​Д.НЭРГҮЙ /ДЭД ПРОФЕССОР/

МҮИС-ийн Инноваци, Эрдэм Шинжилгээний Асуудал Эрхэлсэн Дэд Захирал

Дэд профессор Д. Нэргүй нь банк, санхүү, эдийн засгийн мэргэжилтэй, хөгжлийн стратеги, компанийн санхүү, засаглал, төсөл, хөтөлбөрийн менежмент, хүний хөгжил, инноваци, технологийн хөгжлийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд ОросынХолбооны улсын Санхүүгийн академи, Австралийн үндэсний их сургууль, Австрали улсын Воллонгоны их сургуулийг тус тус төгссөн Банк, санхүүгийн бакалавр, Эдийн засгийн ухааны магистр цолтой. Удирдлагын институтын ерөнхий менежментийн курс, Олон улсын валютын сангийн Санхүүгийн хөтөлбөр, бодлогын курс, Prince-2 төслийн менежментийн курс болон MIT/Harvard-ийн Дээд түвшний хэлэлцээр хийх, НҮБ-ын Сургалт, судалгааны институтын Ногоон эдийн засаг зэрэг мэргэшүүлэх курсийг тус тус төгссөн

Залуу эдийн засагчдын клуб, Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан, Зориг сан зэрэг нийт 10 гаруй ТББ-ын үүсгэн байгуулагч бөгөөд Монголын Ногоон Барилгын Хүрээлэн ТББ-ын Удирдлагын Зөвлөлийн гишүүнээр ажилладаг.

Шагнал урамшуулал: 1998 оны шилдэг эдийн засагч өргөмжлөл, Эдийн засгийн тэргүүний ажилтан, Монгол Улсын Ерөнхий Сайдын хүндэт өргөмжлөл, Ардчилалын одон, Алтан гадас одонгоор тус тус шагнагдсан. Органик, ногоон технологийг нутагшуулах, турших ажлыг Монголд амжилттай хэрэгжүүлсэнийг нь үнэлэн Монгол улсын Ерөнхийлөгчөөс “Иргэдийн санаачлагын эзэн” өргөмжлөл, 2012 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн яам анхны Шилдэг Ногоон Технологи нэвтрүүлсэний шагнал хүртсэн.

d.nergui@mnu.edu.mn