​Бие бялдар - гоо зүйн ур чадвар хөгжүүлэх клуб


Биеийн тамирын хичээл болон мэргэжлийн багш, мэргэшиж буй оюутан нарын удирдан ажиллуулдаг клубуудын үйл ажиллагааны хүрээнд оюутан тус бүрт хүрч, бие бялдар гоо зүйн хувьд хөгжүүлнэ.

Бие бялдар гоо зүйн мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхийн тулд:

  • Оюутныг хурд-хүч, авхаалж самбаа, тэсвэр-хатуужил, уян хатан чадвартай болох
  • “Орчин үеийн залуусын чөлөөт цаг бол спорт” уриан дор сургуулиас зохион байгуулж буй спортын уралдаан, тэмцээний төрлийг нэмэгдүүлэх
  • Урлагийн авьяас соирхолтой багш оюутаныг дэмжин хөгжүүлэх
  • Олон улсын, улсын болон нийслэл, дүүргийн урлаг, спортын уралдаан тэмцээнүүдэд идэвхитэй оролцуулах
  • Бусад их, дээд сургуулиудтай хамтран урлаг, спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулах

Зорилго:

  • Бүх нийтийн биеийн тамирын нормативыг хангах
  • Өөрийн авъяас сонирхлын дагуу клубуудад хамрагдах
  • Шат шатны уралдаан тэмцээнүүдэд оролцох
  • Бие бялдар гоо зүйн хувьд төлөвших

Клубүүд:

1.  “Хатан таац” бүжгийн клуб: Тус клуб нь оюутны 4 талт хөгжлийн хүрээнд оюутан залуучуудыг бэлтгэдэг бөгөөд мэргэжлийн чадварлаг багш нар хичээл зааж дэлхийн болон олон улсын тэмцээнд удаа дараа амжилттай оролцож монголынхоо нэрийг алдаршуулж байна.

Тэргүүн: ХЗУС-ийн 2-р курсийн оюутан А.Дөлгөөн

2.  Гоо зүйн клуб: Манай клуб нь МҮИС-ийн оюутны 4 талт хөгжлийн мэргэжлийн ур чадварын хүрээнд гоо зүйн зөвлөгөө болон эрүүл зөв хооллолтийн сургалтыг явуулж монгол улсынхаа иргэн бүхний төлөө тусладаг сайн дурын клуб юм.

Тэргүүн: АУС-ийн 5-р курсийн оюутан А.Золжаргал

3.  “Төгс-Ус” цэнгээт бүжгийн клуб:  Манай клуб оюутныг бие бялдар, харилцаа хандлагаар нь өөрчлөн, дэмжиж манлайлагчдыг бэлтгэнэ. Үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа олон улсын болон дэлхийн тэмцээн уралдаанд амжилттай оролцож МҮИС-ийнхаа болон монголынхоо нэрийг алдаршуулж байна.

Тэргүүн: ХЗУС-ийн 2-р курсийн оюутан Б.Баянсүлд

4. “Thunderbolt” гар бөмбөгийн клуб: Тус клуб нь 2017 онд байгуулагдаж үйл ажиллаагаагаа явуулсаар байна. Зорилго нь: Оюутан залуучуудын бие бялдар, гоо зүйг хөгжүүлэн, спортоор манлайлагч оюутанг бэлтгэнэ.

Тэргүүн: ХЗУС-ийн 2-р курсийн оюутан Б.Наранбаатар

5. “Шүтээн” ардын хөгжмийн клуб: Клубийн гишүүн бүрийн авьяасыг өв тэгш хөгжүүлж ардын хөгжмийнхөө уянгалаг аялгууг таниулахад оршино.

    Тэргүүн: ХЗУС-ийн 2-р курсийн оюутан Э.Самбуу

    6. “Don’t stop” дууны клуб: Манай “Dont stop” клуб нь 2017 оны 10 сард үүсгэн байгуулагдсан бөгөөд одоог хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа билээ. Уг клубт орсноор оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багаар ажилллах чадварыг дээшлүүлэх, дуулах сонирхлыг нь чадвар болгон өөрчлөхөд чиглэгдэнэ.

    Тэргүүн: Анагаах ухааны 3-р дамжааны оюутан Л. Пүрэвдулам

    7. “ANUBIS” фитнессийн клуб: Манай “Анубис” фитнесс клуб маань тогтмол эрчимтэй үйл ажиллагаагаа явуулсаар байна. Оюутан танд ч бас 4 талт хөгжлийн хөтөлбөрийн нэг болох бие бялдраа өв тэгш хөгжүүлэх боломж байна.  

