Санхүү аж ахуйн алба

Манай алба нь их сургуультайгаа зэрэгцэн байгуулагдсан хамгийн анхны ууган алба нэгж юм. Анх 1998 оны 7 сарын 09 ны өдрийн Монгол улсын Гэгээрлийн сайдын 154 тоот тушаалаар “Чандмань-Эрдэнэ” коллеж байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлж байх үед 240 сая төгрөгийн дүрмийн сантай, 1497м.кв талбай бүхий барилга байгууламж, 5 анги кабинет, үндсэн 10 багш, 160 орчим оюутантай байв.

   Анхны хичээлийн жил буюу 1998-1999 оны хичээлийн жилийн эхэнд ня-бо, нярав, үйлчлэгч, слесарь, жижүүр (2) нийт 5 хүний бүрэлдхүүнтэй санхүү-аж ахуйн алба байгуулагдсан нь өнөөдрийн МҮИС-ийн санхүү,аж ахуйн албаны үндэс суурь болжээ. Өнгөрсөн 20 жилд буюу коллежоос их сургууль хүрсэн энэ хугацаанд нягтлан бодогчоор Н. Болормаа, П. Цэрэннадмид, С.Энхжаргал, Х. Хашбадам, Г.Сэлэнгэ, Т.Амартунгалаг, Н. Нарангарав, Б.Оюунсанаа, Ц.Хишигт, Ж.Болор-Эрдэнэ, Ц. Оюунтүлхүүр, Б.Батсүх,Л.Гэрэлсайхан нар ажиллаж иржээ. Мөн Г.Энхцэцэг, Т.Пүрэвзул, Н.Долгорсүрэн, Н.Наранчимэг, Б.Багаасүрэн, Д.Батболд нар туслах нягтлан бодогчоор ажиллаж байсан байна. Харин кассын болон материалын нярваар Ч.Бямбабаатар, Б.Даваажав, Б.Баатар, Л. Оюунтөгс, Д.Майдар, Л.Алтангэрэл, М.Мөнхцэцэг, Ё.Амгалан, Э.Хатансайхан, Цолмон-Очир нар ажиллажээ. Аж ахуйн албаны даргаар Д.Болд, Б.Машбат, Д.Дэлгэрсайхан, Д.Батгэрэл, Батмөнх, М.Мөнхтогоо нар ажиллаж байв.   Өнөөдөр санхүүгийн  алба нь: Албаны дарга, ня-бо, кассын нярав, материалын нярав (2) гэсэн 5 хүний бүтэц бүрэлдхүүнтэй ажиллаж байна. Мөн сургуулийн аж ахуйн алба нь 2018-2019 оны хичээлийн жилд нийт 33 ажилчин, ажилтнуудын бүрэлдүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж хичээлийн 4 байр болон багш оюутны орон сууцны гадаад дотоод орчны цэвэрлэгээ үйлчилгээ, харуул хамгаалалт, анги танхим, сургууль орчны эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, сургалт судалгааны ажлын хэвийн бөгөөд таатай орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж хөдөлмөрлөж байна.

    Санхүүгийн алба нь байгууллагын дотоод нягтлан бодох бүртгэлийн системд олон улсын стандарт, техник технологийн ололтыг нэвтрүүлэх, багш ажиллагсадын цалин урамшууллыг бодож тооцох аргачлал системийг боловсронгуй болгох, оюутны төлбөр төлөлт, хөнгөлөлт урамшууллын системд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах чиглэлүүдээр өнгөрсөн 20 жилд томоохон өөрчлөлт шинэчлэлтийг хийж иржээ. Тус алба нь сургуулийн удирдах зөвлөл,захирлын зөвлөл, ерөнхий захирал болон гүйцэтгэх захирлаас гаргасан санхүү, мөнгөний бодлоготой холбогдох тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх, их сургуулийн сургалт судалгааны олон талт ажлын санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг ба энэ нь манай үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг юм.

        Энэ хичээлийн жилд санхүүгийн албаны дарга Б.Батсүх (2013 оноос), нягтлан бодогч Л.Гэрэлсайхан (2010 оноос), кассын нярав Ч.Бямбабаатар (1998 оноос), нярав Э.Хатансайхан (2017 оноос) , Цолмон-Очир (2018 оноос)  нар тус тус ажиллаж байна.

        Манай ажилтан ажиллагсадын дотроос их сургуулийн үндэс тавигдсан анхны хичээлийн жилээс эхлэн өнгөрсөн 20 жилд сургуулийн санхүү,аж ахуйн албанд тасралтгүй ажиллаж ирсэн ажилтан нь нярав Ч.Бямбабаатар юм.

        Төрөлх сургуулийнхаа 20 жилийн ойг тохиолдуулан МҮИС-ийн үе үеийн төгсөгчид болон багш нар, тэдний эцэг эхчүүд,гэр бүл, манай санхүү аж ахуйн албаны халуун ам бүлд нэг мөр хөдөлмөрлөж явсан үе үеийн ажилтан ажиллагсад болон манай их сургуультай хамтран ажилладаг харилцагч байгууллага, түншүүддээ баярын мэнд хүргэе.