Оюутны хөгжлийн алба


ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН АЛБА

  1. 1. Албаны дарга Ч.Чойдог.

Монголын Үндэсний Их сургуулийн үе үеийн ажилтан, албан хаагч, сургуулийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй та бүхэндээ 20 жилийн ойн баярын гал халуун мэндийг хүргэе.

  1. 2. Албаны дэд дарга М.Даваажав.

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, ажилчид, оюутан залуус та нартаа болон Монголын Үндэсний Их сургуулиар овоглон ажил хөдөлмөрөө эрхэлж буй нийт үе үеийн төгсөгчдөдөө 20 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Албаны мэргэжилтэн Б.Ганчимэг.

Монголын Үндэсний Их сургуулийг үүсгэн байгуулж, хөгжүүлэхэд өөр өөрсдийн ур чадвараараа үнэтэй хувь нэмэр хийгээд үлгэр дуурайлал үзүүлж, оюутнуудынхаа ирээдүйд хөрөнгө оруулж буй удирдлагууд болон ажилтан, багш, оюутан та бүхэндээ 20 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Оюутны хөгжлийн алба нь 2013 онд үүсэн байгуулагдсан түүхтэй. Оюутны тоо нэмэгдэхийн хэрээр чанарын асуудал, тэднийг бүхий л талаар нь хөгжүүлэх асуудал эн тэргүүнд тавигдах болсноор манай алба байгуулагдах үндэс болсон.

АНХНЫ БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ.

2013-2015 онд албаны даргаар Д.Гантуяа, мэргэжилтэн Э.Жавхлантөгс, ерөнхий эрдмийн тэнхимийн багш нар, 2015-2017 онд албаны дарга М.Даваажав, мэргэжилтэн Анударь, Мөнхцэцэг, 2017-2018 онд албаны дарга Ч.Чойдог, мэргэжилтэн Ц.Наран-Эрдэнэ, мэргэжилтэн О.Урантулга, 2018-2019 оны хичээлийн жилд албаны дарга Ч.Чойдог, дэд дарга М.Даваажав, мэргэжилтэн Б.Ганчимэг гэсэн бүтэц, бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

ХӨГЖЛИЙН ХЭТИЙН ТӨЛӨВ, АЛСЫН ХАРАА.

Манай алба дотоод болон гадаад үйл ажиллагааны бодлого, зохион байгуулалтаанарийвчлан клуб, дугуйлан, шигшээ баг хэмээн ангилж холбогдох дүрэм, журмыг тус бүрт нь боловсруулан батлуулж илүү боловсронгуй болгохыг хичээн ажиллаж байна. Одоогоор 40 клубын 800 гаруй оюутнууд, салбар сургууль бүр 3-5 мэргэжлийн чиглэлийн дугуйлан, шигшээ багууд идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашид клубт хамрагдах оюутнуудын тоог нэмэгдүүлж, улсын хэмжээнд хамгийн олон чиглэлээр оюутныг хөгжүүлэх үйл ажиллагаагаа явуулдаг клубуудтэй болох, мэргэжлийн чиглэлээр улсын болон олон улсын уралдаан тэмцээнүүд амжилт гаргадаг дугуйлан, шигшээ багтай болохоор зорьж байна.
Оюутны дөрвөн талт хөгжлийн хөтөлбөрийн зорилго нь оюутныг мэргэжлийн ур чадвар, бие бялдар гоо зүй, харилцаа, сэтгэлгээ ба хандлагын хувьд өв тэгш хөгжүүлэн нийгмийн болон ажил олгогчдын хэрэгцээг хангахуйц чадвартай удирдагч, мэргэжилтэнг бэлтгэхэд оршино.

Оюутны хөгжлийг албаны чиг үүрэг, зорилго

Эзэмших мэргэжлийн талаар оюутанд төлөвлөх, хэрэгжүүлэх явцад нь зөвлөх, чиглүүлэх ажлыг удирдан гүйцэтгэх

Ажил олгогч, төрийн болон бусад байгууллагуудтай хамтран ажиллах хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх замаар оюутан, төгсөгчдөө ажлын байраар хангах

Оюутныг гэрээт болон түр цагийн ажлын байрны талаарх мэдээллээр хангах

Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн ажилтныг чиглүүлэх, өдөр тутмын удирдлагаар хангах

Хүчин төгөлдөр хууль, дүрэм, стандартуудыг ёсчлон биелүүлж, харьяалах албан тушаалтны болон төлөвлөгөөт үүрэг даалгаврыг хугацаанд нь, санаачлагатай, чанартай гүйцэтгэх

Оюутан хөгжлийн албаны холбогдох дүрэм, журмын жагсаалт

МҮИС-ийн Дотоод журам

МҮИС-ийн Оюутан хөгжлийн албаны үйл ажиллагааны журам

МҮИС-ийн Оюутны дотуур байрны журам

МҮИС-ийн Оюутны 4-н талт хөгжлийн хөтөлбөр

МҮИС-ийн Дотоод хяналт, шалгалтын журам