Бидний тухай

Танилцуулга

Монголын Үндэсний Их Сургууль нь 1998 онд байгуулагдсан цагаасаа хойш одоог хүртэл боловсролын салбарт 24 дэхь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 13 салбар сургууль 250 гаруй мэргэжлээр 15000 оюутан, 700 гаруй багшлах боловсон хүчинтэйгээр "Олон улсын тэргүүлэх Их Сургууль" төслийг хэрэгжүүлэн боловсролын салбарт зүтгэж байна.

Тус сургууль нь Монгол улсад анх удаа 40000 мкв талбай бүхий хамгийн анхны, хамгийн том “Эрдэм шинжилгээ Инноваци технологийн төв”-ийг байгуулж боловсролын салбарт 80 тэрбумын хөрөнгө оруулалт хийж байна.

Мөн Монголын хамгийн том хувийн Их сургуулийн хувьд боловсролын салбарт хамгийн өргөн хүрээтэй ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулан, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа хэрэгжүүлэхээр зорилт тавин ажилладаг билээ. Мөн гадны их дээд сургуулиудтай томоохон төслүүд дээр хамтран хэрэгжүүлдэг бөгөөд Станфордын их сургуулийн Анагаахын сургуультай хамтран яаралтай тусламжийн анхны онлайн сургалтыг зохион байгуулагддаг.Мөн Калифорниагийн их сургуультай хамтран “Solar project” төсөл дээр 2014 оноос хойш ажиллаж байгаагаас гадна Нидерландын засгийн газар болон Сингапур улстай хамтарсан “Green house” төслийг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөөд байна.

БНСУ, БНХАУ, ОХУ, АНУ, Австрали, Япон, Тайвань,Энэтхэг, Польш зэрэг 40 орны нийт 50 гаруй их сургуулиудтай эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаагаар хамтран ажиллахаас гадна багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.