Сонгон шалгаруулалт

Ажилтан сонгон шалгаруулалтын бодлого
Сонгон шалгаруулалтад дараах шаардлагуудыг тавьдаг. Үүнд:
  • Мэргэжлийн мэдлэг, чадвар, дадалтай
  • Магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш төвшний мэдлэгтэй
  • Өөрчлөлтөд дасан зохицох чадвар
  • Ёс зүйн өндөр төлөвшил
  • Эерэг, зөв хандлагатай байх гэх мэт.
Бид ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгож, ажилтан сонгон шалгаруулалтаа шударга, ил тодоор явуулдаг.
Сонгон шалгаруулах явц нь тухайн ажлын байрны шаардлагыг тодорхойлсноор эхэлдэг.
Нээлттэй ажлын байрны зарыг тухай бүрт нь өдөр тутмын “Өдрийн сонин”-д www.biznetwork.mn-нд мөн манай цахим хуудасны Нээлттэй ажлын байр хэсэгт зарладаг.
Өргөдөл хүлээн авах хугацаа дуусмагц дараахь байдлаар шалгаруулалт хийнэ. Үүнд:
  • Ажлын байрны өргөдлүүдийг /анкет/ зард дурдсан шалгуурын дагуу анкетын шалгаруулалт хийнэ.
  • Өмнөх ажил олгогчдын тодорхойлолтыг шалган нягтлах зэрэг багтдаг.
  • Анкетын шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчийг ярилцлагад урина.
  • Ярилцлаганд тэнцсэн ажил горилогчийг сургуулийн захирлуудын зөвлөлийн хурлаар оруулан хэлэлцүүлж, ажилд авах эсэх эцсийн шийдвэрийг гаргана.
Сонгон шалгаруулах комисс нь хоёр ба түүнээс дээш гишүүдээс бүрдэх бөгөөд үүнд тухайн зарлагдсан нээлттэй ажлын байрны харъяалах шууд удирдлага болон ХНА-ны холбогдох ажилтнуудаас бүрдсэн байна.
МҮИС-д ажилд орох өргөдөл гаргахад ямар нэгэн төлбөр, хураамж төлөхгүй.

АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮЙЛ ЯВЦ