Манай сургууль багш, ажилтнууддаа өрсөлдөхүйц хэмжээний цалин олгож, тэдний нийгмийн болон бусад асуудалд байнга анхаарал хандуулах бодлого баримталж ирсэн. Мөн багш, ажилтнуудаа ажлын байран дээр сургах, давтан сургах, тэдний багаар ажиллах чадварыг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг. Бид ажлын байранд багш, ажилтнуудыг сонгон шалгаруулж авахдаа шударга, ил тод, нээлттэй байдлыг эрхэмлэдэг.
Бид Монголын Үндэсний Их Сургуулийн алсын хараа, эрхэм зорилго болон үнэт зүйлсийг баримтлан ажиллаж, ажилтнуудынхаа ёс зүй, хамтын ажиллагаа, хариуцлагыг өндөр түвшинд төлөвшүүлэн, байгуулага, ажилтан болон үйлчлүүлэгч нарынхаа эрх ашгийг ямагт тэргүүнд тавин ажиллана.