Боловсролын сургууль
directors greeting
Энэхүү номыг уншигч эрхэм танд МҮИС-ийн Боловсролын сургуулийн эвсэг, бүтээлч, оюунлаг хамт олны нэрийн өмнөөс мэндчилж байна. Манай сургууль нь2016-2017 оны хичээлийн жилээс үйл ажиллагаагаа эхэлсэн МҮИС-ийн хамгийн залуу салбар сургууль юм. Орчин үеийн ойртон нягтарч буй дэлхий ертөнцөд монголчууд бид дэлхий дахины бусад ард түмнүүдтэй эн зэрэгцэн оршин тогтнох, хөгжин цэцэглэхэд залуу үеийнхны боловсрол, төлөвшил, хүмүүжил хамгийн чухал үүрэгтэй билээ. Ирээдүй хойч үеэ амьдрал, хөдөлмөрт бэлтгэх ариун их үйлсэд голлох үүрэг гүйцэтгэдэг багш, тэр дундаа сургуулийн өмнөх боловсролын болон бага ангийн багшийг бэлтгэн гаргахад гар бие оролцон ажиллаж байгаадаа манай сургуулийн хамт олон баярлан бахархаж байдаг билээ. Энэхүү нэр хүндтэй үйл хэргийг бүтээхэд хувь хүний мэдлэг, чадвар, дадлага, хариуцлагаас гадна хамт олны эв нэгдэл, хамтач ажиллагаа, багаар ажиллах чадвар юу юунаас чухал юм. Орчин үеийн шаардлагад нийцсэн багш төлөвшүүлэн гаргах үйл ажиллагаанд нэн тэргүүнд мэдлэг, ур чадвар, ёс зүйтэйбагшлахболовсонхүчнээрхангагдах, тэргүүний техник, технологийг нэвтрүүлсэн сургалтын орчинг бий болгох, нийгмийн хэрэгцээнд тулгуурласан мэргэжлийн шилдэг хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэглэх зэрэг ажлуудыг шийдвэрлэх ёстой. Энэ чиглэлд манай сургуулийн хамт олон гар нийлэн ажиллаж байна. Шинэ эриний монгол иргэнийг төлөвшүүлэх, чанартай, хариуцлагатай, бүтээлч, оюунлаг, хүмүүнлэг багш бэлтгэх зорилготой манай сургууль цаашид мэргэжлийн хөтөлбөрүүдийнхээ тоог нэмэгдүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, оюутны сурах арга барилыг төгөлдөржүүлэх, тэдний ёс зүй, харилцаа хандлагыг нь төлөвшүүлэх чиглэлд хичээн ажиллах болно. Шинэ эринд бидний Монгол уламжлал, нийтийн соёл хоёрыг хослуулан авч, соёлт хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн алхаж, гэрэлт ирээдүйгээ цогцлоон бүтээх их үйлсийн өмнө ирээд байгаа билээ. Энэ үйл хэрэгт манай сургуулийн хамт олон, эрдэмтэн олон багш нар, оюутан залуус, төгсөгчид маань гар бие оролцож, мэдлэг оюун, ур чадвар, хурд хүчээ дайчлэн ажиллана гэдэгт гүнээ итгэлтэй байна. Таныг хүндэтгэн ёсолсон МҮИС-ийн БС-ийн захирал Ж.Жаргалсайхан (Ph.D)
Taniltsuulga
Боловсролын сургууль нь 2016 онд анх байгуулагдсан ба хэрэглээний математик, багш-математик, багш-биеийн тамир, Багш- байгалийн ухаан(физик, хими, биологи, газарзүй), Багш-нийгмийн ухаан, багш-монгол хэл, уран зохиол, багш- сургуулийн өмнөх боловсрол, багш-бага боловсрол, зэрэг мэргэжлийн чиглэлүүдээр элсэлт аван ажиллаж байна. Одоогоор 136 оюутантай, мэргэжлийн 2 тэнхимтэй 15 үндсэн багшийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сургуулийн мэргэжлийн хичээлийн хөтөлбөрүүд нь оюутнуудыг олон улсын жишигт нийцэхүйц сайн боловсон хүчин болон төлөвшихөд чиглэгдсэн байдаг ба багш боловсон хүчин нь хэлний мэдлэг чадвар маш өндөр мэргэжлийн багш нар ажилладаг. БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ Тус сургууль нь 2017-2018 