Оюутны холбоо

МҮИС-ИЙН ОЮУТНЫ  ХОЛБОО

  Мэндчилгээ

Нийт МҮИС-иар овоглодог  13,000 гаруй оюутан залуус,700 гаруй багш ажилчиддаа болон үе үеийн төгсөгчиддөөМҮИС-ийн түүхт 20 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. МҮИС-ийн оюутны холбоо нь сургуулийнхаа 20 жилийн ойг угтаж, хийсэн бүтээсэн зүйл арвин их байна. Манай холбооны цаашдын үйл ажиллагаа маань ч оюутан залуусын шударга дуу хоолой болж, оюутан залуусынхаа төлөө илүү ихийг хийж бүтээнэ гэдэгтээ итгэл төгс байна. Жил ирэх тусам төрөлх сургууль маань өргөжин тэлж монголын хамгийн том, хмгийн олон оюутантай болсон явдал, бид бүгдийн үйл ажиллагааны цар хүрээ, хариуцлага улам нэмэгдэх нь дамжиггүй юм.  Ингээд та бүхэнд МҮИС-н 13,000-гаруй оюутан залуусынхаа нэрийн өмнөөс болон МҮИС-ийн оюутны холбооны 120 гаруй гишүүний зүгээс сургуулийн 20 жилийн ойн баярын мэнд хүргэж, сурлага, ажил хөдөлмөрийн болон урлаг, спортын өндөр өндөр амжилтыг хүсэн ерөөе!
Хүндэтгэсэн: МҮИС-ийн Оюутны Холбооны тэргүүн  Н.Ууганхишиг

Монголын Үндэсний их сургуулийн оюутны холбооны түүхэн товчоон

Монголын үндэсний их сургуулийн оюутны холбооны үе үеийн тэргүүд :

Овог  Нэр

Он

Сургууль

Д.Жаргалмөнх

2004

ХЗУС-ийн оюутан

Р.Амарзаяа

2005-2006

АЖУС-ийн оюутан

Ч.Чойдог

2006-2008

ЭЗБУС-ийн оюутан

Ж.Нарантуул

2008-2009

ЭЗБУС-ийн оюутан

Н.Тэмүүжин

2009-2010

ЭЗБУС-ийн оюутан

М.Даваажав

2011-2013

УУЭХИС-ийн оюутан

Н.Ууганхишиг

2014-2018

АЖГХС-ийн оюутан

2006-2008 онд оюутны холбоо   дарга Ч.Чойдог , 2008-2009  

 2011-2013 онд оюутны  холбоо дарга М.Даваажав

  • 2014 он МОХ-ны Улсын шилдэг оюутны байгууллага номинацид шалгарав
  • МҮИС-ийн 1000 Шилдэг Оюутны талаар НОМ гаргаж хэвлүүлсэн.
  • 2015-2017 он БГД-ийн нэгдсэн Оюутны Холбооны тэргүүн
  • 2016-2017 он МОХ-ны дэд ерөнхийлөгч
  • 2014-2017 МҮИС-ийн Оюутны Холбооны тэргүүн
  • 2017 оны Байгаль орчин аялалж жуулчлалын яамны монголын улсын аялал жуулчлалын салбарын оны шилдэг оюутан
  • 2017 он Нийслэлийн БГД-ийн иргэдийн төлөөлөгчдын хурлын даргын нэрэмжит Хүндэт иргэн
  • 2017 оны 12-р сарын 14: МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын Газар. Төрийн ордны хурлын бага танхимд “Монголын Оюутны хөгжлийн тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт хуралд илтгэл хэлэлцүүлнэ.
  • Дархан-Уул аймгийн Аялал жуулчлалын мастер төлөвлөгөөний хээрийн судалгааны багт 5 өдөр ажилласан. Мөн энэхүү төлөвлөгөөний багт “Дадлагажигч оюутан”-аар ажилласан.
  • 2016 он Улсын их хурлын гишүүн Д.Тэрбишдавга нэрэмжит улсын уран илтгэлийн тэмцээнд ГУТГААР БАЙР

МҮИС-ийн Оюутны холбоо 2004 оноос үйл ажиллагаагаа амжилттай зохион явуулж байна.  Манай  хамт олон жил ирэх тусам өргөжин тэлсээр нийт 7 салбар сургуулийн оюутны зөвлөл, казак оюутны зөвлөл, оюутны орон сууцны зөвлөл гэх мэт нийт 120 удирдах зөвлөлийн  бүрэлдэхүүнтэй 13,000 гаруй оюутанд хүрч ажиллаж байна.  

Бидний алсын хараа: Гадаадын өндөр хөгжилтэй орнуудын оюутны байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, тэдгээр орнуудын оюутны байгууллагын  үйл ажиллагааны түвшинд хүрч ажиллах

МҮИС-ийн оюутны холбооны өнөөгийн байдал

Зорилго:  Монголын Үндэсний Их сургуулийн оюутны холбоо нь оюутнуудынхаа шударга дуу хоолой болж дэлхийн хэмжээнд сэтгэсэн, чадварлаг хамт олон болоход оршино.

Зорилт: 

  • Бүтээлч, хариуцлагатай, оюунлаг оюутнуудыг дэмжих
  • Оюутнуудын хүсэл эрмэлзлэл, санал хүсэлтийг байнга хүндэтгэн үзэх
  • Хариуцсан ажилдаа ухамсартайгаар хандаж, шилдэг хамт олон болох

Уриа:      Зөв төлөвлөж төгс гүйцэтгэе.

Оюутны холбооны гишүүд

Хариуцсан сектор

Овог, нэр

Анги

1

Тэргүүн

Н.Ууганхишиг

АЖГХС

2

Дэд тэргүүн

Э.Батхүрэл

УУЭХИС-4

3

Нарийн бичгийн дарга

Д.Ану

БС-2

4

ХЗУС тэргүүн

Б.Баянсүлд

ХЗУС-2

6

ЭЗБУС тэргүүн

О.Нандинбаатар

ЭЗБУС-1

7

АЖГХС тэргүүн

Б.Батмөнх

АЖГХС-2

8

ОУХС тэргүүн

Б.Дамдинсүрэн

ОУХС-1

9

МТДС тэргүүн

С.Ган-эрдэнэ

МТДС-1

10

УУЭХИС тэргүүн

Ж.Батзаяа

УУЭХИС-2

11

БИС тэргүүн

Б. Золбоо

БИС-3

12

АУС тэргүүн

Г.Мөнхтунгалаг

АУС-5

13

БС тэргүүн

Д.Тангадхушаан

БС-2

МҮИС-н Оюутны Холбооны уламжлалт ажлууд

Спортын их наадам

МҮИС-ийн Оюутны Холбоо нь салбар сургуулиудтай хамтран жил бүр “Оюутны спортын их наадам”-ыг Монгол улсын хамгийн том Спортын ордон төв  буюу Буянт-Ухаа спортын цогцолборт зохион явуулдаг. Спортын наададмд МҮИС-ийн 11 салбар сургуулийн шилдгээр шалгарсан нийт 100 гаруй баг тамирчид 9 төрлөөр хүч чадлаа сорин тухайн тэмцээн уралдаанд амжилттай оролцдог.

                       Оюутны Спортын  XIV-р их наадмийг зохион байгуулагч оюутны холбооны гишүүд