МҮИС ТЭТГЭЛЭГ

Монголын Үндэсний Их Сургууль нь оюутнууддаа жил бүр 500 сая төгрөгний хөнгөлөлт, урамшуулал, тэтгэлэг олгодог МУ-н цорын ганц их сургууль.

Жилдээ 500 сая төгрөгний сургалтын төлбөрийн тэтгэлэг, хөнгөлөлт урамшуулал олгодогоороо МУ-даа цорын ганц их сургууль юм. Сургалтын төлбөрийн хөнгөлөлт тэтгэлэгийг

  1. Элсэлтийн хөнгөлөлт урамшуулал
  2. Суралцаж буй хугацааны хөнгөлөлт урамшуулал

Элсэлтийн хөнгөлөлт урамшуулалд

  • Ангийн багц- 10 ба түүнээс дээш нэг ангийнхан элсэхэд тус бүр 10% хөнгөлнө.
  • Зорилго: Нэг ангийнхан өөр өөрсдийн дуртай мэргэжлээрээ МҮИС-д сурч, хамтдаа хөгжиж, амжилтанд хүрэх боломж.

  • Найзын багц- 2 ба түүнээс дээш найзууд элсэхэд тус бүр 3% хөнгөлнө.
  • Зорилго: Үерхэлийн үнэ цэнийг мэдрүүлэх, найзуудаараа хамт хүссэн мэргэжлээрээ суралцаж амжилтанд хүрэх боломжыг олгож өгч байна.

  • Гэр бүл багц- Төрсөн ах, /эгч/ дүүс элсэхэд аль нэгийг нь 30% хөнгөлнө.
  • Зорилго: Нэг гэр бүлээс 2 хүүхэд сурахад эцэг эхэд тодорхой санхүүгийн хүндрэл учирдаг үүнд зориулж энэ багцыг гаргалаа.

  • Спортын багц- 4 ба түүнээс дээш гишүүнтэй баг, багаараа элсэхэд тус бүр 5% хөнгөлнө.
  • Зорилго: Спортын багаараа амжилт үзүүлж байсан хүүхдүүд өөр өөр сургуульд сонгохдоо тухайн спортоор хичээллэж байсан олон жилийн хөдөлмөр үр дүнгүй болдог. Ийм учраас нэг сургуульд 225 мэргэжлээс дуртайгаа сонгон хамтдаа илүү их амжилтанд хүрэх боломжыг олгох зорилгоор энэ багцыг зөвхөн танай багт зориулан гаргалаа.

  • Урлагийн багц- 3 ба түүнээс дээш гишүүнтэй хамтлаг, хамтлагаараа элсэхэд тус бүр 5% хөнгөлнө.
  • Зорилго: Хамтлагаараа хамт тоглож, дуулж өссөн хүүхдүүд маань өөр өөрсдийн хүссэн мэргэжлээр нэг сургуульд суралцахын зэрэгцээ хамтлагаараа урлагийн авьяасаа хөгжүүлэх боломжыг олгох зорилготой.

  • Алтан медаль- ЭЕШ-ийн оноогоороо аймаг, хотод эхний 10-т жагссан тохиолдолд эхний жил 100% хөнгөлнө.
  • Зорилго: Онц сурлагатай хүүхдүүдийг дэмжих зорилготой.

Суралцах хугацааны тэтгэлэг, хөнгөлөлт, урамшуулал

  1. “АВЬЯАС” тэтгэлэг-10-100% /Урлаг, спортоор улс, тив, дэлхийд амжилт үзүүлсэн тохиолдолд/
  2. “МАНЛАЙЛАГЧ” тэтгэлэг-10-100%/Сургуулийн маркетингийн алба, оюутны холбоо, ангийн даргын үүрэгт ажилд идэвхи зүтгэл гарган, оюутан залуучуудыг манлайлан ажилласан тохиолдолд/
  3. “ОНЦ СУРЛАГАТАН” тэтгэлэг-50-100% /Суралцаж байх хугацаандаа 4 ба 6 улирал дараалан бүх хичээл дээрээ А үнэлгээтэй суралцсан тохиолдолд/
  4. “ОЮУНЛАГ” тэтгэлэг-5-100% /Суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ улс, тив дэлхийн хэмжээний олимпиад, тэмцээн, уралдаанд эхний 3-н байрт шалгарсан тохиолдолд/
  • Мөн Дэхийн аваргын тэмцээнд МҮИС-ийн оюутан, залуучууд оролцож буй тохиолдолд замын зардлын 50%-ийг сургуулиас олгодог.

publish date: 7 жил, 10 сар өмнө