МҮИС-ийн Эрдэмтэн багш нар, албан хаагчдад өдрийн мэнд ээ.
2021-2022 оны хичээлийн жилд Их, дээд сургуулийн хөтөлбөрийн шинэчлэл, МҮИС-ийн мэргэжлийн хичээлүүдийг англи хэл дээр заах, 2021 оны 03-р сард бүх багш нараас англи хэлний түвшин тогтоох шалгалт авах, англи хэл дээр хичээл заах багш нарын цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэх зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаатай холбогдуулан англиар ярих орчин бүрдүүлэхээр өнөөдрөөс эхлэн багш нарын дунд өдөр бүр 1 цагийн хугацаатайгаар "Everyday English Free Talking time" ярианы сургалтыг Ерөнхий захирлаас үүрэг болгосны дагуу ЭШИГ-аас үнэгүй зохион байгуулахаар боллоо. Англиар ярихад санаа зовох, ичих зүйл огт байхгүй бөгөөд, хамт олон, багаараа хөгжих, нөхөрсөг, эерэг харилцааг хөгжүүлэх, зөв хандлага бий болгох үүднээс зохион байгуулж байгаа тул эрхэм багш нар, удирдлагын багийн гишүүд та бүхэн идэвхтэй оролцохыг уриалж байна. Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан ноён Колес удирдан явуулна. Хуваарь: Өдөр бүр 16:00 цагт, 1, 3, 5 дах өдрүүдийн 07:00 цагт. Идэвхитэй оролцох багш нар өөрийн товч мэдээллийг /Овог нэр, бүрэлдэхүүн сургууль, тэнхим, судалгааны чиглэл, мэйл хаяг, утасны дугаар, ФБ хаяг-зургийн тайлбартайгаа/ энэ мэйл хаягаар хариу болгон илгээнэ үү. Амжилт хүсье.