Стэнфордын АУС-ийн ОУ-ын яаралтай тусламжийн сургалтын төсөл

Стэнфордын Анагаах Ухааны сургуулийн олон улсын яаралтай тусламжийн төвтэй хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн яаралтай тусламжийн эмч нарт зориулсан онлайн сургалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Мөн өнгөрсөн 11-р сард  Стэнфорд Их Сургуулийн анагаах ухааны сургуулийн яаралтай тусламж/ мэс заслын дэд профсор,  Стэнфорд дахь олон улсын яаралтай түргэн тусламжийн анагаахын сургуулийн захирал, үүсгэн байгуулагч мөн олон улсын яаралтай тусламжийн холбооны тэргүүлэгч Док. Махадиван МҮИС-д хүрэлцэн академик хамтын ажиллагааг хөгжүүлж, боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, өөрийн лекцийг нийт яаралтын тусламжийн эмч нарт болон, Анагаах ухааны сургуулийн оюутнуудад илтгэсэн юм. 

Стэнфордын Анагаах Ухааны Их Сургууль нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг их сургууль бөгөөд Яаралтай Тусламжийн төвийн үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр, бүтэц нь системтэйгээр боловсруулсан хамгийн шилдэг хөтөлбөр гэдгээрээ дэлхийд алдартай билээ.

Монгол улсын яаралтай тусламжийн өнөөгийн байдал, түүний цаашдын хөгжилд үнэлэлт дүгнэлт хийж чадсанаар дан ганц МҮИС –тай бус цаашлаад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах эхлэл нь тавигдаж, хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийгдэх боломж нээгдэж байна.

МҮИС нь Стэнфордын Анагаах Ухааны сургуулийн олон улсын яаралтай тусламжийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхтэй болсон төдийгүй оюутан, багш, профессор, судалгаа шинжилгээний ажилтан нарын  солилцооны хөтөлбөрийг зохион байгуулах боломж нээгдлээ.