Мэдээлэл технологийн сургууль
directors greeting
МҮИС үүсч байгуулагдсны 20 жилийн ойн энэ өдрийг тохиолдуулан манай сургуулийн үе үеийн төгсөгчиддөө болон өнгөрсөн хугацаанд хамтран ажилласан багш нартаа, өнөөдөр бие, гар, сэтгэл нийлэн ажиллаж буй хамт олондоо баярын мэнд хүргэж, эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. МТДС-ийн хамт олон бид төрөлх сургуулийхаа өнгөрсөн түүхийн бүхий л цаг үеүдэд их сургуулийн орчныг цахимжуулах, мэдээллийн технологийн дэвшлийг багш судлаачдын эрдэм шинжилгээний ажилд нэвтрүүлэх, оюутны бүртгэл мэдээллийн ухаалаг систем, санхүүгийн системийг боловсоронгуй болгох зэрэг үйлсэд гар бие, мэдлэг боловсролоо зориулж ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Орчин үеийн дэлхий ертөнц, хүн төрөлхтний хөгжлийн онцлог шинж нь мэдээллийн технологийн ололт дэвшлийг хүн бүр, айл өрх бүр, улс нийгэм бүр амьдрал ахуй үйл ажиллагаандаа ашиглах боллоо. Техник технологийн хөгжил жил сараар бус өдөр цагаар хувьсан шинэчлэгдэж байна. Технологи шинэчлэгдэх тусам хүн, нийгмийн өмнө шинэ шинэ нөхцөл байдлыг үүсгэж, шинэ шинэ асуудлуудыг бий болгож байна. Энэ бүхэн нь манай салбарын багш, судлаачид, инжнер техникийн ажилтнууд, төгсөгчид, оюутнуудын өмнө томоохон боломжуудыг авч ирж байна. Боломж бүхнийг хамтран ашиглаж тулгамдсан асуудлуудыг хамтдаа шийдвэрлэцгээе. МТДС-ийн захирал Б.Туяацэцэг
Taniltsuulga
МҮИС-ийн эрдмийн хамт олныг бүрдүүлэгч, үйлс зорилго нэгт эрдэмтэн профессор судлаач багш нараа Манай сургуулийн өнгөрсөн цаг үеүдэд хамтран ажиллаж байсан үе үеийн эрдэмтэн багш нараа МТС-ийг төгсөгч инжнерүүд, дизайнерууд, архитектурч төгсөгчидөө Манай сургуультай хамтран ажилладаг сургалт судалгааны байгууллага, IT компани, бизнесийн байгууллагын түншүүдээ Та бүхэнд МҮИС үүсч байгуулагдсны 20 жилийн ойн баярын мэндийг хүргэж эрүүл энх аз жаргал амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Манай сургуулийн хамт олон багш инжнерүүд төрөлх сургууль байгуулагдсны 20 жилийн ойгоо ажил хөдөлмөрийн шинэ шинэ амжилтуудаар угтаж буйг тэмдэглэн хэлэхэд таатайбайна.Дэлхий ертөнц улам бүр даяаршиж мэдээллийн технологийн хурд, өгөгдөл, багтаамж цаг хормоор өсч буй эрин үед бид ирээдүйн бүтээлч, оюунлаг монгол иргэдийг бэлтгэх үйлсэд гар бие сэтгэл зүрхээ зориулж байгаадаа баяртай байдаг юм. Орчин үеийн хөгжлийн гол хүчин зүйлсийн нэг болох мэдээллийн технологийн дэвшил нь хүн төрөлхтнийг ойртон нягтруулж, дэлхий ертөнц улам бүр “хавтгай” болж буй энэ цаг үед манай салбарын мэргэжлийн мэдлэг, чадварын эрэлт хэрэгцээ тасралтгүй өсч байна. Ирж буй он цагуудад дэлхий, хүн төрөлхтнийг нэгэнт бүрхэсэн мэдээллийн технологийн хөгжил дэвшлийн зах хязгааргүй орон зайд бүтээлч үр дүнтэйгээр, олз омогтойгоор хамтдаа аялацгаая. Эрхэм зорилго: Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн хэрэгцээг хангахуйц мэдээлэл харилцаа, технологийн боловсролтой “ИНЖЕНЕР”, “ ДИЗАЙНЕР” бэлтгэхэд оршино. МТС-ийн зорилт: Мэргэжлийн сургалтын агуулгыг ижил мэргэжлийн дотоод, гадаадын тэргүүний шилдэг их дээд сургуулиудын жишигт хүргэж, төгсөгчдийн мэдлэг, чадварыг зах зээлийн өнөөгийн эрэлт хэрэгцээ шаардлагыг хангахуйц түвшинд хүргэж, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, материалыг электрон хэлбэрт оруулж, онол, практик хосолсон, латериал сэтгэлгээ, прагмтик сургалт, судалгаа, дадлага явуулахнарийн мэргэжилтэй чадварлаг багш, судлаачтай цахим сургууль болох зорилттой ...
