МҮИС болон ОХУ-ын Дорнод Сибирийн технологи, удирдлагын их сургууль хамтарсан олон улсын V дахь эрдэм шинжилгээний хурал 4-р сарын 13-ны өдөр цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн хурал"Монгол ба ОХУ-ын нийгэм эдийн засгийн хөгжил: Асуудал ба ирээдүй" сэдэв дор явагдсан. Сэдвийн агуулгын хүрээнд нийгэм-эдийн засгийн бүх түвшин дэх (микро, мезо, макро) шинэчлэл, инновацийн хөгжлийн асуудлууд, интеграци ба глобалчалын асуудлууд, мөн экологид чиглэсэн эдийн засгийн асуудлууд зэрэг өргөн хүрээнд 2 талын эрдэмтэн, судлаачид илтгэлүүд хэлэлцүүллээ.
ЭШИГ 2017.04.14