Чанарын үнэлгээний алба


МҮИС-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар ЧҮА нь 2011 оны 10-р сарын 16-нд бие даасан алба болон байгуулагдсан нь сургуулийн хөгжил дэвшил, цаг үеийн шаардлагатай холбоотой. ЧҮА нь МҮИС–ийн бүрэлдэхүүн сургууль, алба нэгжүүдийн үйл ажиллагаа,сургалтын орчин,суралцагч,оюутанд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах, боловсролын холбогдох дүрэм журам,стандартын хэрэгжилтийг хянах зэрэг  зорилготойгоор өдийг хүртэл ажиллаж байна.

Тус алба нь дарга,мэргэжилтэн гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд МҮДС нь их сургууль болон өргөжсөнөөр Захиргаа Хяналт Үнэлгээний Газарт харьяалагдах болж, Захиргаа Хяналт Үнэлгээ эрхэлсэн дэд захирлаарД.Баянзул, ЧҮА–ны даргаар Д.Оюунгэрэл,мэргэжилтнээр П.Баасанхүү, ХНА-ны даргаар Р.Цэнд, мэргэжилтнээр Н.Цогзолмаа, СХА–ны даргаар Д.Амгаланбаяр, мэргэжилтнээр С.Цасчихэр нар тус тус ажиллаж байлаа. 2013-2014 оны хичээлийн жилд  Захиргаа Хяналт Үнэлгээний газар  нь Чанарын Үнэлгээний Алба,Хүний Нөөцийн албанаас гадна Сургалт Хөгжлийн Албыг  үүсгэн байгуулж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. МөнUPDATE  институт, Хүний Нөөцийн  Албаны  дэргэд “Их үйлс“ хөдөлмөрийн биржийг байгуулан, Аж ахуй хангамж үйлчилгээний албыг хариуцан ажиллаж байв.

Харин ЧҮА нь 2014–2015 оны хичээлийн жилээс эхлэн МҮИС–ийн гүйцэтгэх захирлын дэргэдэх  алба болон хяналт, үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах болсон.Манай алба бүхий л цаг үедМҮИС–ийн хэтийн бодлого,төлөвлөгөөг стандартад нийцүүлэх, төлөвлөгөөт ажлуудыг хийж гүйцэтгэхэд гарах зөрчлийг илрүүлэх, цаашдын үйл ажиллагааг сайжруулахад анхааран ажиллаж байна.


Зорилго: Сургуулийн үйл ажиллагаанд хийх хяналт шинжилгээ, үнэлгээ нь боловсролын хууль,тогтоомж,боловсролын стандарт, дүрэм журмыг хэрэгжиж эхлэх анхны үеэс дуусах хүртлэх хугацааны үр дүн, явц, бүхий л үйл ажиллагаанд үнэлгээ өгөх,сургууль багш, удирдлага, суралцагчдыг хөгжихөд дэмжлэг үзүүлэх

ЧАНАР ҮНЭЛГЭЭНИЙ АЛБАНЫ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ТОМООХОН АЖЛУУД

МҮИС –ийн алба, нэгж бүрийн үйл ажиллагааг хэвийн зөрчилгүй явуулах зорилгоор дараах стандарт,шалгуур үзүүлэлтүүдийгболовсруулан мөрдүүлж байна.:

Үйл ажиллагаанд баримтлах стандарт:

  • Номын сангийн үйл ажиллагаанд баримтлах стандарт
  • Оюутны дотуур байрны стандарт
  • Хоол,үйлчилгээний газрын стандарт
  • Сургалтын орчин,кабинет лабораторын үйл ажиллагаанд баримтлах стандарт
  • Цэвэрлэгээ үйлчилгээний стандарт
  • Багшийн ёс зүйн стандарт

Ажлын гүйцэтгэлийн  үнэлгээний шалгуур үзүүлэлт:

  • Захирлуудын ажлын гүйцэтгэлийн шалгуур
  • Бүрэлдэхүүн сургуулийн үйл ажиллагааны шалгуур
  • Алба нэгжүүдийн үйл ажиллагааны шалгуур
  • Багшийн ажлын үнэлгээний шалгуур
  • Сургалтын менежерүүдийн үйл ажиллагааны шалгуур
  • Хөтөлбөрийн багийн ахлагчдын үйл ажиллагааны шалгуур
  • Номын сангийн үйл ажиллагааны шалгуур
  • Оюутны дотуур байрны үйл ажиллагааны шалгуур
  • Цэвэрлэгээ үйлчилгээний шалгуур
  • Төгсөлтийн шалгалтанд хяналт шинжилгээ хийх шалгуур
  • Төгсөгчдийн диплом бичилтэнд хяналт шинжилгээ хийх шалгуур
  • Багшийн ёс зүйн хэм хэмжээнд баримтлах шалгуур
  • Хоол үйлдвэрлэлийн  газрын үйл ажиллагааны шалгуур

Мөн дараах ажлуудыг уламжлал болгон хэвшүүлсэн.

  • Багшийн ажлыг үнэлэх А,Б цагийн гүйцэтгэлүүдийг боловсронгуй болгож “Багшийн 1000 онооны үнэлгээ”-г боловсруулж, жил бүр ажлын үзүүлэлтээр дүгнэж цалингийн хувь нэмэгдүүлэх урамшуулал бий болгосон. Улмаар “Багшийн 1000 онооны үнэлгээ”-г сургуулийн бодлого чиглэлтэй уялдуулан боловсронгуй болгож,багшийг ажлыг 30 кр,цагаар үнэлдэг болгон  шинэчилсэн.
  • Удирдлага, захиргааны ажилтнуудын ажлын үнэлгээг боловсруулсан.Үүнд:Захирлуудын нийтлэг ерөнхий шаардлага,ажлын чиглэл,тусгай ажлын чиглэлүүдийг бий болгож тодорхойлж өгсөн. Үндсэн үйл ажиллагаа болон төлөвлөгөөний биелэлт ,сургуулийн ерөнхий төлөвлөгөөний биелэлт болон төлөвлөгөө батлагдах,явцын,хөгжлийн шинжилгээг 7 хоног бүрийн тайлан,түүний магадлан ажлаар,үр дүнгийн үнэлгээг  улирал, жилийн эцэст үнэлэн тооцож байна.
  • “Удирдах ажилтны семинар”, “Багш нарын чуулган”-ыг жил бүр зохион байгуулж  хэвшсэн.
  • Албан тушаалын зэрэглэлээр ажлын байрны тодорхойлолт боловсруулсан.