АНУ-ын тэтгэлэгт төсөл

АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТАМЕНТ
УЛААНБААТАР ДАХЬ АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
2020 оны Дотоодын грант хөтөлбөр – Жил бүрийн хөтөлбөрийн мэдээлэл
Санхүүжилт олгох боломжийн тухай удирдамж (NOFO)

NOFO нэр:
Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах алба (ОНХА)
2020 оны Дотоодын грант хөтөлбөр – Жил бүрийн хөтөлбөрийн удирдамж

NOFO дугаар:
ОНХА -Улаанбаатар – FY20-009

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:
2020 оны 1 дүгээр улирал: 2020 оны 4 дүгээр сарын 30
2020 оны 2 дугаар улирал: 2020 оны 6 дугаар сарын 15
2020 оны 3 дугаар улирал: 2020 оны 9 дүгээр сарын 15
2020 оны 4 дүгээр улирал: 2020 оны 12 дугаар сарын 15

CFDA дугаар (Засгийн газрын дотоодын тусламж дэмжлэг үзүүлэх каталогийн дугаар):
19,040 – Олон нийтийн дипломат харилцааны хөтөлбөр

Нийт боломжит хэмжээ/улиралд: $10,000
Хөтөлбөр тус бүрд олгох санхүүжилтийн дээд хэмжээ: $5,000

A. ХӨТӨЛБӨРИЙН ТОДОРХОЙЛОЛТ

АНУ-н Төрийн департаментын харьяа Улаанбаатар дахь ЭСЯ-ны ОНХА Олон нийтийн дипломат харилцааны Дотоодын грант хөтөлбөрөөр дамжуулан санхүүжилт олгох болсныг мэдэгдэхэд таатай байна. Энэхүү Жил бүрийн хөтөлбөрийн мэдээлэлд (APS) санхүүжилт олгох шалгуур үзүүлэлтүүд, бидний зүгээс санхүүжилт олгоход ач холбогдол өгөх чиглэлүүд, бидний анхаарал хандуулж буй сэдвүүд болон санхүүжилт олгоход шаардагдах баримт бичгийн бүрдүүлэлтийн журмыг тодорхойлсон болно. Доорхи бүх зааврыг анхааралтай дагаж мөрдөнө үү.

Дотоодын грант хөтөлбөр: ЭСЯ-наас Монгол улс болон АНУ-н иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх, хоорондын ардчиллын үнэ цэнийг онцлох, мөн хоёр талын хамтын ажиллагааг соёл, боловсрол, хэвлэл мэдээлэл болон солилцооны санал санаачлагаар дамжуулан дэмжих зорилготой хөтөлбөрийн саналыг ирүүлэхийг урьж байна. Бүх төсөл хөтөлбөрүүд Монгол улсад хэрэгжих бөгөөд тэдгээр төслүүдийн үйл ажиллагааны ямар нэгэн хэсэг нь олон нийтэд нээлттэй элементтэй байна. Мөн төсөл, эсвэл санаачилга бүр АНУ-ын үнэт зүйл, тэргүүн туршлага, эсвэл хамтын ажиллагааны ямар нэгэн хамаарал/оролцоотой байна. Хамаарч болох үйл ажиллагаанууд (зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй):

  • Эрдэм шинжилгээ, бодлого, мэргэжлийн лекц, семинар, сургалтууд, зочин илтгэгч ба мэргэжилтнийг оролцуулсан хөтөлбөрүүд
  • Ардчилсан тогтолцоог дэмждэг байгууллагуудад иргэний оролцоог хөгжүүлсэн хөтөлбөрүүд
  • Мэргэжлийн болон эрдэм шинжилгээний солилцооны хөтөлбөрүүд
  • Урлаг соёлын сургалтууд, хамтарсан тоглолт болон үзэсгэлэн.

