ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН АЛБАНЫ ДЭРГЭДЭХ “КЛУБҮҮДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨЛ”
Клубүүдийн нэгдсэн зөвлөл нь 2017 оны 03 сард үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 66 клуб идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа ба оюутан залуучуудыг 4 талт хөтөлбөрийн хүрээнд хөгжүүлэх зорилготой билээ.
Клубүүдийн нэгдсэн зөвлөл нь байгуулагдсан цагаасаа хойш олон ажлуудыг зохион байгуулж ирсэн. Тэдгээрээс дурдвал:
- Клубүүдийн элсэлтийн өдөрлөг.
- Клубүүдийн нээлтийн өдөрлөг.
- Клубүүдийн амжилтын баяр.
- Оюутан залуучуудад зөв манлайллыг бий болгох зорилгоор “Эрүүл зөв монгол“ хөтөлбөрийн аянг хамтран зохион байгуулсан.
- Наадмын нээлтийн үйл ажиллагаанд сургуулиа төлөөлөн дугуйн парадад оролцсон.
- Хятад элчин сайдын угталтын үйл ажилгааны “Ерөнхий зохион байгуулагч”.
- 7 хоног бүр клубүүдийн өөрсдийнхөө үйл ажиллагааг таниулах аянг зохион байгуулсан.
- Монголын Үндэсний Их Сургуулийн спортын 14 дүгээр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцсон.
- МҮИС-ийн Phoenix Хятад хэлний клубийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж, хятадын соёлын төвөөс зочид төлөөлөгчдийг урьж “Хятад орон миний нүдээр”сэдэвт зургийн уралдааныг зохион байгуулахад оролцсон. Мөн Хятадын элчин сайдын хандиваар бий болсон танхимын нээлтийн үйл ажиллагааг хятадын соёлын төв болон элчин сайдтай нь хамтран амжилттай зохион байгуулаад байна.
- НҮБ-ийн дэргэдэх даян дэлхийн залуусын байгууллага болох “IPYG” болон “Залуусын нүүдэл” ТББ, МҮИС-н оюутны хөгжлийн албаны дэргэдэх клубүүд хамтран “Хагархай цонх” лекцийг оюутан, сурагчдын дунд амжилттай зохион байгуулсан.
- МҮИС-ийн оюутан залуучуудад “Өөрийгөө зөвөөр ашиглахуй” лекцийн ерөнхий зохион байгуулагч.
- МҮИС-д дурлагсад парламентийн мэтгэлцээний зохион байгуулагч.
- Монголын хамгийн том Монголын Үндэсний Их сургуулийн тугийг Хүй долоо худагт нисдэг тэргээр буулгасан.
- МҮИС-ийн “КОНОР” боксын клубээс зохион байгуулсан БОКСЫН АВАРГА шалгаруулах тэмцээнийг Монголын боксын холбоон дээр амжилттай зохион байгуулсан.
- Япон хэлний Ицүмото клуб МҮИС-ийн нийт оюутан залуусдаа зориулан япон хэл, соёл, орныг танилцуулах зорилгоор “Japan Festival”-ийг амжилттай зохион байгуулав.
АМЖИЛТЫН ТОВЧООН
“Үндэсний түүчээ” клуб
- МҮИС-ийн Парламентийн мэтгэлцээний тэмцээнд тэргүүн байр
- “Мэдлэгийн менежмент” уран илтгэлийн тэмцээнд 3-р байр
- “Мэтгэлцэгчийн өдөрлөг-6” үйл ажиллагаанд амжилттай оролцож мэтгэлцэгчийн цомыг гардаж авсан.
