БАГШ, СУДЛААЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНГӨРЛӨӨ​

“ИННОВАЦИ-СУДАЛГААНЫ ҮР ДҮНГИЙН НЭВТРҮҮЛЭЛТ” СЭДЭВТ БАГШ, СУДЛААЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНГӨРЛӨӨ

МҮИС-ийн сургалт, судалгаа үйлдвэрлэлийг уялдуулсан Инновацид-суурилсан Энтерпренер Их сургууль болох зорилтын хүрээнд багш, судлаачдыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд татан оруулах, тэднийг дэмжих, урамшуулах, бүтээлийг нь сурталчлах замаар шинжлэх ухааны онол, арга зүйн зүй тогтлыг танин мэдэж, ашиглах чадварыг дээшлүүлэх зорилготой “Инноваци- судалгааны үр дүнгийн нэвтрүүлэлт” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2017.11.22-24-ны хооронд явагдлаа. Эрдэм шинжилгээний хурал уламжлал ёсоорБоловсрол судлал дахь инноваци, “Техник, технологийн дэвшил ба инноваци”, “Орчин үеийн нийгмийн харилцаа нь дахь инноваци” гэсэн 3 салбар, чиглэлд зохиогдлоо. Нийт 10 бүрэлдэхүүн сургуулийн 48 илтгэл хэлэлцэгдлээ. Шалгарсан илтгэлүүдийг доорх хүснэгтээр танилцуулъя.

Эрдэм шинжилгээний хурал

Шагналт байр

Илтгэгчдийн нэр, илтгэлийн сэдэв

Боловсрол судлал дахь инноваци

Тэргүүн

Уул уурхайн инженерийн сургууль, багш Х.Мөнхцоож “Бүтээлч сургалтын аргыг хэрэглэсэн туршилт, судалгаа”

Дэд

Боловсролын сургууль, доктор М.Азжаргал “Суралцагчийн сурах хэв маягт тохирсон сургалтын арга барилыг ашиглах нь”

“Техник, технологийн дэвшил ба инноваци”

Тэргүүн

Аялал жуулчлал, газрын харилцааны сургууль, багш С.Сайнбаяр “Хөх нуурын ургамалжилтын судалгаа”

Дэд

Мэдээллийн технологи, дизайны сургууль, багш Г.Даваажаргал “Смарт их сургууль байгуулах нь ”

Гутгаар

Мэдээллийн технологи, дизайны сургууль, багш Р.Лувсандорж “Уран бүтээлч инноваци судалгааны үр дүнг бүтээлээр харуулах нь / Хаягдал цаасаар ваар урлах жишээ нь дээр/”

“Орчин үеийн нийгмийн харилцаа нь дахь инноваци”

Тэргүүн

Эдийн засаг, бизнесийн удирдлагын сургууль, багш Т.Билгүүн “Эдийн засгийн индикаторуудын хувьцааны зах зээлийн индекст үзүүлэх нөлөөллийн шинжилгээ”

Дэд

Олон улсын харилцааны сургууль, багш Б.Амарбаяр “Уран зохиолын хэлэнд илэрсэн Морь гэсэн үг орсон үндэсний соёлын онцлог бүхий үг, хэллэг, хэлцийг англи хэл рүү орчуулах нь /Ч.Лодойдамбын Тунгалаг тамир романы жишээ нь дээр/”

Гутгаар

Эдийн засаг, бизнесийн удирдлагын сургууль, багш Ц.Бүжинлхам “Сэтгэл санааны гэм хорын тухай ойлголт буюу нэр төр гутаах асуудлын эрх зүйн зохицуулалт, хохирлыг тооцох аргачлал”

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР

2017.11.25