Innovation & Technology Center (Big Step Forward)

“МҮИС-ийн Инноваци Технологийн Төв нь Монголдоо анх удаа шинжлэх ухаан, анагаах ухаан, техник технологийн салбар дахь монголчуудын хөгжилийн чиг хандлагад томоохон шинэчлэл хөтөч болох бөгөөд уг төслийн ажилд АНУ, Япон, БНСУ-тай хамтран ажиллаж сүүлийн үеийн технологийг дэд бүтцийн салбарт нэвтрүүлэхээр мэргэжлийн инженерүүдийн багтай хамтран гүйцэтгэж, барилгын ажлыг 2016 онд ашгилтанд оруулахаар төлөвлөөд байна.

Монголын Инноваци Технологийн Төв нь Улаанбаатар хотын төв “А” цэгт буюу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орших ба Гандан дэгчлэн хийдээс хойш 300 метрт, Монголын Үндэсний Их Сургуулийн урд байрлах нийт 38000 мкв талбай бүхий тус барилгад Монголын шилдэг технологийн компаниуд болон бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа эрхлэх боломж бүрднэ.

Уг технологийн төвд бизнесийн цогц үйлчилгээ болох шинжлэх ухааны төв, Эрүүл мэнд, Хөдөө аж ахуй, Уул уурхайн, Сэргээгдэх эрчим хүчний судалгааны лабраторууд түлхүү хөгжихөөс гадна, БНСУ –ын эрүүл мэндийн нэгдсэн үйлчилгээ, ресторан, авто зогсоол, 24 цагийн харуул хамгаалалт, уран зургийн галерей, ногоон байгууламж, MIT Enterprise Forum-тай хамтран дэлхийн топ лидерүүдийн уулзалт, олон улсын хурал зөвлөгөөнийг зохион байгуулах боломжтой танхимүүд зэргийг цогцоор нь шийдэж өгсөн болно.

publish date: 3 жил, 6 сар өмнө