Монголын Сувилагчдын Нийгэмлэг Сувилахуйн олон улсын эрдэм
шинжилгээний хурал-2018 хурал
Монголын сувилагчдын нийгэмлэг болон Чусонь Их Сургууль хамтран Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 10-р сарын 25-нд зохион байгуулав.
Уг арга хэмжээнд Монгол улсын өнцөг булан бүрт ажиллаж буй сувилахуйн салбарын сувилагч нар болон БНСУ, Япон улсын сувилахуйн салбарын мэргэжилтэн нийт 300 хүн оролцов.
Монголын Сувилагчдын Нийгэмлэг нь сувилахуйн салбарыг хөгжүүлэх үүднээс мэргэжлийн ур чадвар, мэдлэг, клиникт суурилсан судалгаануудаа сурталчилж танилцуулсан олон улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь Чусонь Их Сургуулиас хэрэгжүүлж буй “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл” (Ким Жинь Хый төслийн ахлагч)-ийн багтай хамтран явуулснаараа онцлог байлаа. Чусонь Их Сургууль нь Монголын Үндэсний Их Сургуультай хамтран сувилахуйн тэнхимийг сайжруулах болон Монголын сувилахуйн салбарын хөгжилд хувь нэмэр оруулахаар өнгөрсөн жилийн 4-р сараас эхлэн БНСУ-ын засгийн газрын дэмжлэгтэйгээр 4 жилийн төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа ба Монголын Сувилагчдын Нийгэмлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан сургалт семинар, сайн дурын хөтөлбөр зэрэг төрөл бүрийн салбарт хамтран ажиллаж байна.
Эрдэм шинжилгээний хурлын эхний хэсэгт Чусонь Их Сургуулийн сувилахуйн тэнхимийн профессор багш, төслийн ахлагч Ким Жинь Хый Монголын Үндэсний Их Сургуульд хэрэгжүүлж буй “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл”-ийн талаарх танилцуулга илтгэл, Ким Жинь Сонь профессор “Үр дүнд суурилсан сувилахуйн сургалтын хөтөлбөрийг сайжруулах нь болон Монголын Үндэсний Их Сургууль дахь туршлага” сэдэвт илтгэл, Гун Бён Хеэ профессор “Сувилахуйн ёс зүй” сэдэвт илтгэлийг тус тус тавив.
Эрдэм шинжилгээний хурлын хоёрдугаар хэсэгт Дорноговь аймгаас оролцогч Ц.Дунчамба “Сувилагчийн ажлын ачаалалыг өнгөрсөн ба өнөө үетэй харицуулсан байдал” сэдвээр сонирхолтой илтгэлийг тавьсан. Үүнээс гадна дээрх тавигдсан илтгэлүүд нь оролцогчдийн сонирхолыг ихээхэн татсан сэдвүүд байв. Мөн Эрүүл Мэндийн Яамны Эмнэлгийн тусламжийн газрын ахлах мэргэжилтэн С.Алтанбагана ‘Чусонь Их Сургуулиас Монголын Үндэсний Их Сургуульд хэрэгжүүлж буй төсөл их сонирхол татаж байна’ хэмээн онцолж байсан ба дээрх төсөл нь уг хуралд оролцсон сувилагч нар болон холбогдох мэргэжилтэнгүүдийн анхаарлыг татаж байлаа.