Хувь хүний ур чадвар хөгжүүлэх клуб

Хувь хүний сонирхол, нийгмийн идэвхийг сайжруулах үүднээс мэргэжлийн багш, суралцагч оюутан бүр нэгэндээ чадах зүйлээ хуваалцах, олж мэдэх, суралцах боломжыг олгож байгаа юм. 

Зорилго

    • Өөрийгөө зөв илэрхийлж, бусдад үнэлүүлэх
    • Өөрийн далд авьяас чадварыг хөгжүүлэх
    • Хувь хүн өөрийгөө эерэгээр бүтээх
    • Хэлний мэдлэгтэй болох 

    Клубууд:

    1. “PHONEX“ хятад хэлний клуб: Тус клуб нь 2017 оны 10 дугаар сарын 1-ны өдөр байгуулагдаж, тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Манай клуб нь 30-40-н оюутны бүрэлдэхүүнтэйгээр 7 хоногт 3 удаа 21 цагаар хятад багш болон докторын зэрэгтэй монгол багш нарын удирдлаган дор мөн УЛААНБААТАР хот дахь хятадын соёлын төвтэй хамтран 2 орны хамтын соёлыг солилцох өдөрлөг болон сургалтыг тогтмол зохион байгуулж байна. 

     Тэргүүн: ХЗУС-ийн 1-р дамжааны оюутан Э.Номинцэцэг

    2. “GOOD FINGER” гитарын клуб: Тус клуб нь МҮИС 4 талт хөгжлийн хүрээнд клубыннхаа гишүүдийг сургалтын журмаар хичээллэж өв тэгш авьяаслаг залуучуудыг бэлтгэдэг.  

    Тэргүүн: И.Хосбаяр

    3.  “Ирээдүйн манлайлагч” клуб. Манай клуб нь оюутнуудыг харилцаа хандлага чиглэлээр түлхүү хөгжүүлэхийг зорьдог бөгөөд уран илтгэл, мэтгэлцээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. 

    Тэргүүн: ЭЗБУС 1-р дамжааны оюутан Золжаргал.

    4. Солонгос хэлний “Unlimited” клуб. Unlimited клуб нь оюутан залуусдаа солонгос хэлний анхан шатны мэдэгдэхүүн олгож, хэлний мэдлэгийн түвшинг дээшлүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж байна .

    Тэргүүн. ОУГХ 1-р дамжааны оюутан Б.Оюунзул.

    5. Нийгмийн эрүүл мэнд клуб. Манай клуб нь оюутнуудад эрүүл мэндийн боловсрол олгох, мөн томуу томуут өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт судалгаа хийж түүн дээрээ үндэслэн урьдчилан сэргийлэлтийг тогтмол явуулдаг клуб юм. 

    Тэргүүн: АУС НЭМ-4а ангийн оюутан Р.Наранбаатар

    6.  “Изумруд” орос хэлний клуб. Mанай клуб нь 2018оны 10 сарын 01-нд байгуулагдсан. Xөгжихийг хүссэн оюутан залуустайгаа нээлттэйгээр хамтран үйл ажиллагаагаа явуулдаг. жизнь не задихается без цели /амьдрал зорилгогүйгээр амьсгалахгүй/ 

    Тэргүүн: ХЗУС-ийн 1-р курсийн оюутан Ө.Шижирзаяа

    7. “Ицүмото” япон хэлний клуб. Манай нь оюутан залуусдаа 4 тал хөтөлбөрийн дагуу хэлний мэдлэгийн түвшинг дээшлүүлэх зорилгоор үйл ажиллагааг зохион байгуулж байна. 

    Тэргүүн: АЖГХС ЗҮ-2 дамжааны оюутан С.Баярсүрэн