оны хичээлийн жилд 102оюутан, 2018-2019 оны хичээлийн жилд 170 орчим оюутныг элсүүлэн авч өмнөх 3 мэргэжил дээрээ нэмж Багш, гадаад хэлний боловсрол мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Боловсролын сургууль нь МҮИС-ийн 2-р байрны 2, 3, 5 давхаруудын нийт 8 анги танхимд: 502,504,508,509, 521, 309, 318, 201сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд гадаад, дотоодын их, дээд сургуулиудад доктор, магистрын зэрэг хамгаалсан эрдэмтэн багш нараар багаа бүрдүүлэн ажилладаг. Боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагааны зорилго нь орчин үеийн шаардлагад нийцсэн сургалтын орчинг бий болгож, дэлхийн түвшинд хүрсэн мэдлэг чадвартай мэргэжилтэн багш бэлтгэх явдал юм.Эзэмшсэн мэргэжлээрээ нийгэмд өрсөлдөх чадвартай, ёс зүйтэй, харилцааны болон багаар ажиллах өндөр ур чадвартай багш мэргэжилтэн бэлтгэн гаргахаар боловсролын сургууль ажиллаж баайгаа билээ. Боловсролын сургуулийн үндсэн зарчимнь орчин үеийн өсөн нэмэгдэж буй, хурдацтай, өрсөлдөөнт нийгмийн харилцаа, мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийн үед дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, боловсролын үйлчилгээний өрсөлдөх чадварыг сайжруулах, үйл ажиллагааныхаа чанар, цар хүрээгээр улсын болон бүс нутаг, дэлхийн түвшинд хүрэх эрхэм зорилгыг ...
Боловсролын сургууль
Боловсролын сургууль нь 2016 онд анх байгуулагдсан ба хэрэглээний математик, багш-математик, багш-биеийн тамир, Багш- байгалийн ухаан(физик, хими, биологи, газарзүй), Багш-нийгмийн ухаан, багш-монгол хэл, уран зохиол, багш- сургуулийн өмнөх боловсрол, багш-бага боловсрол, зэрэг мэргэжлийн чиглэлүүдээр элсэлт аван ажиллаж байна. Одоогоор 136 оюутантай, мэргэжлийн 2 тэнхимтэй 15 үндсэн багшийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сургуулийн мэргэжлийн хичээлийн хөтөлбөрүүд нь оюутнуудыг олон улсын жишигт нийцэхүйц сайн боловсон хүчин болон төлөвшихөд чиглэгдсэн байдаг ба багш боловсон хүчин нь хэлний мэдлэг чадвар маш өндөр мэргэжлийн багш нар ажилладаг.
БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
Тус сургууль нь 2017-2018 оны хичээлийн жилд 102оюутан, 2018-2019 оны хичээлийн жилд 170 орчим оюутныг элсүүлэн авч өмнөх 3 мэргэжил дээрээ нэмж Багш, гадаад хэлний боловсрол мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Боловсролын сургууль нь МҮИС-ийн 2-р байрны 2, 3, 5 давхаруудын нийт 8 анги танхимд: 502,504,508,509, 521, 309, 318, 201сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд гадаад, дотоодын их, дээд сургуулиудад доктор, магистрын зэрэг хамгаалсан эрдэмтэн багш нараар багаа бүрдүүлэн ажилладаг. Боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагааны зорилго нь орчин үеийн шаардлагад нийцсэн сургалтын орчинг бий болгож, дэлхийн түвшинд хүрсэн мэдлэг чадвартай мэргэжилтэн багш бэлтгэх явдал юм.Эзэмшсэн мэргэжлээрээ нийгэмд өрсөлдөх чадвартай, ёс зүйтэй, харилцааны болон багаар ажиллах өндөр ур чадвартай багш мэргэжилтэн бэлтгэн гаргахаар боловсролын сургууль ажиллаж баайгаа билээ.