2020 онд онцлох хөтөлбөрийн чиглэлүүд:

1. Ардчиллын оролцоот тогтолцоог дэмжих
Сонгуулийн үйл явцад иргэний оролцоог идэвхжүүлэхэд намын бус дэмжлэг үзүүлэх, эмэгтэйчүүд, залуучууд, нийгмийн ядуу буурай ард иргэдийг хамруулсан ардчилсан тогтолцоог бэхжүүлэх.
2. Худалдаа арилжаа, эдийн засгийн хамтын ажиллагаа
Ил тод байдлыг нэмэгдүүлэх, авилгыг бууруулах, олон улсын стандарт, хууль журмыг мөрдүүлэх, байгаль орчны болон бизнесийн сайн практикийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой хөтөлбөрөөр дамжуулан хоёр талын чөлөөт, шударга худалдааг өргөжүүлэх; хоёр орны хооронд болон бүс нутгийн хэмжээнд үр ашигтай, эдийн засгийн хүчтэй, тогтвортой өсөлтийг хангах хөрөнгө оруулалтыг сайжруулах; хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах.
3. Хэвлэл мэдээлэл
Сонгуулийн тэнцвэрт байдлыг хадгалах, ардчилал, сайн засаглал, эдийн засгийн тогтвортой хөгжил, төрийн болон хувийн хэвшлийн үүрэг хариуцлага, хүний эрх, ил тод байдлыг бэхжүүлэх, буруу мэдээлэлтэй тэмцэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөө, шударга байдал, мэргэжлийн ёс зүй, үнэн бодит байдал, хэвлэл мэдээллийн талаарх ард иргэдийн боловсролыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх.
4. Сайн засаглал, хүний ​​эрх, иргэний нийгэм, хууль дүрэм
Хоёр талын шийдвэр гаргагч, шинийг санаачлагч, боловсрол олгогч, иргэний нийгмийн манлайлагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх хөтөлбөрүүдээр дамжуулан Америк улсын үнэ цэнэ, баримталж буй бодлогуудын талаар илүү дэлгэрэнгүй ойлголт өгөх, ардчиллын үзэл бодол, эрх зүйт ёс, хүний эрх, сайн засаглалыг дэмжих.
5. Байгалийн нөөцийн хамгаалалт ба агаар, усны чанарыг сайжруулах
Агаар, усны чанартай холбоотой асуудлууд нь олон нийтийн эрүүл мэндэд нөлөөлж, хөрөнгө оруулалтыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг хязгаарладаг. Байгалийн нөөц, улсын цогцолборт газруудыг хариуцлагатайгаар ашигласнаар тогтвортой эдийн засгийн төрөлжилтийг бий болгож болно. Судалгаа шинжилгээ, олон нийтийн мэдлэг, техникийн туслалцаа, оролцогч талуудын хамтын ажиллагаа, агаар, усны чанар, байгалийн нөөцийн менежментийн тогтвортой инновацийн шийдлүүдийг дэмжих.
Дараах төрлийн хөтөлбөрүүдийг санхүүжилт авах шаардлага хангахгүй гэж үзнэ.

  • Нам улс төрийн үйл ажиллагаатай холбоотой хөтөлбөрүүд;
  • Хандив тусламжийн үйл ажиллагаанууд;
  • Худалдаа арилжааны төслүүд;
  • Барилга байгуулалтын хөтөлбөрүүд;
  • Шашны үйл ажиллагааг дэмжсэн хөтөлбөрүүд;
  • Хөрөнгө босгох, ивээн тэтгэх;
  • Тодорхой нэгэн хууль тогтоомжийг лобби хийх зорилготой хөтөлбөрүүд;
  • Шинжлэх ухааны судалгаа шинжилгээ;
  • Байгууллагын цар хүрээг өсгөх, бүтэц зохион байгуулалтыг хөгжүүлэх зорилготой хөтөлбөрүүд;
  • Давхацсан, давтсан төсөл санаачилга

Эрх олгох хууль зүйн акт, санхүүжилтийн төрөл болон огноо:

Санхүүжилт олгох эрхийг Фулбрайт-Хэйс тогтоол эсвэл Смит-Мант тогтоолоор гаргасан болно. Санхүүжилтийн эх үүсвэр нь FY20 Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны санхүүжилт юм.

