Төгсөлтийн дараах сургууль

directors greeting

Магистр, Докторын Сургуульд өөрийн оюун ухаан,мэдлэг чадвар, сэтгэл зүрхээ зориулсаар ирсэн үе үеийн эрдэмтэн багш, ажилтан,төгсөгч,оюутан та бүхний амар амгалан айлтгаж мэндчилье. Магистр Докторын Сургууль нь оюутнуудын эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн томоохон шинэчлэлтийг амжилттай хэрэгжүүлж хавар, намар элсэх, төгсөх боломжтойгоос гадна мэргэжлийн болон судалгааны магистраар төгсөх сонголттой болсон. Мөн олон улсад баримталдаг ахисан шатны сургалтын жишгийн дагуу танхимд судлах хичээлийн тоог багасгаж,оюутан төвтэй хичээлийн хөтөлбөрүүдийг боловсруулан амжилттай хэрэгжүүлж байна. Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн бодлого, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэнээр МДС нь бакалаврын орой, эчнээ, магистр, докторын сургалтыг 30 гаруй мэргэжлээр, 900 гаруй оюутанд хүргэж буй МҮИС-ийн томоохон бүрэлдэхүүн сургуулийн нэг юм. Манайхамтолонахисан түвшний сургалт явуулдаг сургуулийнхувьдолонулсынхамтын ажиллагааг хөгжүүлж, 2017онд БНСУ-ын Чусоны Их Сургууль, 2018 онд АНУ-ын Америкийн Үндэсний Их Сургууль, Виржинагийн Олон Улсын Их Сургууль, Тайваны Да-Е Их сургуулиудтай магистр, докторын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Бид цаашид үйл ажиллагаагаараа олон улсын жишигт нийцсэн орчин үеийн менежменттэй сургууль болохыг зорин ажиллах болно. МҮИС байгуулагдсан 20 жилийн түүхт ойн мэндийг сургуулийн нийт хамт олон, эрдэмтэн багш нар, нийт төгсөгчид болон одоо суралцаж байгаа оюутнууддаа хүргэж, чин сэтгэлийн талархал дэвшүүлж, эрүүлэнх, сайнсайханбүхнийг хүсэн ерөөе . ЗАХИРАЛ Доктор (Ph.D), А.Галбадрах

Taniltsuulga

Монголын Үндэсний Их Сургуулийн түүхт 20 жилийн ойг тохиолдуулан тус сургуулийн үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш нар, ажилтан ажиллагсад, төгсөгчид, суралцаж буй оюутнууд, бидэнтэй хамтран ажилладаг багш нар, түншлэгч байгууллагууд та бүхэндээ Магистр, Докторын Сургуулийн нийт хамт олноос ажил үйлс нь тэгш дүүрэн байж, амжилт бүтээлээр оргилон байхыг хүсэн ерөөе. МАГИСТР, ДОКТОРЫН СУРГУУЛЬ ҮҮСЧ БАЙГУУЛАГДСАН НЬ 1. БСШУСЯ-ны сайдын 2014 оны А/370 тушаалын 3.1.1 болон 3.1.2-д, Дээд боловсролын тухай хуулийн 4.2-д  их сургууль нь магистр, докторын сургалт явуулах бие даасан нэгж/ бүрэлдэхүүн сургуультай байна гэж заасан байна.2. Олон улсын жишгээр МДС нь тусдаа бүрэлдэхүүн сургуулийн статустай байдаг ба тухайн сургуулийн нэрийн хуудас болж байдаг.3. Магистрын 11, докторын 5 хөтөлбөрөөр сураглцагчдын тоо 500-д хүрсэн нь албаны бүрэлдэхүүнээр зохион байгуулах боломжгүй болсон.4. МДС болгон өргөжүүлж байгалийн ухаан, нийгмийн ухаан, боловсрол судлал,  анагаах ухаан, инженерийн мэргэжлийн  ангиудыг шинээр нээж элсэлтийг нэмэгдүүлснээр сургуулийн нэр хүнд олон улсын тавцанд өсч, сургалтын чанар, үр ашиг сайжран, магистрант, докторантуудад хүрэх үйлчилгээний хүртээмж, туршилт, судалгааны ажлыг үр дүнтэй хийх боломж нэмэгдэж, мэргэжлийн   хөтөлбөр тус бүрийг хариуцан ажиллах, зөвлөгөө өгөх эрдэмтэн багш нарын бүтэц бүрэлдэхүүнтэй болсон зэрэг давуу талууд бий болжээ.5. МҮИС нь дэлхийн топ сургуулийн нэг болохоор зорилго тавин ажиллаж байгаатай холбогдуулан 2017-2018 оны хичээлийн жилд МҮИС-ийн захирал Б.Дашдолгорын 2017 оны 5-р сарын 25-ны өдрийн 17/196 тушаалаар төгсөлтийн дараах сургалтын албыг МДС болгон өргөжүүлсэн билээ. СУРГУУЛЬ ӨНӨӨДӨР Магистр, Докторын Сургууль 10-н мэргэжлийн чиглэлээр,600 гаруй магистрант,6 мэргэжлийн чиглэлээр 60 орчим докторант, бакалаврын орой, эчнээн чиглэлээр300 гаруйоюутаннийт оюутан 33 мэргэжлээр 900 гаруй суралцагчтай байна. ХЭТИЙН ТӨЛӨВ, АЛСЫН ХАРАА ...

Хөтөлбөр

Төгсөлтийн дараах сургууль