Америкийн Үндэсний их сургууль, Монголын Үндэсний их сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Цаашид Монголын Үндэсний Их Сургуулийн оюутан залуучууд АНУ-д тэтгэлэгээр үнэ төлбөргүй суралцахаас гадна бакалаврын түвшиний оюутнууд 2+2 хөтөлбөрт хамрагдан суралцаж хос дипломтой төгсөж, магистрийн түвшиний оюутнууд 1+1 хөтөлбөрт хамрагдан хос дипломтой төгсөх боломжтой боллоо. Монголын чадварлаг, чадвартай боловсон хүчнийг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж буй Америкийн Үндэсний Их Сургууль, Монголын Үндэсний Их Сургуульд талархал илэрхийлье!