B. ХУГАЦАА, ХЭМЖЭЭ, ХЭЛБЭР

2020 онд дэмжигдэх төсөл санаачлага бүрийн хугацаа: 1-ээс 12 сар хүртэл
ЭСЯ дахь сонгон шалгаруулах зөвлөл: улиралд 1 эсвэл жилд 4 хүртэлх удаа хуралдана
Улирал бүрд олгох санхүүжилтийн тоо: 3 хүртэл (тэтгэлгийн хэмжээнээс хамаарах)
Санхүүжилтийн хэмжээ: Хамгийн бага дүн 1,000 ам.доллар, хамгийн их дүн 5,000 ам.доллар хүртэл
Улиралд олгох санхүүжилтийн боломжит хэмжээ: 10,000 ам.доллар хүртэл
Санхүүжилтийн жил: 2020 оны санхүүгийн жил
Хөтөлбөр хэрэгжиж эхлэх огноо: 2020 оны 4 дүгээр сарын 14

Тус зарлал нь санхүүжилтийн боломжит байдлаас хамаарч өөрчлөгдөж болно.

Санхүүжилтийн хэрэгслийн төрөл: грант, тогтмол дүнтэй грант, эсвэл хамтын ажиллагааны гэрээ байна. Хамтын ажиллагааны гэрээний хувьд грант-аас өөр бөгөөд ЭСЯ-ны ажилтнууд гэрээний хэрэгжилтэд илүү идэвхтэй оролцдог. (Тэмдэглэл: хамтын ажиллагааны гэрээ байгуулах хүсэлт гаргасан тохиолдолд ЭСЯ-ны оролцоог тодорхойлон саналд тусгасан байна)

Хөтөлбөрийн гүйцэтгэлийн хугацаа: Санал болгосон хөтөлбөрүүд нь 12 сар болон түүнээс доош хугацаанд хэрэгжиж дууссан байна. Хөтөлбөрийн анхны төсөвлөсөн хугацааг цааш сунгах хүсэлт бүхий өргөдлийг ЭСЯ хүлээн авах ба өрсөлдөөнийг үл харгалзан санхүүжилтийн боломжтой байдал, тухайн хөтөлбөрийн явц шаардлага хангаж байгаа байдал мөн хөтөлбөрийг цаашид санхүүжүүлэх нь АНУ-н Төрийн департаментын ашиг сонирхолд нийцэж буй эсэхийг харгалзан шийдвэр гаргана.

C. ТАВИГДАХ ШААРДЛАГЫН ТУХАЙ

1. Шаардлага хангасан өргөдөл гаргагч
Энэхүү хөтөлбөрт АНУ болон Монгол улсаас өргөдөл гаргаж болно.

  • Ашгийн бус байгууллагууд: үүнд хөтөлбөр хэрэгжүүлж байсан туршлагатай иргэний нийгмийн/төрийн бус байгууллагууд болон судалгааны байгууллагыг хамруулна;
  • Хувь хүмүүс;
  • Ашгийн бус эсвэл засгийн газрын боловсролын байгууллагууд;
  • Засгийн газрын байгууллагууд

Тэмдэглэл: Ашгийн төлөө болон худалдаа арилжааны үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагууд хөтөлбөрт хамрагдах боломжгүй.

2. Зардлыг хуваалцах: өргөдөл гаргагч талаас заавал зардал хуваалцах шаардлагагүй, гэхдээ хэрэв тодорхой хэмжээгээр нийт зардлыг хуваалцах боломжтой байвал тухайн өргөдөл гаргагч давуу талтай болно.

3. Бусад тавигдах шаардлагууд:

Энэхүү албан бичгийн эхэнд буюу өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа хэсэгт заасны дагуу өргөдөл гаргагчид нь тухайн байгууллагаас улиралд зөвхөн нэг хөтөлбөрийн саналаар хамрагдана. Хэрэв тухайн байгууллагаас нэгээс дээш хөтөлбөрийн саналыг хүргүүлсэн тохиолдолд бүх саналыг нь санхүүжилт авахад шаардлага хангаагүй гэж үзнэ.

Санхүүжилт авах шаардлага хангахын тулд бүх байгууллагууд “Dun & Bradstreet” байгууллагаас олгодог Мэдээллийн нийтлэг дугаарлалтын систем (DUNS)-ын дугаарыг авсан байх шаардлагатай ба www.SAM.gov сайтад мөн бүртгүүлсэн байна. Эдгээрт хэрхэн бүртгүүлэх талаарх мэдээллийг D.7 хэсгээс болон “2020 оны APS – LGP-ийн санал болгосон өргөдлийн загвар”-ын 6 дугаар хэсгээс авна уу. Хувь хүмүүсийн хувьд DUNS дугаар болон www.SAM.gov сайтад бүртгүүлэх шаардлагагүй болно.

