БНСУ-ЫН ЧУСОНЫ ИХ СУРГУУЛЬ БОЛОН МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ ИХ СУРГУУЛЬ БОЛОХ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ХАМТАРСАН 1 ТЭРБУМ 600 САЯ ВОНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.
БНСУ-ын Засгийн Газрын шугамаар Чусоны Их Сургууль, Монголын Хамгийн Том Их Сургууль болох Монголын Үндэсний Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн хамтарсан “Монгол улсын Сувилхуйн шинжлэх ухааны хөгжил, тусламж үйлчилгээ” сэдэвт 1 тэрбум 600 сая воны төсөл хэрэгжүүлэхээр боллоо.
Энэхүү төслийг хэрэгжүүлэхээр Монголын Үндэсний Их Сургуулийн гүйцэтгэх захирал, дэд профессор Б.Дашдолгор болон Чусоны Их Сургуулийн ерөнхийлөгч Кан Дун Ван нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан болно.
Чусоны Их Сургуулийн ерөнхийлөгч Кан Дун Ван гарын үсэг зурсны дараа хэлсэн үгэндээ: “Манай хоёр их сургууль хамтран ажиллах болсондоо туйлын баяртай байна.
Энэхүү гэрээ хэлэлцээрийн хүрээнд нийгмийн халамж болон сувилахуйн чиглэлээр түлхүү анхааран ажиллах бөгөөд хоёр их сургууль хамтран ажилласнаар Монголын Үндэсний Их Сургууль дэлхийн хамгийн шилдэг сургуулийн нэг болж чадна гэдэг”-т итгэлтэй байна гэдгээ дурьдсан байна.
Уг төслийн хүрээнд:
- Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг олон улсын жишигт нийцүүлэх
- Сургалтын тоног төхөөрөмжийг шинэчлэх
- Боловсролын мэдээлэл, материал солилцох
- Мэргэжлийн сургалт, судалгаа явуулах
- Хамтарсан Эрдэм Шинжилгээний Хурал, зөвлөгөөн зохион байгуулах
- Нийгмийн халамж үйлчилгээг хүртээмжтэй олгох зэрэг болно