Гадаад харилцааны алба


МҮДС-ийн боловсролын үйлчилгээний цар хүрээ нэмэгдэж багш судлаачдын эрдэм шинжилгээ судалгааны ажлын чанар үр дүн дээшилж сургуулийн үйл ажиллагаа улам бүр хүрээгээ тэлж хил залгаа улс орон, бүс нутгийн гадаад орнуудын дээд боловсрол, сургалт судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах харилцан суралцах тэргүүний дэвшилтэт техник технологид суралцах хэрэгцээ шаардлага улам бүр тулгарч байв. Энэ нь манай сургуулийн алсын хараа, хөгжлийн концепци дэх зүй ёсны үзэгдэл байлаа. Ингээд МҮДС-ийн Гадаад  харилцааны алба нь Гадаад харилцаа, маркетингийн албаны бүтцэд харъяалууланГадаад  харилцааны алба байгуулагдсан бөгөөд  2011 оны 9 сараас БНСУ-ын иргэн зочин багш Пак Даль Рим албаны даргаар томилогдон Р.Туяа тус албаны менежерээр ажиллаж эхэлжээ. Тус алба байгуулагдсан эхний 2 жилдээ БНСУ, БНХАУ, ОХУ, Энэтхэг зэрэг улсуудын 14 их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.Тухайлбал БНСУ-ын Кангвоны Их Сургууль, Менгжи Их Сургууль, Муквон Их Сургууль, Энэтхэг улсын  LPU, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тунляо хотын ӨМҮДС, ОХУ-ын Бийскийн ОУБАкадеми зэрэг сургуулиудыг нэрлэж болно.

  Энэ хугацаанд МҮДС-ийн анхны англи, орос хэл дээрх танилцуулгыг гаргасан бөгөөд ОХУын Буриад улсад зохион байгуулагдсан Боловсролын үзэсгэлэн яармагт МҮДС анх удаа оролцсоноор төрийн бус өмчийн сургуулиудаас анхдагч оролцогч нь болжээ.

   2012-2013 оны хичээлийн жилд сургуулийн гадаад харилцааны албыг ОУХС-ийн захирал З.Баттулга хавсран гүйцэтгэж Англи Америк судлалын тэнхимийн эрхлэгч асан  Д.Мөнхсаран  мэргэжилтнээр ажиллаж байжээ.

   2012 онд МҮДС нь Их сургууль болон өргөжин тэлж бодлого төлөвлөлт үйл ажиллагааны цар хүрээ нь улам бүр нэмэгдсэнээр гадаад хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлага зүй ёсоор урган гарч 2013 оны 10-р сард  их сургуулийн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий Гадаад харилцаа, хөрөнгө оруулалтын газрыг их сургуулийн захиргааны бүтцэд байгуулж даргаар нь АНУ-ын иргэн зочин судлаач Кевин Трзсински томилогдон менежерээр Золзаяа  ажиллаж байв.

      2018-2019 оны хичээлийн жилд МҮИС-ийн Гадаад харилцааны албаны даргаар Кристофер Колес, мэргэжилтнээр С.Сэнгэдоо ажиллаж байна. Манай алба нь  МҮИС-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажилд бүхий л талын дэмжлэг үзүүлэх, багш оюутнуудыг гадаадын их дээд сургуулийн хөтөлбөр сургалтанд хамруулах, өндөр хөгжилтэй орнуудын техник, технологийн дэвшлээс суралцах, туршлага судлах, тэдэнтэй хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан судалгаа явуулах зэрэгт чиглэсэн гадаад томилолт, айлчлалуудыг зохион байгуулдаг. Энэхүү ажлын хүрээнд АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ, Тайвань, Вьетнам, Энэтхэгт айлчлал хийж тодорхой асуудлуудад харилцан тохиролцож, ажил хэрэг болгон ажиллаж байна.  2018 оны 10-р сарын байдлаар манай сургууль  Ази, Европ, Латин Америкийн   нийт 26 орны 130 гаруй их дээд сургууль, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна.

          Манай эрдэмтэн судлаач багш нар АНУ, Австрали, БНХАУ, БНСУ, Япон, ОХУ зэрэг орнуудын эрдэмтэн судлаачтай хамтарсан төсөл судалгаа хэрэгжүүлж, 200 гаруй оюутан залуус олон улсын шилдэг их дээд сургуулиудад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцаж байна. Мөн энэ хичээлийн жилд МҮИС-д БНХАУ,ОХУ,Нигери, БНСУ зэрэг орнуудаас 80 орчим оюутан бакалаврын болон магистр, докторын  хөтөлбөрүүдэд элсэн амжилттай суралцаж байна.

          МҮИС гадаадын их дээд сургууль, судалгааны байгууллагуудтай хамтран амжилттай  хэрэгжүүлж буй зарим төслүүд:

-Ногоон хүлэмжийн төслийг Монголын Үндэсний Их Сургууль, Сингапурын KGP &SkyGreens, Калифорниаихсургуулийн UC Solar XCPC өндөр температур нарны дулааны халаалтын технологи, Нидерландын засгийн газартай хамтран 1080м2 талбай бүхий барилга, халаалт,зураг төсөл,үйлдвэрлэлийг сүүлийн үеийн технологийг хослуулан байгуулахаар төлөвлөөд байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр МҮИС-д шинээр хөдөө аж ахуйн факультетийг бий болгох бүрэн боломж нээгдэж байгаа юм.Ажиллах боловсон хүчнээр МҮИС-ийнудирдлага багш, оюутнуудаас бүрдсэн байх ба тарьж ургуулсан хүнсний ногоо, ургамалыгданганц арилжааны чиглэлээр бус судалгааны чиглэлээр, оюутнуудад дадлага хийх боломж бүрдэх юм.
МҮИС нь Стэнфордын Анагаах Ухааны сургуулийн олон улсын яаралтай тусламжийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхтэй болсон төдийгүй оюутан, багш, профессор, судалгаа шинжилгээний ажилтан нарын солилцооны хөтөлбөрийг зохион байгуулах боломж нээгдлээ.

-БНСУ-ын засгийн газраас хэрэгжүүлж буй “Сувилахуйн боловсролыг боловсронгуй болгох” 4 жилийн төсөлт ажлыг Чусоны их сургуультай хамтран амжилттай хэрэгжүүлж байна.