ЭЗБУС онцлох мэдээ /2/: "Word Master" тэмцээн амжилттай болж өнгөрөв.

Монголын Үндэсний Их Сургуулийн Эдийн Засаг Бизнесийн Удирдлагын сургуулийн Санхүү Банкны хөтөлбөрийн дэргэдэх NBS клуб нь 2012 оны 11 сарын 16-нд үүсгэн байгуулагдаж байсан. Өдгөө 6 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй тус клуб нь Англи хэл, Компьютер, Ой тогтоолтын чиглэлээр сургалт явуулдаг бөгөөд, 4 талт хөтөлбөрийн дагуу оюутан залуусыг хөгжүүлдэг бөгөөд “БИД ХАМТДАА СЭТГЭНЭ, ХӨГЖҮҮЛНЭ, БҮТЭЭНЭ” уриатайгаар оюутан залуусынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа билээ. 

Энэ зорилгынхоо хүрээнд ЭЗБУС-ийн англи хэлний багш нартай хамтран Бизнесийн англи хэлний "WORD MASTER" тэмцээнийг 2018.11.27-ны өдөр 3-р курсын оюутнуудын дунд амжилттай зохион байгууллаа.

Тэмцээн 2 үе шаттай явагдсан ба 1-р шатанд Бизнесийн англи хэлний хичээлийг судалж буй 3-р курсын бүх оюутан оролцож, анги тус бүрээс шалгарсан 45 оюутан 2-р шатанд оролцлоо. 2-р шатыг бичиг болон аман гэсэн 2 хэлбэрээр явуулсан.  
I-р байр - НББ-3А А.Саруул
II-р байр - БУ-3 Д.Эрдэнэчулуун
III-р байр - БУ-3 Б.Насантогтох тус тус эзэллээ.