​Монголын Үндэсний Их Сургууль нь Дэлхийн хэмжээний чансаа өндөр, эрчимтэй хөгжиж буй Инновацийн шинэ төв гэдгээ ахин баталлаа.

"Төв Ази болон Монгол дахь угсаатны үйл явц, чиг хандлага" Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 3 сарын 22-24 хооронд амжилттай, үр дүнтэй зохион байгуулагдаж өнгөрлөө. Тус эрдэм шинжилгээний хуралд Монгол улсаас МУИС, Улаанбаатар ИС, ҮБХИС, Ховд ИС, МҮИС-ийн эрдэмтэн судлаачид, ОХУ-ын Буриадын УИС, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбар Улаан Үд дэх Монгол судлал, Төвд,Буддын судлалын хүрээлэн, Байгалийн Чанад дахь УИС, Дорнод Сибирийн Удирдлага технологийн УИС, Тувагийн БДС, Уулын Алтайн УИС, Алтайн хязгаарын Алтайн УИС, Хакасын УИС, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тун Ляо Монгол Үндэстний дээд сургууль, Хөх хотын Засаг захиргааны дээд сургуулийн эрдэмтэн судлаач багш, эрдэм шинжилгээний ажилтан нийт 69 хүний 63 илтгэл, өгүүллийг салбар хуралдаануудын дагуу дараах гурван сэдвийн хүрээнд хэлэлцлээ. Үүнд: "Төв Ази болон Монгол дахь угсаатны судлал, ололт, үр дүн","Угсаатны уламжлалт ертөнцийг үзэх үзэл, шашин, хэл шинжлэлийн асуудлууд","Орчин үе дэх угсаатны уламжлал соёл ба угсаатны аялал жуучлалын нөөц боломж" зэрэг сэдэв болно.

Энэхүү хуралд оролцож илтгэл тавьсан 69 эрдэмтэн судлаачдыг эрдмийн зэргээр нь авч үзвэл Академич-2, ШУ доктор-6, доктор 33 мөн эрдмийн цолын хувьд профессор-16, байсан нь уг хурлын нэр хүнд, чанар ач холбогдлыг, илэрхийлж байна.
Энэхүү хурлын онцлог бол Монгол туургатнуудын өнөө үеийн угсаатны үйл явцыг авч хэлэлцсэнд оршиж байгаа юм. Одоогоос 5 жилийн өмнө МҮИС байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан "Даяаршил ба Монгол туургатан" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өөрийн сургуульд, ерөнхий хуралдааныг нь төрийн ордонд зохион байгуулж байсан бол энэ удаагийн хурлыг МҮИС 20 жилийн ойг тохиолдуулан бүх үйл ажиллагааг төрөлх сургуульдаа зохион байгууллаа.
Уг эрдэм шинжилгээний хурлыг гардан зохион байгуулсан МҮИС Боловсролын сургуулийн хамт олондоо талархал илэрхийлье.


publish date: 6 жил, 1 сар өмнө