GRAND 2020 улсын олимпиадад МҮИС-ийн Аялал жуулчлалын оюутнууд 8 дахь удаагаа түрүүллээ.

МҮИС-ийн Аялал жуулчлалын оюутнууд “GRAND TOUR-2020” Аялал жуулчлалын Улсын олимпиадад нийлбэр дүнгээр 8 дахь удаагаа тэргүүлж, сүүлийн 5 жил дараалан түрүүлсэн сайхан амжилт гаргалаа.

Жилийн бүрийн 9 дүгээр сарын 27. Дэлхийн аялал жуулчлалын өдөр. Энэ өдөр Аялал Жуулчлалын Боловсрол, Хөгжлийн Нийгэмлэг (АЖБХН), Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам (БОАЖЯ)-тай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

“Гранд тур” аялал жуулчлалын олимпиад нь 2007 оноос аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд  зохиогдож ирсэн улсын олимпиад бөгөөд дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлагатай уялдуулж аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутан, залуусын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, бүх нийтийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, оновчтой шийдэл гаргах зорилготой олимпиад юм.

2020 оны “Гранд тур” улсын олимпиад нь “TOURISM AND RURAL DEVELOPMENT” буюу аялал жуулчлал ба орон нутгийн хөгжил гэсэн уриан доор 3 төрлийн тэмцээнтэйгээр явагдлаа.

  1. 1. Улсын олимпиадыг зохион байгуулах журмын дагуу хамгийн эхний тэмцээн “Спорт явган аяллын тэмцээнээр эхэлдэг бөгөөд нэг багт 3 эрэгтэй, 3 эмэгтэй нийт 6 оюутан оролцдог. Тус сургуулийн АЖЗҮ тэнхимээс дараах оюутнуудын бүрэлдэхүүнтэй 2 баг спорт явган аяллын тэмцээнд оролцов.

Нийлбэр дүнгээр буюу бүх тэмцээнд цуглуулсан онооны  нийлбэрээр МҮИС-ийн 1-р баг  Тэргүүн байр эзэлж, 2-р баг 6-р байр эзэлсэн амжилттай тэмцээнийг өндөрлөв.

  1. 2. Мөн уг олимпиадын хоёр дахь төрөл нь аялал жуулчлал, түүх, соёл, ёс зан заншил, газарзүй, хууль эрх зүй,  үйлчилгээний соёл зэрэг мэргэжлийн хувьд эзэмшиж мэдсэн байх онолын мэдлэг, чадвар дадлыг оролцуулан шалгадаг Центавр тэмцээн юм. “Центавр” тэмцээнд МҮИС-ийн оюутнууд дараах бүрэлдэхүүн бүхий 2 баг болон оролцсон. Тэмцээнд нийт 11 сургуулийн 20 баг оролцсоноос багийн оноогоор тэргүүн байранд МҮИС 1-р баг шалгарсан бол,  МҮИС 2-р баг 9-р байранд орсон амжилттайгаар өндөрлөв.  
  2. 3. GRAND TOUR-2020 Аялал жуулчлалын эрдэм шинжилгээний хуралд нийт 11 их сургуулийн 18 оюутан илтгэл хэлэлцүүлснээс МҮИС-ийн Аялал жуулчлал-Япон хэлний 3 курсын оюутан Х.Хишигтогтох Хоёрдугаар байр эзэллээ.

Нийлбэр дүнгээр:

Ийнхүү Монголын Үндэсний Их Сургуулийн Аялал жуулчлал, Газрын харилцааны сургуулийн Аялал жуулчлалын ангийнхан 8 дахь удаагаа “GRAND TOUR-2020” Аялал жуулчлалын улсын олимпиадад ДАРХАН АВАРГА болохоо дахин баталлаа.

Тэмцээний зургууд



publish date: 3 жил, 5 сар өмнө