Уул уурхай, эрчим хүч, инженерийн сургууль

directors greeting

Манай салбар сургууль монгол улсад уул уурхай болон эрчим хүчний салбарт чадвартай инженер бэлтгэн гаргахад өөрийн хувь нэмэрээ оруулах үндсэн үүргийн хүрээнд инженерийн сургалтыг боловсронгуй болгох чанартай мэдлэг бүхий чадвартай мэргэжилтэн бэлдэхэд анхаарч ажиллаж байна. Үүний хүрээнд манай хамт олон хэрэгцээнд тулгуурласан сургалт судалгаа явуулах туршилт лабораторын орчныг бүрдүүлж оюутныг бүтээлчээр сэтгэн ажиллах, мэдлэгийг гүнзгийрүүлэн судлах арга барил эзэмшүүлэхэд сургалтын хөтөлбөр болон заах арга зүйг нэвтрүүлэн ажиллах юм. Оюутны мэдлэг олох арга замыг өргөтгөн сурах үйл явцыг идэвхжүүлэх нь манай профессор багш нарын эрхэм зорилго юм. Манай сургууль нь оюутан залуусыг эрдэм мэдлэгт шамдан суралцах, өргөн хүрээтэй сэтгэн бодож хэрэгцээнд тургуурласан бүтээл гаргах, техник технологийн хурдтай хөгжиж байгаа цаг үетэй чадварлаг эрдэмтэн профессоруудтай хамттай алхаж өөрийгөө хөгжүүлж төлөвшүүлэх таатай орчин бүхий их сургууль юм. Та бүхнийг олон улсын шилдэг технологийн сургуулиудтай хамтран судалгаа шинжилгээ хийх, чанартай чадвартай мэргэжилтэн болоход манай сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Хүндэтгэсэн доктор Ph.D. дэд проф А.Янжин

Taniltsuulga

УУЛ УУРХАЙ, ЭРЧИМ ХҮЧ, ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬМҮИС-ийн 20 жилийн ойн баярыг тохиолдуулан нийт сурган хүмүүжүүлэгч эрдэмтэн багш нар, ажилтан албан хаагчид болон оюутан суралцагч, төгсөгч шавь нартаа хандан чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж байгаа минь хүлээн авна уу     МҮДС-д 2006-2007 оны хичээлийн жилд Уул уурхайн ашиглалтын технологи, Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт гэсэн 2 мэргэжлээр элсэлт авч сургалтын үйл ажиллагаа эхэлсэн. Тухайн үед Ч. Нармандах захиралтай Аялал Жуулчлалын салбар сургуулийн харьяалалд үйл ажиллагаа явуулж байсан. МҮДС-д 2006-2007 оны хичээлийн жилд Уул уурхайн ашиглалтын технологи, Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт гэсэн 2 мэргэжлээр элсэлт авч сургалтын үйл ажиллагаа эхэлсэн. Тухайн үед Ч.Нармандах захиралтай Аялал Жуулчлалын салбар сургуулийн харьяалалд үйл ажиллагаа явуулж байсан. 2007-2008 оны хичээлийн жилд бие даасан тэнхимийн зохион байгуулалтанд шилжин “Инженер технологийн Тэнхим” байгуулагдаж монгол улсын зөвлөх инженер Г.Гэрэлхүү анхны тэнхимийн эрхлэгчээр нь ажиллаж байжээ.  2009 оны 10 сард Д.Энхчимэг тэнхэмийн эрхлэгчийн үүрэгт ажлыг 2 мэргэжлийн анги 170 оюутантайгаар хүлээн авчээ. 2010 оны хавар Уур уурхай, Барилга инженерийн сургууль байгуулагдсан. Манай сургууль нь  2018-2019 оны хичээлийн жилд нийт 13 мэргэжлээр 3 хөтөлбөрийн багийн хүрээнд харьяалагдах 350 гаруй оюутан суралцаж байна. Одоогийн байдлаар манай сургуулийг нийт ...... оюутан инженер техникийн мэргэжлээр төгссөн байна.  Мөн оюутнууддаа профессор 4, дэд профессор 2, шинжлэх ухааны доктор 1, доктор 3, докторант 4, магистр 12, магистрант 3 нийт 29 үндсэн болон цагийн багшнартай бүрэлдэхүүнтэй сургалтын баг үйлчилж байна.Салбар сургууль сургалтын 12 танхим 5 лабораторитой. СУРГАЛТЫН ЛАБОРАТОРИУД: - Уурхайн цахилгаан машин механизмын лаборатори - Уурхайн зураг зүйн лаборатори - Уул уурхайн программ хангамжийн лаборатори ...