D. ӨРГӨДӨЛ МЭДҮҮЛЭХ ТУХАЙ

Энэхүү хөтөлбөрт төсөл, хөтөлбөр, санал, санаачилга, арга хэмжээ зохион байгуулах, хамтран ажиллах өргөдөл мэдүүлэх гэж байгаа бол юуны түрүүнд баримт бичиг бүхий мэдээлэл Англи хэл дээр, бүх төсөв санхүүгийн мэдээлэл ам.доллараар илэрхийлэгдсэн байх ёстойг анхаарна уу.

1. Заавал бөглөх шаардлагатай маягтууд

2. Тэтгэлгийн өргөдлийн маягт: Санал болгож буй маягтыг эндээс татах, тус маягтад доорхи D.3-D.7 хэсгүүд багтсан болно.

3. Нүүр хуудас: өргөдөл гаргагчийн нэр, байгууллага, санал хүргүүлсэн огноо, хөтөлбөрийн нэр, хөтөлбөрийн эхлэх болон дуусах огноо, хөтөлбөрийн зорилгыг тайлбарласан товч танилцуулгыг багтаасан байна.

4. Үндсэн хэсэг (5 хуудсанд багтаах): саналд тухайн байгууллага, үйл ажиллагааных нь талаар мэдээлэлгүй хэнд ч хөтөлбөрийн зорилго ойлгомжтой байхаар мэдээллийг тусгасан байна. Дэвшүүлж буй саналд доор дурдсан зүйлсийг заавал хамруулсан байна.

  • Саналын товч танилцуулга: санал болгож буй хөтөлбөрийн зорилт, үүсэж болзошгүй нөлөөлөл зэргийг багтаасан богино танилцуулга.
  • Өргөдөл гаргагч байгууллага эсвэл хувь хүний танилцуулга: АНУ-н ЭСЯ эсвэл АНУ-н Засгийн газрын агентлагуудаас өмнө нь грант авч байсан эсэх, хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадвартайг харуулах өмнөх болон одоогийн эрхэлж буй үйл ажиллагааны талаар танилцуулга.
  • Шийдвэрлэх асуудлын тодорхойлолт: асуудлыг товч, тодорхой, үндэслэлтэйгээр тодорхойлж, санал болгож буй хөтөлбөрийн хэрэгцээ, шалтгааныг тодорхойлно.
  • Хөтөлбөрийн зорилго, зорилтууд: хөтөлбөрийн зорилго”-ын хүрээнд юунд хүрэхийг зорьсон тухай, тухайн хөтөлбөрийг дээр дурдсан “2020 онд нэн тэргүүнд тавих хөтөлбөрийн чиглэлүүд”-ийн алинд хамаарахыг тайлбарлана. Үүгээр АНУ болон Монгол улсын харилцааг ямар байдлаар сайжруулах вэ? “Зорилт” гэдэг нь тавьсан зорилгод хүрэхэд шаардлагатай дунд түвшний биелэлтүүд байна. Эдгээр зорилтууд нь биелэгдэх болон хэмжих боломжтой байх.
  • Зорилтот бүлэг: өргөдөл гаргагчийн зорилтот бүлэг буюу хэнд зориулж яагаад хөтөлбөрийг зохион байгуулж буй талаар тайлбарлана.
  • Хөтөлбөрийн үйл ажиллагаа: хөтөлбөрийн үйл ажиллагааг тодорхойлж, тэдгээр нь хөтөлбөрийн зорилтод хүрэхэд хэрхэн дэмжлэг үзүүлэхийг тайлбарлана.
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэх аргачлал, зохион байгуулалт: хөтөлбөрийг ямар аргаар хэргэжүүлж асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тайлбарлана.
  • Санал болгож буй хөтөлбөрийн цаг хугацаа болон хуваарь: хөтөлбөрийн төлөвлөгөөт үйл ажиллагааны хуваарь. Үүнд төлөвлөгөөт үйл ажиллагаа болон арга хэмжээний байршил, огноо, давтамж зэргийг оруулсан байна.
  • Үндсэн ажилтнууд: Хөтөлбөрт оролцох үндсэн ажилтнуудын нэр, албан тушаал, ажлын туршлага, шаардлага хангаж буй зэргийг бичнэ. Тухайн хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэхэд зарцуулах цагийг ажилтнууддаа тодорхойлно.
  • Хөтөлбөрийн түншүүд: чухал түнш байгууллагууд болон санхүүжилтийг хамтран авагчид, тэдгээрийн нэрс, оролцооны хэлбэрийг бичнэ.
  • Хөтөлбөрийн мониторинг, үнэлгээний төлөвлөгөө: энэ нь амжилттай санхүүжилтийн чухал хэсэг болдог. Тэтгэлэгт хөтөлбөрийн үргэлжлэх хугацаанд хөтөлбөрийн хэрэгжилтийг төлөвлөсөн хугацаанд хэргэжиж байгаа эсэхийг хэрхэн хянах болон хөтөлбөрийг тавьсан зорилтын хүрээнд хэргэжиж байгаа эсэхийг хэрхэн үнэлэх вэ?
  • Ирээдүйн санхүүжилт, тогтвортой байдал: хэрэв хамаарах бол, санхүүжилтийн хугацаанаас цааш хөтөлбөрийг үргэлжлүүлэх өргөдөл гаргагчийн төлөвлөгөө эсвэл бусад нөөц боломж байгаа эсэх.

