Бүртгэл мэдээллийн алба


Бүртгэл Мэдээллийн Алба нь албаны дарга Н.Пагмадулам, Мэргэжилтэн М.Баярсайхан, Г.Навчаа, Үнэлгээний мэргэжилтэн А.Энхчимэг гээд нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Мэндчилгээ

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, оюутан залуус, үе үеийн төгсөгч та бүхэндээ 20 жилийн ойн мэндийг дэвшүүлье. Үүсгэн байгуулагдаад 20 жилийн ойтой золгож буй Монголын Үндэсний Их Сургууль нь өмнөө хүлээсэн үүргээ биелүүлж, улс эх орныхоо ирээдүй болсон оюутан залууст нийгэмд ажиллаж амьдрахад нь хэрэгтэй мэдлэг, боловсрол, ур чадвар, төлөвшлийг олгоход бүхий л үйл ажиллагаа маань чиглэгдэж ирснийг хэлэхэд таатай байна. Үе үеийн удирдлагууд, багш нар, ажилтан албан хаагчид, төгсөгчид одоо суралцаж буй оюутнууддаа ажил хөдөлмөрийн болон сурлага урлаг спортын өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Бүртгэл Мэдээллийн Албаны түүхэн товчоо

Огноо

Албаны дарга

Мэргэжилтнүүд

1

2012-2013 он

П.Баасанцэрэн

Н.Пагмадулам, М.Должинсүрэн

2

2013-2014 он

П.Баасанцэрэн

Н.Пагмадулам, М.Азжаргал

3

2014-2015 он

Э.Энхтөгөлдөр

Н.Пагмадулам, М.Должинсүрэн, М.Мөнхдарь

4

2015-2016 он

Э.Энхтөгөлдөр

Н.Пагмадулам, М.Должинсүрэн, М.Мөнхдарь, Үнэлгээний мэргэжилтэн И.Сайнзаяа

5

2016-2017 он

Э.Энхтөгөлдөр

Н.Пагмадулам, М.Мөнхдарь,

Үнэлгээний мэргэжилтэн И.Сайнзаяа

6

2017-2018 он

Ц.Оюунтүлхүүр

Н.Пагмадулам, М.Мөнхдарь, Г.Сарангэрэл

 Үнэлгээний мэргэжилтэн М.Должинсүрэн

7

2018-2019 он

Н.Пагмадулам

М.Мөнхдарь, А.Энхчимэг, Г.Алтангэрэл

 Үнэлгээний мэргэжилтэн М.Должинсүрэн


      8            2019-2020 он             Н.Пагмадулам                    М.Баярсайхан, Г.Навчаа

                                                                                                  Үнэлгээний мэргэжилтэн А.Энхчимэг

Зорилго: Мэдээллийн боловсруулалтыг сайжруулж, удирдлагыг шийдвэр гаргах үндэслэлээр хангах

Зорилт:

  • Статистик мэдээ нэгтгэж, шинжилгээ хийх
  • Мэдээллийн сан бүрдүүлэх
  • Оюутны өдөр тутмын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх
  • Төрөөс явуулж буй хөнгөлөлт тэтгэлэгт хамруулах

Үйл ажиллагааны чиглэл: Суралцагчдын бүртгэл судалгааг үнэн зөв гаргаж, бүрэлдэхүүн сургуулиуд болон алба нэгжүүдийг мэдээ мэдээллээр хангах, оюутнуудыг төрийн хөнгөлөлт тусламжинд хамруулах, хүлээн авсан өргөдлүүдийг хурдан шуурхай шийдвэрлүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Бүртгэл Мэдээллийн Албанд холбогдох дүрэм, журмын жагсаалт

  • МҮИС-ийн дотоод журам
  • МҮИС-ийн “Бүртгэл Мэдээллийн Албаны үйл ажиллагааны журам”
  • МҮИС-ийн “Элсэлтийн журам”