Мэдээлэл технологийн сургууль
МҮИС-ийн эрдмийн хамт олныг бүрдүүлэгч, үйлс зорилго нэгт эрдэмтэн профессор судлаач багш нараа
Манай сургуулийн өнгөрсөн цаг үеүдэд хамтран ажиллаж байсан үе үеийн эрдэмтэн багш нараа
МТС-ийг төгсөгч инжнерүүд, дизайнерууд, архитектурч төгсөгчидөө
Манай сургуультай хамтран ажилладаг сургалт судалгааны байгууллага, IT компани, бизнесийн байгууллагын түншүүдээ
Та бүхэнд МҮИС үүсч байгуулагдсны 20 жилийн ойн баярын мэндийг хүргэж эрүүл энх аз жаргал амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Манай сургуулийн хамт олон багш инжнерүүд төрөлх сургууль байгуулагдсны 20 жилийн ойгоо ажил хөдөлмөрийн шинэ шинэ амжилтуудаар угтаж буйг тэмдэглэн хэлэхэд таатайбайна.Дэлхий ертөнц улам бүр даяаршиж мэдээллийн технологийн хурд, өгөгдөл, багтаамж цаг хормоор өсч буй эрин үед бид ирээдүйн бүтээлч, оюунлаг монгол иргэдийг бэлтгэх үйлсэд гар бие сэтгэл зүрхээ зориулж байгаадаа баяртай байдаг юм. Орчин үеийн хөгжлийн гол хүчин зүйлсийн нэг болох мэдээллийн технологийн дэвшил нь хүн төрөлхтнийг ойртон нягтруулж, дэлхий ертөнц улам бүр “хавтгай” болж буй энэ цаг үед манай салбарын мэргэжлийн мэдлэг, чадварын эрэлт хэрэгцээ тасралтгүй өсч байна.
Ирж буй он цагуудад дэлхий, хүн төрөлхтнийг нэгэнт бүрхэсэн мэдээллийн технологийн хөгжил дэвшлийн зах хязгааргүй орон зайд бүтээлч үр дүнтэйгээр, олз омогтойгоор хамтдаа аялацгаая.
Эрхэм зорилго: Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн хэрэгцээг хангахуйц мэдээлэл харилцаа, технологийн боловсролтой “ИНЖЕНЕР”, “ ДИЗАЙНЕР” бэлтгэхэд оршино.
МТС-ийн зорилт: Мэргэжлийн сургалтын агуулгыг ижил мэргэжлийн дотоод, гадаадын тэргүүний шилдэг их дээд сургуулиудын жишигт хүргэж, төгсөгчдийн мэдлэг, чадварыг зах зээлийн өнөөгийн эрэлт хэрэгцээ шаардлагыг хангахуйц түвшинд хүргэж, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, материалыг электрон хэлбэрт оруулж, онол, практик хосолсон, латериал сэтгэлгээ, прагмтик сургалт, судалгаа, дадлага явуулахнарийн мэргэжилтэй чадварлаг багш, судлаачтай цахим сургууль болох зорилттой ажиллаж байна.
2018-2019 оны хичээлийн жилд Архитектур дизайны хөтөлбөрийн багийн ахлагчаар Г.Ариунцолмон, багшаар Ш.Болдбаатар, Б.Баасансүрэн, П.Алтанцэцэг, Ц.Энхжаргал нар ажиллаж байна.
Харин мэдээлэл технологийн хөтөлбөрийн багийн зөвлөх профессор багш О.Бат-Энх(Ph.D.), Д.Цогтбаатар(Ph.D.), Д.Ууганбаатар(Ph.D.), хөтөлбөрийн ахлагч Д.Очирбат, багшаар Д.Батсүх, Д.Цэвэлмаа, Б.Алтанчимэг, Г.Даваажаргал(2018.X хүртэл ажилласан), Х.Ууган-Эрдэнэ, Э.Батзориг, Б.Бямбагариг, сургалтын менежерээр М.Даваадулам нар ажиллаж байна.
МҮИС-ийн нийт багш, оюутан, ажиллагсдын хувьд компьютерийн үйлчилгээний талаар нэн яаралтай тусламж, зөвлөлгөө өгч, үргэлж тусалж байдаг манай тэргүүний инженерүүд МТС-д харьяалагдан ажилладаг. Тухайлбал, Компьютерийн сүлжээний инженерээр2012 оноос Э.Эрдэнсайхан, 2013 оноос Д.Отгонбаяр, 2014 оноос Т.Эрхэмбаяр 2018 оны X сараас Л.Дашмягмар нар амжилттай ажиллаж, МҮИС-ийн сүлжээ, интернет, хяналтын камер, оюутны картын олголт, компьютерийн засвар, програм хангамжийн үйлчилгээ зэргийг сүлжээний инженерүүд хариуцан ажилладаг юм.
ХАМТЫН АЖИЛЛАГАА
Гадаад харилцааны хувьд АНУ-ын Калифорны их сургуультай хамтран нарны энергийг ашиглан дулаан үйлдвэрлэх “Solar Project ” төсөл, Солонгосын Чонжу Их сургуультай 2+2 хөтөлбөрөөр багш, оюутаныг сургаж дадлагажуулах хөтөлбөр тогтмол хэрэгжүүлж байна.
Сургалт судалгааны хувьд мэдээллийн технологийн Монголын №1 сургууль болох зорилтын хүрээнд Европ, Азийн өндөр хөгжилтэй орнуудын сургалтын хөтөлбөр болон сургалтын шинэ технологуудыг сургалтандаа ашиглаж байгаа бөгөөд АНУ, Польш, ОХУ, Норвеги, Энэтхэг, Хятад, Солонгос гэх мэт өндөр хөгжилтэй орнуудад магистр, докторын зэрэг хамгаалсан чадварлаг багш нарын бүрэлдэхүүнтэйгээр эрдэм шинжилгээ сургалт, судалгааны ажил явуулж байна.
Энэ оноос сургалтандаа АНУ-ын Массатчусын их сургуулийн сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх, сургалтын дотоод орчны хувьд орчин үеийн компьютерийн лаборатори, дотоод сүлжээ, интернет, WIFI орчин бүрдүүлж мэдээллийн технологийн тэргүүлэх түвшний их сургууль болох зорилт тавин амжилттай ажиллаж, зах зээлд хамгийн их эрэлт хэрэгцээ бүхий орчин цагийн мэргэжлээр сургалт, судалгааны үйлчилгээг оюутануудад үзүүлж байна.