5. Төсвийн үндэслэл тайлбар: SF-424A Төсвийн маягтыг бөглөсний дараа тусдаа нэмэлт хавсралтаар төсөвлөгдсөн зардал тус бүрийг хэрхэн зарцуулах талаар дэлгэрэнгүй тайлбарлана. “H хэсэг”-ээс Төсөв мэдүүлэх зааварчилгааг авна уу .

6. Хавсралтууд:

  • 1 хуудас намтар (CV) эсвэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн ажилтнуудын товч намтар
  • Хөтөлбөрийн түнш байгууллагуудаас тэдгээрийн үүрэг хариуцлагыг тодорхойлсон дэмжлэг үзүүлэх албан бичиг
  • Хөтөлбөрийн үйл ажиллагаанд шаардлагатай албан ёсны зөвшөөрлийн бичиг, (хэрэв хамаарах бол)

7. Шаардлагатай бүртгэлүүд: санхүүжилтэд өргөдөл гаргагч бүх байгууллагууд (хувь хүмүүст хамаарахгүй) доорх бүртгэлийг заавал хийсэн байна. Эдгээр нь үнэ төлбөргүй болно.

  • “Dun & Bradstreet”-аас олгодог байгууллагын таних тэмдэг бүхий DUNS дугаар
  • NCAGE/CAGE код
  • Аж ахуйн нэгжийг таних тэмдэг болон Грантны удирдлагын системийн (SAM.gov) www.SAM.gov

Алхам 1: DUNS дугаар болон NCAGE дугаар авах хүсэлт гаргах (эдгээрийг нэгэн зэрэг хийж болно)

DUNS дугаар авах маягт: албан байгууллагууд “Dun & Bradstreet” байгууллагаас олгодог Мэдээллийн нийтлэг дугаарлалтын систем (DUNS)-ын дугаарыг заавал авсан байна. Хэрэв танай байгууллага DUNS дугаар аваагүй байгаа бол 1-866-705-5711 утсаар холбогдох эсвэл http://fedgov.dnb.com/webform; http://fedgov.dnb.com/webform/displayHomePage.do;jsessionid=81407B1F03F2BDB123DD47D19158B75F хаягаар орж хүсэлт гаргана.
NCAGE маягт: Маягт авах цахим хуудас: https://eportal.nspa.nato.int/AC135Public/scage/CageList.aspx
NCAGE-д бүртгүүлэх зааварчилгаа: https://eportal.nspa.nato.int/AC135Public/Docs/US%20Instructions%20for%20NSPA%20NCAGE.pdf
АНУ дотор тусламж авах бол 1-888-227-2423 утсаар холбогдоно.
АНУ-аас гадна тусламж авах бол 1-269-961-7766 утсаар холбогдоно.
NCAGE кодтой холбоотой ямар нэгэн асуудлаар NCAGE@dlis.dla.mil хаяг уруу захидал бичиж хандана уу.

Алхам 2: NCAGE кодыг авсны дараа SAM дээр https://www.sam.gov хаягаар орж бүртгүүлж нэвтэрнэ. SAM дээрх бүртгэлийг жил бүр шинэчилнэ.

