Монголоороо овоглосон Монгол Үндэсний Их Сургуулийн 20 жилийн ойн хүрээнд Инноваци шинчлэл сургалт, гадаад дотоод сургалтын чанар сайжруулах 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлт 2018.09.03 нд ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.
Нээлтийн арга хэмжээнд МҮИС -ийн ТУЗ-ийн дарга Л. Мөнхбат үг хэлэн нээж, Дэлхийн Шорингирюу Кэнкожан каратэг үүсгэн байгуулагч, Дэлхийн Кошики каратэгийн холбоог үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Японы каратэ их сургуулийн багш доктор профессор каратэгийн 10 дугаар дантай их мастер Масаюуки Кукан Хисатака, Тайваний Да Е их сургуулийн төлөөлөгч Яа-Тин Шүй гадна дотны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж , мөн нээлтийн арга хэмжээнд урлаг соёлын алдартанууд : Реппер Биг Жи, Ньюанс хамтлаг, Дуучин Баттулга нар тус тус ая дуугаа өргөж, МҮИС-ийн нээлтэнд хүрэлцэн ирсэн шинээр элссэн болон ахлах курсын оюутнуудад сурлагийн өндөр амжилт хүсч шинэ эриний төгс манлайлагч болохыг хүсэн ерөөлөө.
Нийт МҮИС-ийг сонгон суралцаж байгаа оюутан залуусдаа болон багш, ажилчиддаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэж сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
МҮИС Брэндээр Оюунаа Гоёцгооё