МҮИС-ийн шигшээ багийн тамирчид аваргын байраа дахин батлалаа.

Монголын хамгийн том монголын үндэсний их сургууль урлаг, спорт, оюунаараа үргэлж манлайлагч байдаг. Энэ удаа ч бас манлайлагч болохоо батлан харуулалаа. Монгол улс, Ардчилсан солонгос улстай найрамдлын харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдсан УАШ 25 удаагийн "ITF таеквон-до" тэмцээн амжилттай зохион байгуулагдаж МҮИС-ийн өсвөрийн болон насанд хүрэгчдийн баг тамирчид 9 алт, 8 мөнгө, 17 хүрэл авч багийн дүнгээр тэргүүн байр эзлэж, эрх 5 дугаар сарын 8-наас 15 хүртэл Монгол улсад зохион байгуулагдах Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ гардан авлаа . Үүгээр дамжуулан МҮИС-ийн тамирчдын чансаа ямар өндөрт байгааг харж болох юм. Нэмэлт мэдээлэл хүргэхэд уг тэмцээнд Солонгос, Буриад, 21 аймгаас шалгарч ирсэн 300 гаруй тамирчид өрсөлдсөн юм.



publish date: 6 жил, 1 сар өмнө