CAREER EXPO 2020

CAREER EXPO-2020 Хөдөлмөрийн яармаг болох гэж байгаа тул төгсөх курсын оюутнууддаа мэдээлэл хүргэж байна.

ЗАЛУУС ТА БҮХНИЙГ ХҮССЭН АЖЛЫН БАЙРАНДАА ОРОХЫГ УРЬЖ БАЙНА. “Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл”-өөс “CAREER EXPO-2020” хөдөлмөрийн яармагийг "Эх Орондоо Хөдөлмөр Эрхэлцгээе" уриан дор ГХЯ, ХНХЯ, МҮХАҮТ, НГБХЗХГ, НХЭГ, ХЧМЗ ,МҮИС байгууллагуудтай хамтран 2020 оны 11-р сарын 07-ний өдрийн Бямба гаригт 12:00-16:00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их тамхимд зохион байгуулж буйгаа дуулгахад таатай байна.Тус арга хэмжээ нь нийт гадаад, дотоодын их дээд сургууль төгсөгч болон залууст зориулан жилд нэг удаа хамгийн өргөн хүрээнд үндэсний томоохон компаниуд оролцон хийгддэгээрээ онцлогтой юм.
Монголын ирээдүй болсон залуус та бүхнийг шилдэг аж ахуйн нэгж байгууллагаас зарлаж буй ажлын байрны саналтай танилцаж, хүссэн ажилдаа орохыг урьж байна.Үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд болон хөдөлмөрийн биржүүдэд бүртгэлтэй 3000 гаруй ажлын байрнаас сонголтоо хийх боломжтой.Та бүхэнд амжилт хүсье.

publish date: 3 жил, 5 сар өмнө