МҮИС нь Оюутны 4 талт хөгжлийн хүрээнд оюутнуудаа хөгжүүлдэг. Бид оюутнуудынхаа бие бялдарт дэмжлэг үзүүлэх зорилготойгоор "Өглөөний гүйлтийг"
(Даваа гарагт 6:30 минутаас Сургуулийн урд талбайд)
(Лхагва гарагт 6:30 минутаас Сургуулийн урд талбайд)
(Баасан гарагт 6:30минутаас Сургуулийн урд талбайд)
(Ням гарагт 10:00минутаас Төв цэцэрлэгт хүрээлэнд) гэсэн цагийн хуваарийн дагуу зохион байгуулж байна. Өнгөрсөн Ням гарагийн гүйлтэд: МҮИС-ийн үүсгэн байгуулагч Л.Мөнхбат захирал, Оюутны хөгжлийн албаны дарга Ч.Чойдог, мэргэжилтэн Ц.Наран-Эрдэнэ,М.Даваажав, КНЗ-ийн тэргүүн Б.Батцэцэг, "Эко дуран", "Шинэ эрин", "Сэтгүүлч", "Амжилт","Түүчээ","Хятад хэл" зэрэг клубүүд 14 оюутан, NEW FACE уралдааны 25оролцогч, Оюутан цагдаа бүлгэм 10 оюутан, ITF таеквон-догийн 10 тамирчин, Оюутны холбооны Дэд тэргүүн Э.Батхүрэл, 9 гишүүн оролцлоо. Өөртөө хайртай, өөрийгөө ялан дийлж чаддаг манлайлагч оюутнууддаа баярлалаа.