    Тэргүүн: Б.Батжаргал

    8. “Конор” боксын клуб:Манай клуб нь оюутны 4 талт хөгжлийн хүрээнд бие бялдар, ёс суртахууныг хөгжүүлнэ. Ялахын эрмэлзэлгүй бол та рингинд бүү гар                      

    Тэргүүн: ХЗУС-ийн 2-р курсийн оюутан М.Одгэрэл

    9. Хөлбөмбөгийн клуб: 2018 онд үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна. Бид улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцож сургуулийнхаа болон монгол улсынхаа нэр төрийг алдаршуулах болно.                             

    Тэргүүн: ХЗУС-ийн 2-р курсийн оюутан Г.Балдорж

    10. Хувцаслалт соёлын клуб: Тус клуб нь 2018 онд байгуулагдсан бөгөөд оюутнуудын ёс зүй, зөв хандлага талаас нь илүү анхаарч ямар мөч буюу ямар үйл ажиллагаанд ямар хувцасыг тохируулан өмсөх, соёлын чиг хандлага хийгээд гоо зүйг бусдад үлгэрлэх зорилгоор байгуулагдсан билээ. 

    Тэргүүн АУС НАС-2а ангийн оюутан Ж.Мөнхсайхан

    11. Сагсан бөмбөгийн клуб. Манай клуб нь оюутны 4 талт хөгжлийн хүрээнд бие бялдар, гоо зүй гэсэн чиглэлээр оюутан залуусаа хөгжүүлж байна. 

    Тэргүүн: ХЗУС-ийн 2-р дамжааны оюутан С.Мягмарсүрэн

    12. “Flex” гүйлтийн клуб. Манай kлуб нь 2018 оны 10 дугаар сарын 13-нд байгуулагдсан бөгөөд бэлтгэл сургуулилтаа үндэснийй биеийн тамирын сургуультай хамтран амжилттай явуулж байна. 

    Тэргүүн: АУС -ын эм зүйн 1-р дамжааны оюутан Б.Мөнхчулуун

    13. “Хишигтэн” бөхийн клуб. Манай клуб нь  оюутны 4 талт хөгжлийг дэмжиж, оюутны бие бялдар, оюун санааг хөгжүүлэн үйл ажиллагаа явуулж байна.

    Бидний уриа: Зорьвол бүү буц, Шийдвэл бүү няц.

    Бидний зорилго: Бид хамтын хүчээр мэдлэг авъяас, ур чадвараар манлайлагч байхад оршино. Манай клуб маань нийт  20 гишүүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. 

    Тэргүүн : ХЗУС-ын 2г ангийн оюутан Д.Пүрэвдорж

    14. Ууланд авирагчдын клуб. Манай клуб бол оюутны 4 талт хөгжлийг дэмжих болон илүү түлхүү оюутан цагаа зөв боловсон өнгөрүүлэх, байгальтай хэрхэн харьцах , өөрсдийн тэсвэр хатуужил, бие бялдрыг өв тэгш болгох цаашдаа ууланд авирах спортыг Монголдоо илүү хөгжүүлэхийг зорин үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.

    Тэргүүн: БИС-2а ангийн оюутан Б.Ариунбаяр

    15.  Иогийн клуб. "Иогын клуб" бол оюутан залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хүний дотоод болон гадаад гоо сайхныг таниулах, иогоор дамжуулан аливаа зүйлд тайван, чин сэтгэлээсээ хандаж илүү анхаарал төвлөрүүлэх чадамжийг дээшлүүлэх зэрэг зорилгод чиглэн үйл ажиллагаа явуулж байна.

    Зөвлөх: ЭЗБУС багш Г.Отгон

    16. Эрүүл хүнс-Эрүүл оюутан клуб. Тус клуб нь 2018 онд байгууллагдсан бөгөөд МҮИС-ийн нийт оюутан залуусд өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний ач тус, хүний биед хэрхэн хэрэгтэй байдаг, хэрхэн зөв зохистой хооллож хүнсээр биеэ эрүүлжүүлэх талаар оюутнуудад сургалт семинар зохион байгуулж зөвлөгөө өгдөг клуб юм. 

    Тэргүүн: АЖГХС-ХИ 2-р дамжааны оюутан Эрдэнэцэцэг.