Эдийн засаг бизнесийн удирдлагын сургууль

directors greeting

Мөрөөдлөөс төгс руу тэмүүлж яваа МҮИС-ийн оюунлаг эрдэмтэн багш профессорууд, төгс үйлдлийг ёстой зарчмаар суралцаж байгаа оюутан залуус, Монголын болон Дэлхийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа төгсөгч, шавь нартаа ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ ЭЗБУС-ийн хамт олны нэрийн өмнөөс Монголын Үндэсний Их Сургуулийн түүхт 20 жилийн ойн баярын гал халуун мэндийг хүргэе! Монголын Үндэсний Их Сургуулийн хамгийн том, ууган сургуулиудын нэг болох Эдийн Засаг Бизнесийн Удирдлагын сургууль нь дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий бизнесийн мэргэжилтэн, манлайлагчбэлтгэх зорилгоор Бизнесийн удирдлага, Эдийн засаг, Нягтлан бодох бүртгэл, Банк, санхүүгийн удирдлага, Олон улсын худалдаа гэсэн таван тэнхимийн 13 хөтөлбөрийн хүрээнд 50 гаруй профессор багш, 2500 орчим оюутнуудтай сургалтын үйл ажиллагааголон улсын стандартын дагуу бакалавр, магистр, докторын түвшинд явуулж байна. Өндөр хурдацтай өөрчлөгдөн, хөгжиж буй өнөөдрийн дэлхий ертөнцөд Мэргэжлийн мэдлэг, ур чадвараас гадна Сэтгэлгээ, Бие бялдар гоо зүй, Харилцааны өндөр хөгжил төлөвшилтэй, үндэсний үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлдэг манлайлагчийг бэлтгэхийн тулд бид “МҮИС Оюутны Амжилтын Төгс загвар” буюу “Оюутны 4 талт хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Оролцогч талууд нийгмийн өмнө хүлээх үүргээ Төгс буюу дээдийн дээдээр гүйцэтгэж давтагдашгүй үнэ цэнийг бий болгохын төлөө багаар хамтран, эрдэм, судалгааны ажлаа гүйцэтгэдэг. Тэгш боломж, хурд, байнгын сайжруулалт, харилцан дэмжих орчин, дээдийн дээд гүйцэтгэл энэ бол бидний нэрийн хуудас МҮИС Брэнд соёл билээ. Гүнээ хүндэтгэсэн, Захирал М.Мөнхболд

Taniltsuulga

ЭЗБУС –ийн 20 жилийн ойн мэндчилгээ Их сургууль хэмээх эрдмийн өргөөнд цуглаж Эрхэм хүндтэй албыг хамт хашиж яваа Эрдэмтэн багш нарын аугаа  үйлс Энхжин мандаж түмэнд цуурайтдаг юм Номыг шүтэгч мөргөлч билээ багш Нууцыг тайлагч ухаантан билээ багш Алсыг зоригч аялагч билээ багш Амьдралыг судлаач мэргэжилтэн билээ багш Хөгжил дэвшилрүү хамтдаа тэмүүлсэн Хүсэл зоригоор биесээ жигүүрлэсэн Хосгүй авьяастан эрдэмтэн та бүхэндээ Хорин жилийн ойн баярын мэндийг хүргэе. Эрхэм зорилго: Эдийн засаг, бизнесийн ухааны чиглэлээр олон улсын хөгжлийн нийтлэг хандлагад нийцсэн эрдэм шинжилгээ сургалт инноваци суурилсан үйл ажиллагаа явуулж даяарчлагдаж буй дэлхийд өрсөлдөх чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэнэ. Эдийн Засаг бизнесийн удирдлагын сургуулийн түүхэн замнал: 1998-1999 - Гэгээрлийнсайдын 1998 он 7-р сарын 9-ний өдрийн 154 тооттушаалаар “Чандмань-Эрдэнэ” коллежбайгуулагдсанбөгөөд “Эдийнзасагч”, “Эрхзүйч” мэргэжлээрбакалаврынсургалтявуулжэхэлсэн. 1999-2000 - Эдийн засгийн салбарыг байгуулж, 500 гаруй сурах бичгийн фондтой номын сан байгуулав. - БСШУ-ны сайдын 2000 оны 5-р сарын 31-ний өдрийн 172 тоот тушаалаар “Бизнесийн эдийн засаг”, “Олон улсын худалдаа”, “Аялал жуучлалын эдийн засаг” мэргэжлийн бакалаврын сургалт явуулах эрх авсан. 2000-2001 - Гэгээрлийнсайдын 2000 оны 5-р сарын 18-ны өдрийн 126 тооттушаалаарХэнтийаймгийнӨндөрхаанхотод “Чандмань-Эрдэнэ” коллежийнхарьяасургуульбайгуулагдаж “Бизнесийнудирдлага”, “Санхүүгийнудирдлага” мэргэжлээрбакалаврынсургалтявуулжэхэлсэн.- Бизнесийн эдийн засаг, Олон худалдаа мэргэжлийн бакалаврын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авсан. 2001-2002 - БСШУ 2002 оны 5-р сарын 23-ны өдрийн 36 тооттушаалаар “Чандмань – Эрдэнэ” коллежнь “МонголынҮндэснийколлеж” болжөргөжсөн.- Санхүүгийн удирдлага, Бизнесийн удирдлага мэргэжлийн тусгай зөвшөөрөл авсан. 2002-2003 - “Эдийнзасагч” мэргэжлээранхны төгсөлт хийж 39 оюутан бакалаврын зэрэг авсан. 2003-2004 - 2003 оны 5-р сарын 23 өдөр “Монголын Үндэсний коллеж” анх удаагаа магадлан итгэмжлэгдэв. 2004-2005 - БСШУ 2004 оны 7-р сарын 20-ны өдрийн 238 тоот тушаалаар ...