"Шинжлэх ухааны арга зүй,шинжлэх ухааны мэдээлэл" гарын авлага номыг бэлтгэн гаргав.

ҮИС-ийн магистр, докторын сургалтын албаны дарга Профессор Ш.Батмөнх, МҮИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, МУ-ын Гавъяат багш, доктор Н.Алтангэрэлийн хамтаар боловсруулсан "Шинжлэх ухааны арга зүй,шинжлэх ухааны мэдээлэл" гарын авлага номыг хэрэглэгчдийн гар дээр тавьсан билээ.
Энэхүү гарын авлагыг төгсөх курсын оюутнууд, магистрант, докторант нарт зориулан шинжлэх ухааны судалгаа хэрхэн явуулах, өгүүлэл, илтгэл, реферат хэрхэн бичих, бакалаврын болон магистрын дипломыг хэрхэн бэлтгэх, докторын диссертаци, түүний авторефератыг бичих аргачлал, шинжлэх ухааны мэдээллийн үйл ажиллагаа зэргийг багтаасан бөгөөд та бүхний судалгаа боловсруулалтын ажилд хэрэгтэй лавлагаа мэдээлийг багтаасан бол уу хэмээн итгэн МҮИС-ийн 2 байрны хоолойд байрлах ном, бичгийн хэрэгслийн лангууд байрлуулсан болно.


publish date: 8 жил, 4 сар өмнө