ЭШИГ-аас Шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэж Хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулав

Засгийн газрын 2004 оны 163 дугаар тогтоолд жил бүрийн 11 дүгээр сарын 4 дүгээр долоо хоногт Шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай сургуулийн Эрдмийн зөвлөл, ЭШИГ-аас тус өдрийг тэмдэглэж, тэргүүлэх эрдэмтэн багш нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулав. Арга хэмжээг нээж МҮИС-ийн гүйцэтгэх захирал Б.Дашдолгор, СИЭШГ-ын захирал доктор Г.Шийрав нар нийт хамт олонд хандаж үг хэлэв.

Сургуулийн захиргаа, Эрдмийн зөвлөл, ЭШИГ хамтран Монгол улсын гавъяат багш цол, тэмдэгээр шагнагдсан ЭШИГ-ын зөвлөх, доктор, профессор Х.Цэдэв, Боловсролын докторын зэрэг гардсан ЭЗБУС-ийн багш М.Халиун, Профессор цолны болзол хангаж, үнэмэлхээ гардсан УУИС-ийн захирал, доктор Л.Орхон, Дэд профессор цолны болзол хангаж, үнэмлэхээ гардсан АУС-ийн багш, доктор Л.Батгэрэл нарт нийт хамт олны өмнөөс гүн хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг, үнэ бүхий зүйлсийг дурсгав.

Монгол улсын гавъяат багш, доктор, профессор Х.Цэдэв өөрийн ажил амьдралын гараа, хэрхэн ажиллаж хөдөлмөрлөж ирсэн туршлагаасаа хуваалцлаа. Манлайлах эрдэмтэн багшийн илтгэл хамт олны халуун алга ташилт дор явагдлаа.

Нийт хамт олны эрдэм мэдлэг өргөжин тэлж, хөгжил дэвшилд манлайлах болтугай.

Эрдэм шинжилгээ, инновацийн газар


2017.11.25


Монгол улсын гавъяат багш цол, тэмдэгээр шагнагдсан ЭШИГ-ын зөвлөх, доктор, профессор Х.Цэдэвд МҮИС-ийн гүйцэтгэх захирал Б.Дашдолгор хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг, үнэ бүхий зүйлс, мөнгөн шагналыг гардуулав.

Боловсролын докторын зэрэг гардсан ЭЗБУС-ийн багш М.Халиунд СИЭШГ-ын захирал, доктор Г.Шийрав хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг, үнэ бүхий зүйлсийг дурсгав.


Профессор цолны болзол хангаж, үнэмэлхээ гардсан УУИС-ийн захирал, доктор Л.Орхон