Аялал жуулчлал газрын харилцааны сургууль

directors greeting

Танилцуулга

Эрхэм зорилго: Шинэ эриний аялал жуулчлалын төгс удирдагчдыг бэлтгэх Алсын хараа: Монголын Аялал жуулчлалын ирээдүйг тодорхойлогчСУРГУУЛЬ БАЙГУУЛАГДСАН ТҮҮХЭН ЗАМНАЛ  2000 онд Эдийн засгийн тэнхимд харьяалагдаж АЖЭЗУ мэргэжлээр анх 3 багшийн бүрэлдэхүүнтэй 26 оюутантай элсэлт авсанаар үндэс суурь тавигдсан. /анхны багш нар нь Ж.Оюун, Т.Баяр, М.Болормаа нар юм./ 2003онд Аялал жуулчлалын багш Ч.Нармандах, Б.Бурмаа нар ажиллаж эхэлсэн.2004 оны хавар АЖЭЗУ мэргэжлээр 4-р ангийг Б.Бурмаа багш удирдан нийт 21 оюутан анхны төгсөлт хийсэн. 2004 оны намраас Аялал жуулчлал удирдлагын тэнхим болж, АЖЭЗУ, ЗБЗГМ мэргэжлээр сургалт явуулж эхэлсэн бөгөөд эхний улиралд тус тэнхимийг Б. Бурмаа багш ахлан, зочид буудал зоогийн газрын удирдлагын Г.Хандмаа багш ажиллаж эхэлсэн байна.2004-2005 оны хичээлийн жилийн хоёрдугаар улиралд тус тэнхим нь МҮДС-ийн Аялал жуулчлалын салбар сургууль болон зохион байгуулагдаж 2005 оны 1-р сард Б. Энхтөр анхны захирлаар ажиллаж байв.2005 оны намар АЖСС нь Аялал жуулчлал-гадаад хэл мэргэжлийн тусгай зөвшөөрөл авч анхны элсэлтээ авч эхэлсэн бөгөөд энэ хичээлийн жилд салбарын захирлаар Б. Бурмаа ажиллаж эхэлсэн.2006 оноос АЖСС нь АЖ-гадаад хэл, Газар зохион байгуулалт удирдлага, Уул уурхайн ашиглалтын технологи, Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт зэрэг мэргэжлүүдийг шинээр нээн нэрээ өөрчилж Аялал Жуулчлал, Технологи Менежментийн сургууль  болон өргөжиж захирлаар нь Ч.Нармандах томилогдов.  2010 оны намраас эхлэн МҮДС-ийн бүтцийн өөрчлөлтийн дагуу АЖТМС нь АЖУС болон шинэчлэн зохион байгуулагдаж АЖУ-ын тэнхимд харьяалагдаж байсан ГЗБУ мэргэжлийн сургалт нь тусдаа тэнхим болон салбарлаж харин ЗБЗГУ тэнхим нь тус АЖУ-ын тэнхимд нэгдсэн томоохон өөрчлөлт хийгдлээ.2010 оноос АЖТМС –ийн харьяанд байсан УУИТ тэнхимд бие даасан салбар сургуулийн хэмжээнд хүрч өрх тусгаарласан нь эдүгээ МҮИС-ийн хамгийн том салбар сургууль ...