АЖГХС онцлох мэдээ /1/: МӨСӨНД АВИРАЛТЫН ХАНА-ыг Монголд анх удаагаа барилаа.

МҮИС-ийн АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ СУРГУУЛЬ НЬ “ӨВЛИЙН СПОРТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ”-ыг хөгжүүлэх их үйлсэд МӨСӨНД АВИРАЛТЫН ХАНА-ыг Монголд анх удаагаа барьсан түүхтэй.

  • - 2015 онд Монголын анхны хиймэл мөсөн хана барих ажлын удирдагч, санаачлагчаар МҮИС-ийн аялал жуулчлалын багш К.Бахадбек ажилласан байна.
  • - 2016 оны “ӨВЛИЙН НААДАМ”-д тус мөсөн ханыг дахин байгуулж, Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, МҮИС-ийн аялал жуулчлалын  багш Д.Бурмаа дэд байр, оюутан Х.Жаргал гутгаар байр эзэлж байсан.
  • - Дээрх он жилүүдэд олон оюутан залуус энэхүү спортоор хичээллэж, тогтмол өндөр амжилт гарган, олон улсын уралдаан, тэмцээнд тогтмол өндөр амжилт үзүүлж байна. Хамгийн сүүлийн жишээ бол 2019 оны Мөсөн хананд авирах УАШТ-д төгсөгч Д.Отгонхүү техникийн төрөлд Мөнгөн медаль хүртсэн явдал юм. 2019 онд ОХУ-д зохион байгуулагдсан Ice climbing world cup 2019 тэмцээнд оролцсон.
  • - 2019 оны “ӨВЛИЙН НААДАМ”-д мөсөн хананы сонирхогчдын тэмцээнд аялал жуулчлалын багш Б.Ербахыт тэргүүн байр эзэлжээ.

Мөсөн ханыг Монголд анх удаагаа байгуулахаас эхлээд “Мөсөнд авиралт”-ын спортыг хөгжүүлэхэд МҮИС-ийн багш, оюутнууд оролцоо чухал үүрэгтэй гэдгийг харуулж байна.

МҮИС-ийн “Оюутны 4 талт хөгжил”-ийн нэгээхэн чухал зүйл болох оюутны бие бялдарын хөгжилд томоохон нөлөөлөл үзүүлэх “Мөсөнд авиралтын спорт”-оор бүгд хичээллэж өвлийн олимп-д өрсөлдөх боломж байгааг дашрамд дуулгая.