НОГООН ХҮЛЭМЖИЙН ТӨСӨЛ

Ногоон хүлэмжийн төслийг Монголын Үндэсний Их Сургууль, Сингапурын KGP & SkyGreens, Калифорниа их сургуулийн UC Solar XCPC өндөр температур нарны дулааны халаалтын технологи, Нидерландын засгийн газартай хамтран 1080м2 талбай бүхий барилга, халаалт, зураг төсөл, үйлдвэрлэлийг сүүлийн үеийн технологийг хослуулан байгууллахаар төлөвлөөд байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр МҮИС-д шинээр хөдөө аж ахуйн факультетийг бий болгох бүрэн боломж нээгдэж байгаа юм. Ажиллах боловсон хүчнээр МҮИС-ийн удирдлага багш, оюутнуудаас бүрдсэн байх ба тарьж ургуулсан хүнсний ногоо, ургамалыг дан ганц арилжааны чиглэлээр бус судалгааны чиглэлээр, оюутнуудад дадлага хийх боломж бүрдэх юм.