Боловсролын сургуулийн үндсэн зарчимнь орчин үеийн өсөн нэмэгдэж буй, хурдацтай, өрсөлдөөнт нийгмийн харилцаа, мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийн үед дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, боловсролын үйлчилгээний өрсөлдөх чадварыг сайжруулах, үйл ажиллагааныхаа чанар, цар хүрээгээр улсын болон бүс нутаг, дэлхийн түвшинд хүрэх эрхэм зорилгыг МҮИС-ийн Боловсролын сургууль өмнөө тавьсан. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд тус сургууль “Тогтвортой Хөгжил”-ийн зарчмууд болох: байгаль орчинд ээлтэй бодлого, нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэх бодлого, эдийн засгийн хувьд үр ашигтай байх бодлого зэргийг үйл ажиллагааны бүхий л хүрээнд хэрэгжүүлэхээр шамдан ажиллаж байна. Дээрх зарчмуудыг хэрэгжүүлснээр хөтөлбөрийн багууд, багш нарын сургалтын үйл ажиллагаа чанаржиж, сургалтын хөтөлбөрүүдэд тогтвортой хөгжлийн бодлого тусгагдаж, баг, хамт олны ажлын бүтээмж дээшилж, тэдний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.
Боловсролын сургуулийн эрхэм зорилго нь шинэ эриний монгол иргэнийг төлөвшүүлэх, чанартай, хариуцлагатай, бүтээлч, оюунлаг, хүмүүнлэг багш бэлтгэх явдал бөгөөд цаашид тус сургууль боловсролын чанараар дэлхийн түвшинд хүрсэн их сургууль болохалсын харааг баримжаална.
Боловсролын сургуулийн үнэт зүйл нь: 1. Сурах, хөгжих чин хүсэл эрмэлзлэлтэй, ёс зүйтэй, манлайлагч оюутан; 2. Сургалт, судалгааны орчин үеийн арга барилтай, бүтээлч, хариуцлагатай багш; 3. Нийгмийн хэрэгцээнд тулгуурласан мэргэжлийн шилдэг хөтөлбөр зэрэг билээ.
Боловсролын байгууллагын үндсэн үйл ажиллагаа нь сургалтын ажил бөгөөд энэхүү ажлын хүрээнд манай сургууль чадварлаг багш-судлаачдын баг бүрдүүлэн ажиллах зорилгыг өмнөө тавьсан. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд хүний нөөцийн бодлогод голлон анхаарахаас гадна багшийн ажлын бүтээмжийг дээшлүүлэх, багшийн заах арга зүйг хөгжлийн шаардлагад нийцүүлэх, багшийн судалгаа шинжилгээний ажлын үр дүнг нэмэгдүүлэх, багшийн мэргэжлийн гадаад хэлний мэдлэг чадварыг дээшлүүлэх, өөрийн сургуулийн багш нарыг гадаад орнуудад мэргэжил дээшлүүлэх болон магистр, докторын зэрэг хамгаалахад нь дэмжин туслах, гадаадад төгссөн монгол багш болон гадаадын мэргэжилтэн багш нарыг урьж ажиллуулах зэрэг ажлуудыг шат дараатай хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Сургалтын хөтөлбөрийн байнгын сайжруулалтыг ханган ажиллах нь Боловсролын сургуулийн үйл ажиллагааны нэг үндсэн зорилт байх ёстой. Сургалтын хөтөлбөрүүдэд “Тогтвортой хөгжлийн бодлого”-ыг тусгах, сургалтын хөтөлбөрүүдийг дотоодын болон олон улсын магадлан итгэмжлэлд хамруулах асуудал үе шаттайгаар шийдвэрлэгдэнэ. Нөгөөтэйгүүр орчин үеийн шаардлагад нийцсэн сургалтын орчинг бий болгох ёстой. Сургалтанд техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, мэргэжлийн ном, сурах бичгийн нөөцийг нэмэгдүүлэх ажлууд үе шаттайгаар хийгдэнэ. Түүнчлэн сургалтын технологи, менежментийг сайжруулахын тулд орчин үеийн дэвшилтэт арга барилуудыг сургалтанд ашиглах, сургалтын бүхий л үйл ажиллагааг үр дүнд чиглэсэн хэлбэрээр зохион байгуулах зэрэг ажлууд тус сургуулийн цаашдын зорилт мөн.
