“Инноваци ба технологи дамжуулалт” сэдэвт багш нарын хаврын эрдэм шинжилгээний нэгдсэн хурал амжилттай зохион байгуулагдлаа

МҮИС-ийн багш нарын хаврын эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 2016 оны 04 сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал 5 салбар хуралдаанаар буюу салбар сургуулиуд холимог оролцсоноороо ихээхэн онцлогтой. Салбар хуралдаануудад нийт 44 илтгэл хэлэлцэгдсэн байна.

Нэгдсэн хуралдаанд үндсэн 3 илтгэл тавигдсанаараа мөнхүү онцлог байлаа. Салбар хуралдаануудаас шалгаран ирсэн 14 илтгэл хэлэлцэгдэж дараах шагналт байруудыг эзэллээ.

Тэргүүн байрт АУС-ийн багш, доктор Л.Мөнхтулга, “Монгол хүнд тохиолдох чихрийн шижин хэв шинж хоёрын кандидат SNP-ийн судалгаа, түүний эмчилгээний аргууд сэдэвт илтгэл, хоёрдугаар байрт УУИС –ийн багш Э.Балжинням, “Нүүрс хотгорын ил уурхайн хажуугийн тогтворшилтыг slide-6.0 программ дээр загварчлах”сэдэвт илтгэл, гуравдугаар байрт УУИС –ийн багш Н.Пүрэв-Очир, “Алхагч эксковаторын ашиглалтын судалгаа”, тусгай байрт АЖГХС-ийн багш Ц.Жавзандулам, “Их сургууль-технологи дамжуулагч”, ЭЗБУС-ийн багш Х.Бумдэлгэр "Оюутны мэдлэг чадварыг үнэлэхэд тулгамдаж буй зарим асуудал "сэдэвт илтгэлээр тус тус шагналт байр эзэллээ.

Хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн нийт багш нартаа талархал илэрхийлж, эрдэм судлалын ажилд өндөр амжилт гаргахыг хүсье!

Эрдэм шинжилгээний инновацийн газар 2016.04.18



Шагналт байр эзэлсэн багш нар

Шагналт байр эзэлсэн багш нар

Хурлын явц

Хурлын явц

publish date: 8 жил өмнө