МҮИС-ийн сургалтын алба нь Сургалтын албаны дарга, Үнэлгээний мэргэжилтэн, Салбар сургуулийн сургалтын менежерүүд гээд нийт 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.
Манай үйл ажиллагаа
- Хөтөлбөрийн агуулга, арга зүйд хяналт тавин чанар, үр дүнг дээшлүүлж боловсронгуй болгох бодлого, хөтөлбөр, арга хэмжээ төлөвлөн ажиллах, хичээл шалгалтын хуваарь, цагийн графикийг тогтоон мөрдүүлж, хяналт тавих
- Бүх мэргэжлийн хөтөлбөрийн төлөвлөгөө, сургалтын явц, судалсан хичээл, дүн зэрэг мэдээллийг нэгтгэж хөтөлбөрийн эрхлэгч нарыг нэгдсэн мэдээллээр хангах.
- Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгон төгөлдөржүүлэх талаар зохион байгуулалттай арга хэмжээ авч ажиллах, гүйцэтгэлд агуулгын хяналт тавих
- Холбогдох дүрэм, журам, тушаал заавар, зөвлөмжийн төсөл боловсруулах, өөрийн хариуцсан чиглэлийн мэдээлэл, тооцоо, удирдамжаар тогтмол хангах
- Тухайн хичээлийн жилд элсүүлэх мэргэжлийн чиглэл, оюутны тоо, шалгалт авах арга хэлбэр, санал боловсруулан шийдвэрлүүлэх асуудлуудыг хариуцан ажилладаг.
- Мэргэжлийн хөтөлбөрийн багийн санал болгосон ерөнхий суурь, мэргэжлийн хичээлийн 8 улирлын хуваарилалтын дагуу хичээлийн хуваарийг хийн, багшийн цагийн ачаалал үйл ажиллагаанд хяналт тавих.
Мөн өвлийн болон зуны амралтаар дахин нөхөн судлах хичээлийн сургалт зохион байгуулж, багшлах боловсон хүчин болон хамрагдах оюутны талаарх мэдээллийг нэгтгэн түргэвчилсэн болон сертификаттай сургалт зохион байгуулна.
Сургалтын албаны холбогдох дүрэм, журмын жагсаалт
1.МҮИС-ийн Сургалтын албаны үйл ажиллагааны журам
2.МҮИС-ийн Бакалаврын мэргэжлийн сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр боловсруулахад баримтлах зарчим
3.МҮИС-ийн Төгсөлтийн шалгалтын журам
4.МҮИС-ийн Улирлын шалгалтын журам
5.МҮИС-ийн Дадлага сургалтыг зохион байгуулах ерөнхий журам
6.МҮИС-ийн Оюутны мэдлэг, чадварыг дүгнэх журам