Кино театр

2014 оны хичээлийн жилд МҮИС нийт оюутан залуусдаа зориулан чөлөөт цагыг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 230 хүний суудалтай, 2 давхар, 4х8 хэмжээтэй дэлгэц бүхий  кино театр шинээр үүд хаалгаа нээсэн. Уг үйл ажиллагаа нь МҮИС-ийн соёл урлагт томоохон ололт болж чадсан. Мөн дотоодын болон олон улсын чанартай хурал зөвлөгөөнийг хийх боломжтойгоос гадна оюутан Залуусын хүмүүжил, Төлөвшилд эерэгээр нөлөөлөхөөс гадна МҮИС нь соёл урлагын байгууллагуудтай хамтран ажиллаж сүүлийн үеийн киног нийт залуучуудаа өргөн барих боломж нээгдсэн.