8. Өргөдөл хүлээн авах огноо, давтамж

Улирал

Улирал бүрд хүлээн авах эцсийн огноо:

Сонгогдсон эсэхийг мэдээлэх өдөр:

2020 оны 1 дүгээр улирал

2020 оны 4 дүгээр сарын 30 23:59

2020 оны 5 дугаар сарын 15

2020 оны 2 дугаар улирал

2020 оны 6 дугаар сарын 15 23:59

2020 оны 7 дугаар сарын 1

2020 оны 3 дугаар улирал

2020 оны 9 дүгээр сарын 15 23:59

2020 оны 10 дугаар сарын 1

2020 оны 4 дүгээр улирал

2020 оны 12 дугаар сарын 15 23:59

2021 оны 1 дүгээр сарын 1

Өргөдлийг тухайн улирлын хүлээн авах эцсийн огнооноос өмнө хүргүүлж болно. Хүлээн авах эцсийн заасан огнооноос хойш өргөдөл хүлээн авахгүй. Өргөдөл гаргагч нь тухайн хөтөлбөр/төслийн эхлэх огноог тухайн улирлын өргөдөл хүлээн авах эцсийн огнооноос хамгийн багадаа 1 сарын дараа байхаар заасан байна. ЭСЯ-ны бие даасан бүрэлдэхүүн бүхий зөвлөл ирүүлсэн саналуудыг улирал бүр сонгон шалгаруулж, санхүүжилт олгох боломжтой байдлыг харгалзан санхүүжилт олгох шийдвэр гаргана. Санхүүжилт олгох/олгохгүй болсон талаар өргөдөл ирүүлсэн байгууллага/хувь хүмүүст цахим шуудангаар сонгогдсон эсэхийг мэдээлэх өдөр мэдэгдэнэ.

9. Өргөдөл мэдүүлэх хаяг
Бүх өргөдлийн материалыг цахим шуудангаар grants@usembassy.mn хаягт илгээнэ (Өргөдлийг мөн цахим хэлбэрээр www.grants.gov сайтаар хүргүүлж болно).

E. ӨРГӨДӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Өргөдөл бүрийг шалгаж, доорх үнэлгээ хийх шалгуур үзүүлэлтүүдийн дагуу үнэлгээ хийнэ. Шалгуур үзүүлэлтүүд нь өөр хоорондоо уялдаатай бөгөөд тухайн өргөдлийн чанарт үнэлэлт, дүгнэлт хийхэд тэдгээрийг бүхэлд нь авч үзнэ.

  1. 1. Өмнө нь грант авч байсан түүх, байгууллагын чадавх: Байгууллага нь тухайн салбартаа мэргэжлийн туршлагатай ба ЭСЯ-наас тус байгууллагыг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хангалттай ур чадвартай гэж үзсэн.
  2. 2. Хөтөлбөрийн санааг хэрэгжүүлэх боломжтой байдал: Төслийн талаарх санааг сайтар хөгжүүлсэн ба төслийн үйл ажиллагааг хэрхэн явагдах талаар дэлгэрэнгүй мэдээлэл агуулсан. Тухайн саналд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацааг бодитойгоор тусгасан.
  3. 3. Зорилго, зорилтууд: Зорилго, зорилтуудыг тодорхой заасан ба төслийг хэрэгжүүлэх арга барил нь санал болгож буй үр дүнд хүрэхэд хамгийн их нөлөөлөл үзүүлэх боломжтой.
  4. 4. ЭСЯ–наас онцлон тэргүүнд тавих чиглэлүүд: Өргөдөл гаргагч нь тавьсан зорилтууд ЭСЯ-ны нэн тэргүүнд тавих чиглэлүүд болон зорилтод бүлгүүдтэй хэрхэн уялдаж буй тухай тодорхой тайлбарласан байх.
  5. 5. Төсөв: Төсвийн үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарласан эсэх. Санал болгож буй үйл ажиллагаа, хүлээгдэж буй үр дүнтэй холбоотой зардлууд нь үндэслэлтэй, зөвшөөрөгдөх хэмжээнд болон хуваарилагдах боломжтой байх. Төсөв нь бодитой үндэслэлтэй ба төлөвлөгөөт үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л зардлыг тусгасан. Зардлыг хуваалцах санал дэвшүүлсэн байгууллагууд давуу талтай байна.
  6. 6. Мониторинг ба үнэлгээний төлөвлөгөө: Өргөдөл гаргагч нь хөтөлбөрийн хэргэжилтийн явцыг хэрхэн хянаж үр дүнгийн үзүүлэлтийг хэзээ, хэрхэн хэмжих талаар тусгасан.
  7. 7. Тогтвортой байдал: Хөтөлбөр дуусгавар болсны дараа ч хөтөлбөрийн үйл ажиллагаанаас үргэлжлэн эерэг нөлөөлөл бий болгоно.

F. ГРАНТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАН УДИРДАН ЯВУУЛАХ ТУХАЙ

1. Гранттай холбоотой дүрэм журамууд
Өргөдөл гаргагч нь өргөдлийг хүргүүлэхээс өмнө тус грантад хамаарах бүхий л заалт, нөхцөл, шаардагдах гэрчилгээ зэргийг нарийвчлан хянах ба заасан шаардлагад тухайн өргөдөл нийцэж байгааг шалгана. Үүнд: 2 CFR 2002 CFR 600, Гэрчилгээ, Баталгаажуулалт, Улсын Ерөнхий заалт болон нөхцөлийн талаар https://www.state.gov/about-us-office-of-the-procurement-executive/ хаягаас авах боломжтой. Ерөнхий заалт, нөхцөлүүд хэсгийн АНУ-н туг далбаа, бренд болон тэмдэг ашиглахтай холбоотой шаардлагуудыг анхаарна уу.

2. Грант олгох үйл явц
Хэрэв грант, эсвэл хамтын ажиллагааны гэрээ олгохоор болсон бол ЭСЯ дахь грант хариуцсан хэсгийн дарга албан ёсоор бичгээр мэдэгдэж, гарын үсгээр баталгаажуулж, холбогдож заавар, зөвлөмжийг өгнө. Грантны бичиг баримтад грант авах этгээд мөн гарын үсэг зурна. Хамтран гарын үсэг зурсан грант олгох баримт бичигт заасан өдрөөс эхлэн хөтөлбөртэй холбоотой аливаа зардлыг тооцож эхэлнэ.
Хэрэв тухайн саналыг санхүүжүүлэх шийдвэр гарсан бол төлбөрийг хөтөлбөрийн үйл ажиллагаанд шаардлагатай хэмжээнээс хамаарч хамгийн багадаа хоёр хэсэг болгон хувааж шилжүүлнэ. Төрийн департамент болон ЭСЯ-ны зүгээс ирээдүйд ямар нэгэн нэмэлт санхүүжилт олгох үүрэг хүлээхгүй болно. Санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор мөнгөн шагналыг шинэчлэх эсвэл хугацааг сунгах асуудлыг ЭСЯ-наас шийдвэрлэнэ.
Санхүүжилт олгох боломжийн тухай удирдамж буюу NOFO-г зарласнаар АНУ-н ЗГ ямарваа нэг өргөдөл бүхий санхүүжилтийг олгох үүрэг хүлээсэнд тооцохгүй бөгөөд санал боловсруулах, мэдүүлэхтэй холбоотой гарсан зардлыг АНУ-н ЗГ-аас санхүүжүүлэх үүрэг хүлээхгүй. Мөн АНУ-н ЗГ аливаа болон бүхий л хүлээн авсан саналыг татгалзах бүрэн эрхийг эдэлнэ.

3. Тайлагнах
Грант авсан этгээд нь санхүүгийн тайлан болон хөтөлбөрийн тайланг ирүүлнэ. Грантны баримт бичигт эдгээр тайлангуудын ирүүлэх тоо давтамжийг заасан байна.

G. ГРАНТ ХАРИУЦСАН АГЕНТЛАГТАЙ ХОЛБОО БАРИХ

Хэрэв танд грант олгох процесстой холбоотой асуулт байвал grants@usembassy.mn хаягаар ЭСЯ-ны ОНХА-тай холбогдоно уу.