Боловсрол судлалын хөтөлбөрийн багийн үйл ажиллагаа, давуу тал
- Гадаадад эрдмийн зэрэг хамгаалсан мэргэжилтэн багш нарын эзлэх хувь өндөр
- Олон жилийн дадлага туршлагатай магистр доктор багш нартай
- Тав тухтай сургалтын орчин бүхий анги танхимуудтай
- Судалгаа шинжилгээний ажил тогтмол хийдэг судлаач багш нартай.
- Манай багш мэргэжлийн хөтөлбөр, мэргэжлийн агуулга сургалтын төлөвлөгөө нь Монгол Улсын боловсролын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн орчин үеийн багшийн эзэмших мэдлэг чадвар дадал хандлагыг агуулсан хамгийн шилдэг хөтөлбөр юм.
- Олон нийтийн ажлын туршлагатай өндөр зэрэглэлийн багш , орчин үеийн боловсрол судлалын тэргүүлэх судлаач багш нараас бүрдсэн мэргэжлийн баг БАГШ мэргэжлийн ангийн оюутанг судлаач–Эрдэм шинжилгээ- дадлагыг удирдан зохион байгуулдаг.
- Монгол улсын хот хөдөөгийн сургуулиудад нэн хэрэгцэээтэй байгаа бага ангийн багш, сургуулийн өмнөх боловсролын багш, математикийн багш, байгаль шинжлэлийн багшийн мэргэжлүүдээр бакалавр, магистрын түвшинд багш бэлтгэдэг.
- МҮИС-ийн дэргэдэх хүүхдийн “НАХИА” цэцэрлэг, “Монгол Од” дунд сургууль зэрэг клиник дадлагын төвүүдэд багш мэргэжлийн ангийн оюутан 1-4 ангид 4 жил дараалан дадлага хийдэг.
- Багш мэргэжлийн ангид англи хэлийг 4 жил судлахын зэрэгцээ оюутанд урлаг, спорт, гоо зүйн боловсрол, төлөвшил олгох зорилгоор тусгай сонгон суралцах хөтөлбөр хэрэгжүүлдэг.
- Төгсөгчидөө 4-р ангид нь “ Багшлах эрхийн шалгалтанд тусгай хөтөлбөрөөр бэлтгэхийн зэрэгцээ төгсөөд ЕБС-д шууд ажиллахаас гадна оюутан өөрөө хувийн хэвшлийн цэцэрлэг, ба бага сургууль, сургалтыг төв байгууллан ажиллах чиглэлээр төгсөгчдөд зориулсан сургалтыг зохион байгуулдаг.
Боловсрол судлалын хөтөлбөрийн багийн бэлтгэсэн мэргэжилтэн нь ЕБС,СӨБ-д багшлахаас гадна боловсролын байгууллага, төрийн болон төрийн бус бүхий л албан газарт ажил эрхлэх боломжтой болно. Багшийн мэргэжлийг сонгох нь орчин үед дараах давуу талуудтай.
Үүнд :
-Багш мэргэжил монгол улсын хот хөдөөд хамгийн түгээмэл эрэлттэй мэргэжил. Ойрын 5 жилд улсын хэмжээнд 150 ерөнхий боловсролын сургуульд 8000-10000 багш хэрэгцээтэй байна гэсэн тооцоо бий.
-Багшид урамшууллын тэтгэмжийн тусгай систем үйлчилдэг.
-Багш мэргэжил бол төрийн үйлчилгээний албан тушаалд ордог статус бүхий ажлын байр юм.
-5 жил тутамд улсын төсвөөр мэргэжил боловсролоо дээшлүүлэх боломжтой.
-Нэг өдрийн болон, 7 хоногийн ажлын цаг хамгийн уян хатан байдаг ажлын байр бол багшийн ажлын байр юм.
ХАМТЫН АЖИЛЛАГАА
- БНСУ-ын Jeonju Их сургууль, Jeonju vision Их сургууль
- Myonji их сургууль
- БНСУ-ын Элчин Сайдын Яам
- БНСУ-ын Kangwon Их сургууль
- БНСУ-ын Mokwon Их сургууль
- БНСУ-ын Daegu Их сургууль
- БНСУ-ын Hanbat Их сургууль
- Өвөр Монголын Үндэсний Их Сургууль
- Өвөр Монголын Тун-Ляо-гийн Их Сургууль