- МҮИС-ийн 2017-2018 оны “Харилцаа хандлагаар шилдгийн шилдэг клуб”
- Улсын илтгэлийн тэмцээний шилдэг 8 оролцогч
- МҮИС-ийн Эрдэм шинжилгээний хуралд 3-р байр
- МҮИС-ийн уран илтгэлийн тэмцээний тэргүүн байр
- Дархан-Уул аймгийн мэтгэлцээний тэмцээнд дэд байр
- Үндэсний аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээнд шилдэг 4 баг
- Ф.Котлерын нэрэмжит "ОЛОН УЛСЫН МАРКЕТИНГИЙН ОЛИМПИАД"-д нийт 40 оюутнуудтай өрсөлдөж хувийн дүнгээр тусгай байр
- The word cashmere market place, in their share market future" сэдэвт судалгааны ажлын дүнгээр 2-р байр
- МҮИС-ийн 2017-2018 оны “Шилдгийн шилдэг төгсөгч” П.Жавхлантөгс, В.Өсөхбаяр
“Шинэ эрин” клуб
- ХЗУС-ийн намрын эрдэм шинжилгээний хуралд дэд байр
- ХЗУС-ийн хаврын эрдэм шинжилгээний хуралд тэргүүн байр
- МҮИС-ХЗУС-ийн 2017 оны “Шилдэг клуб”
- ХЗУС-ийн “Mock Trail” шүүхийн мэтгэлцээний тэмцээнд дэд байр
- Монголын хуульчдын холбооны нэрэмжит “Mock Trail” шүүхийн мэтгэлцээний УАШТ-нд тэргүүн байр
- Их дээд сургуулиудын дунд зохион байгуулагдсан “ Үндсэн хуулийн хэрэгжилт” мэтгэлцээний тэмцээнд тусгай байр
- “Мэдлэгийн менежмент” уран илтгэлийн тэмцээний шилдэг 25 оролцогч
- МҮИС-ийн Центавр тэмцээнд тэргүүн байр
- Их дээд сургуулиудын дунд зохион байгуулагдсан “Залуучуудын өрсөлдөх чадвар’’ эрдэм шинжилгээний хуралд тусгай байр
“Оюутан цагдаа” бүлгэм
- 2017-2018 оны Монголын хамгийн анхны жишиг “Оюутан цагдаа” бүлгэм /УБХЦЕГазараас/
- Цэргийн эрдмийн тэнхимийн төлөөлөл хамт олон.
- 2017-2018 оны нөхөрсөг тэмцээний мөнгөн медаль
- 2018 оны жил болгон ХЗУС-аас уламжлан зохион байгуулдаг “Марш тактик”-ийн тэмцээнд тэргүүн байр
- 2017-2018 оны “Шилдгийн шилдэг бүлгэм хамт олон”
- МҮИС-ийн 2018 оны шилдэг 5 клубын нэг
“Конор” боксын клуб
- 2017 оны Дорнодын олон улсын боксын тэмцээнд Д.Билгүүн, М.Одгэрэл нар хүрэл медаль
- 2017 оны Хөвсгөл аймгийн залуучуудын улсын аварга шалгаруулах боксын тэмцээнд мөнгөн медаль
- Дорноговь аймгийн өсвөрийн аварга шалгаруулах боксын тэмцээнд Уранбилэг,Солонго нар хүрэл медаль
- МҮИС-ийн нэрэмжит боксын тэмцээнд алтан медаль, шилдэг цом, хүрэл медаль
- МҮИС-ийн 2017 оны бие бялдар гоо зүйгээр манлайлагч клуб
- Конор боксын клуб нь Монголын боксын холбоонд бүртгэгдсэн.
- Тэргүүн М.Одгэрэл 1 одтой дасгалжуулагч багш болсон.
“Тэмүүлэл” клуб
- 2018.03.14-24 өдрүүдэд “Багшдаа баярлалаа” захидлын аян зохион байгуулсан
- 2018.03.28 “Сэтгэлийн дэм” аян зохиож БГД-ийн “Манай гэр” төв-д тусламж үзүүлсэн
- 2018.04.08 МҮИС- 20 жил спорт арга хэмжээнд оролцсон
- 2018.04.11,12 Улаан загалмай, анхны тусламж, гамшгийн талаар мэдээлэл мэдлэг олгох сургалт зохион байгуулсан
- 2018.04.17,18,25,26. Цус, цусан бүтээгдэхүүний талаар оюутнуудад мэдээлэл өгөх “Донорын өдөр”-г зохион байгуулсан.
- 2018.04.15 Дэлхийн сайн үйлсийн өдрөөр МҮИС-иа ОУУЗН-д таниулан сурталчилсан.
“Амжилт” солонгос хэлний клуб
- Мэргэжлийн хичээлийн Аха тэмцээнд 2-р байр
- Клубүүдийн нэгдсэн OPEN DAY өдөрлөгөөр сурагчдын дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулсан.
Гоо зүйн клуб
- МҮИС-ийн шилдэг 5 клубын нэг
- Давхардсан тоогоор 200 гаруй хүнд гоо сайхны үйлчилгээ, гоо зүйн сургалт зөвлөгөө өгсөн
- Үндэсний өв уламжлалаа хадгалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор эсгий урлал, хайчилбар, хатгамал, нэхмэл, зүү ороох, гоёл чимэглэлийн бүтээгдэхүүнээр бүтээгдэхүүн хийж, бүтээлийн үзэсгэлэн гаргасан.