Тэмдэглэл: Бидний зүгээс NOFO эсвэл APS-тэй холбоотой асуултад хариулах, өргөдөл мэдүүлэхтэй холбоотой урьдчилсан зөвлөх үйлчилгээ үзүүлэхгүй. ЭСЯ, хэлтсүүдэд ажилладаг Төрийн департаментын албан тушаалтан, мэргэжилтнүүд өргөдлийг мэдүүлснээс эхлэн сонгон шалгаруулах эцсийн шийдвэр гартал өргөдөл гаргагч талтай энэ талаар хэлэлцэхгүй.

H. БУСАД МЭДЭЭЛЭЛ:Төсөв боловсруулах удирдамж

  • Хүний нөөц: Өргөдөл гаргагчийн шууд удирдлагад тус хөтөлбөрт ажиллах түр болон байнгын орон тооны ажилтнуудын цалин хөлс, урамшуулал, тэдгээр хүмүүсийн тус хөтөлбөрт зарцуулах цагийг хувиар тодорхойлсон байна.
  • Томилолт: Энэхүү хөтөлбөртэй холбоотой томилолт болон холбогдох зардлыг тооцоолсон байна. Хөтөлбөрийн шаардлагаар гадаад оронд томилолтоор ажиллах бол томилолтоор явах үндэслэл бүхий товч тайлбар оруулна.
  • Тоног төхөөрөмж: Хөтөлбөрт зайлшгүй шаардлагатай, ашиглах хугацаа нь нэгээс дээш жил байх (эсвэл хөтөлбөр үргэлжлэх хугацаанаас урт хугацаанд ашиглах боломжтой байх), нэгж үнэ нь 5,000 ам.доллар-аас хэтрэхгүй байх тоног төхөөрөмж, тавилга эсвэл бусад хувийн эд зүйлсийг тодорхойлсон байна.
  • Хангамж: Хөтөлбөрт зайлшгүй шаардлагатай, нэгж үнэ нь 5,000 ам.доллар-аас хэтрэхгүй компьютер тоног төхөөрөмж болон эд бараа материалын жагсаалтыг боловсруулж, тэдгээрийн хэрэгцээг тодорхойлно. Хэрэв нэгж үнэ 5,000 ам.доллар-аас хэтэрвэл Тоног төхөөрөмж хэсэгт төсөвлөнө.
  • Гэрээ хэлэлцээр: Өргөдөл гаргагч бэлтгэн нийлүүлэгчтэй байгуулсан гэрээний дагуу ямар бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ авах талаар тодорхойлсон байна. Мөн хөтөлбөрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ашгийн бус түнш байгууллагад гардуулсан аливаа дэд грантны талаар тайлбарлана.
  • Бусад шууд зардал: Дээр дурдсан ангилалд хамаарахгүй боловч хөтөлбөртэй холбоотой бусад шууд зардлыг тодорхойлсон байна. Тухайлбал, бараа материал, тоног төхөөрөмжийн тээврийн зардал, тэдгээртэй холбогдох татварын зардал зэргийг тусгана. Бүх “Бусад” эсвэл “Элдэв” зардлыг тусгаж, тэдгээрийн тайлбарыг хавсаргана.
  • Шууд бус зардал: Шууд бус зардалд хөтөлбөрийн үйл ажиллагаатай шууд бусаар холбогдох зардал хамаарах бөгөөд байгууллагын тасралтгүй үйл ажиллагааг хангахтай холбоотой ашиглалтын зардлууд багтана. Хэрэв танай байгууллага харилцан тохиролцсон шууд бус тогтмол зардлын дүн хэмжээтэй (NICRA) ба NICRA-г төсөвт тусгадаг бол хамгийн сүүлд хийгдсэн NICRA-ийн хуулбарыг хавсаргана. Өмнө нь NICRA-г ашиглаж байгаагүй байгууллагуудын хувьд CFR 200.68-ийн 2 заасны дагуу шууд бус зардлын хэмжээг өөрчлөлт хийгдсэн нийт шууд зардлын 10%-иар тооцох хүсэлт гаргаж болно.
  • “Зардал хуваалцах“ гэж АНУ-н Элчин Сайдын Яамнаас бусад байгууллага, аж ахуй нэгж хувь нэмэр оруулж буйг хэлнэ. Үүнд мөн сайн дурын ажилтнуудын зарцуулсан цаг, газар ашиглах зөвшөөрөл бүхий хандив зэргийг хамруулна.

Нийтэлсэн огноо: 3 жил, 11 сар өмнө