Монголын Хамгийн Том Монголын Үндэсний Их Сургууль онлайн болон биечилсэн бүртгэл албан ёсоор долдугаар сарын нэгний өдөр 9 цагт эхэлнэ.

  • Монголын Хамгийн Том Монголын Үндэсний Их Сургууль онлайн болон биечилсэн бүртгэл албан ёсоор долдугаар сарын нэгний өдөр улс орон даяар нэгэн зэрэг эхлэх гэж байна.

Бүртгэл нийслэл хот болон хөдөө орон нутгийн 21 аймгаас гадна БНХАУ, ОХУ, КАНАД, АНУ зэрэг улс орнуудад явагдана. МҮИС-д элсэх хүсэлтэй сурагчдын тоо жил ирэх бүр өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулж элсэлтийн бүртгэлийн ачаалал эрс нэмэгддэг. Тиймээс элсэлтийн бүртгэлийн тухай мэдээллийг утсаар болон онлайн хэлбэрээр, мөн МҮИС-ийн хичээлийн байруудаас хэрхэн авч, сонирхсон мэргэжлийнхээ ангид цаг алдалгүй бүртгүүлэх талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

“Залуу эрдэмтэн багш нарын холбоо”-ноос хийсэн судалгаагаар, дунд сургуулийн төгсөгчдийн дунд МҮИС нь хамгийн хүсэмжит сургуулиар тодорчээ. Элсэгчдийн хүсэмжит сургуулиар тодорсон гол шалтгаанууд нь:

Нэгдүгээрт: Монголын хамгийн том их сургууль болж чадсан.

Хоёрдугаарт: МҮИС гэдэг нэр дэлхийн оюуны брэнд болсон.

Гуравдугаарт: Сургалтын чанар болон олон улс дахь нэр хүндээрээ тэргүүлж буй.

Дөрөвдүгээрт: Дэлхийн жишигт нийцсэн топ их сургуулиуд дэргэдээ эрдэм шинжилгээний лаборатори, томоохон эмнэлэгтэй байдаг. Түүнчлэн МҮИС дэргэдээ эрдэм шинжилгээний лаборатори, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь хүргэх эмнэлэгтэй болсон.

Тавдугаарт: Их сургуулийн материаллаг бааз, оюутны дотуур байр, эмнэлэг, инновацийн төв зэрэг хийж бүтээсэн бүхэн нь дэлхийн стандартыг хангасан

Зургадугаарт: МҮИС болон оюутны дотуур байр нь хамгийн ашигтай байршилд буюу хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг. Гандантэгчинлэн хийдийн ард, ЭХЭМҮТ болон МҮОНРТ-ийн урд талд, худалдаа үйлчилгээний цогцолбор, кино театртайгаа ойр, Тасганы овооны уулзварын дэргэд байрлаж байгаа нь оюутан залууст олон талын боломжийг олгож байгаа юм.

Долдугаарт: МУИС, ШУТИС, АШУҮИС, МУБИС зэрэг сургуулиудын олгож буй голлох хэмжээний бүх мэргэжлийн боловсролыг МҮИС-аас авах боломжтой. /250 мэргэжлээр элсэлт авч байгаа/

Наймдугаарт: Гадаад захирал, гадаад багш нар ажиллахаас гадна гадаад оюутнууд суралцаж байна. Түүнээс гадна оюутнуудаа дэлхийн жишигт нийцсэн шилдэг их дээд сургуулиудад тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж байна.

Энэ бүх шалтгаан нь монголын залуус МҮИС-ийг сонгох гол шалтгаан болж байна.


publish date: 5 жил, 9 сар өмнө