Номын сан 2018 оны онцлох мэдээллээс

МҮИС оюутны 4 талт хөгжлийн хүрээнд МҮИС-Номын сан өөрсдийн өнгөрсөн оноо дүгнэж 2019 оноо өндөр амжилттай угтаж байна. Номын сангын хамт олон 2018 онд ямар чухал ажлуудыг хийж бүтээснийг хүргэе. 

Шинэ ном 
Төв Сургуулийн Номын сан-604 тоот эдгээр шинэ номнууд уншлаганд гарахад бэлэн болгож электрон каталогоо шинэчлэн оюутнууддаа илүү олон мэргэжил, төрлийн номнуудаар үйлчилэхээр боллоо . Дэлгэрэнгүй мэдээллийг http://192.168.11.3/электрон каталогийн хаягаас номын зураг, доторх агуулгийг харах боломжтой.


Номын сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг яруу найргийн тэмцээнийг МҮИС үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг угтан “Оюутан нас ” нэртэйгээр амжилттай зохион байгууллаа.


Зохион байгуулагчид:

МҮИС-номын сан

БС-ийн нийгэм хүмүүнлэгийн хөтөлбөрийн баг

Golden change  хөтлөгчийн клуб

Шүүгчдийн бүрэлдэхүүн 

Үүнд нийт 300 гаруй үзэгчид 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй 60 уран уншигч шүлгээ ирүүлснээс эхний 25 шүлгийг шалгаруулж

1-р шатанд 25 оюутан шүлгээ уншиж

2-р шатанд 10 шүлэг

3-р шатанд 5 шүлэг шалгарч

Эдгээр 5 оюутаны дунд

” Сэтгэшгүй”, “Өнгө”, “Хүсэл”, “Миний цаг хугацаа”, “Миний орон зай” сэдвүүдийг өгч сугалуулан 5 минутын хугацаа өгч зохиолгон уншуулж байр эзлүүллээ.


1-р байранд ЭЗБУС-ГХГУ 1б курс оютутан Т.Дашзэвэг

2- байр ХЗУС 1в- М.Номин-эрдэнэ

3-р байр ХЗУС 1ё С.Ариунболд

Тусгай байр

ОУХС-СЗ-1а- Баярням

АЖГХС- Б.Бэх-очир нар тус тус шалгарлаа.

Энэхүү арга хэмжээний үеэр номын сан уран зохиолын ховор ном сурах бичгүүдээр номын үзэсгэлэн гаргав.

МҮИС-ын 20 жилийн ойн арга хэмжээг угтан #МҮИС_Номын_сангийн хамт олны зүгээс санаачлан хэрэгжүүлсэн Номын сангийн фондыг баяжуулах, оюуны бүтээлийн нэгдсэн санг бүрдүүлэх зорилготой 7 хоногийн Номын хандивын аянг амжилттай  зохион байгуулж байгууллаа.


Хандиваар цуглуулсан Нийтдээ 267 ш номыг МҮИС-ийн номын сангийн эрхлэгч Б.Энхжаргалд хүлээлгэн өгөв.



Номын санд ном хандивласан багш нарын нэрс:

Х. Цэдэв БС-12ш ном
Насанбат ХЗУС-25ш
Б. Батболд АЖГХС-6ш
Л. Батмөнх 6ш
Д. Лхагвасүрэн БС 5ш
С. Дагиймаа 6ш
Оюунгэрэл ЧҮАД-8ш
Батболд УУИС-11ш
Х.Цэдэв ЭШБ-8ш ном хандивлалаа.

#Зохион_байгуулсан_комисс
МҮИС-номын сан
ЭЗБУС-ийн багш Х.Бумдэлгэр
СУ-4 курсын хамт олон

Уг аяны хүрээнд ЭЗБУС-тай хамтран 2018 онд номын санд хамгийн их ном уншсан шилдэг 3  уншигчаа шалгарууллаа. 

1-р байр ХЗУС Ж.Айтолхын

2-р байр ЭЗБУС Э.Отгонтуяа

3-р байр БИС  Б.Түмэнбаяр нар шалгарлаа.