Судалгааны төвүүд

Монгол судлалын “Тулгатан” төвийн үйл ажиллагааны зорилго, зорилт нь өөрийн их сургууль төдийгүй улс орон, хөрш зэргэлдээ бүс нутгийн орнууд, монгол үндэстэн, монгол туургатаны хэмжээнд, олон улсын түвшинд Монгол судлалыг хөхүүлэн дэмжих, эрчимжүүлэх, судалгааны ажлыг бодит үр дүнд хүргэх явдал юм.

Манай төвийн суурь болон хавсарга судалгааны чиглэлүүд:

  • Монголын нийгэм улс төр, соёлын түүх
  • Монгол үндэстний угсаатны зүйн судалгаа
  • Буддизмын гүн ухаан судлал
  • Буддизмын соёл судлал
  • Монголын түүхэн газарзүйн судалгаа
  • Орон нутаг судлал, намтар судлал зэрэг орно.

Мөн тус төвийн үйл ажиллагааны нэг тал нь дэлхийчлэгдэж буй 21-р зууны үед оюутан залуус, ирээдүй хойч үедээ эх түүх, ард түмний ёс заншил,уламжлалт мэдлэг ухааныг өвлүүлэн уламжлах, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах явдал юм.

Манай төвийн үйл ажиллагааны үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд:

  • Захиалгат лекци явуулах
  • Сургалт семинар зохион байгуулах
  • Судалгааны төсөл хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх
  • Судалгааны экспедици ажиллуулах
  • Танин мэдэхүй, сургалт судалгааны аялал зохион байгуулах
  • Судалгааны илтгэл, өгүүлэл бтчтж хэвлүүлэх
  • Судлаачдын ном бүтээлийг хэвлүүлж нийтлүүлэх
  • Улс орон,их дээд сургуулиуд хоорондын болон олон улсын түвшний эрдэм
  • шинжилгээний хурал семинарт оролцох
  • Эрдэм шинжилгээ онол практикийн бага хурлыг зарлаж зохион байгуулах

Хаяг: УБ хот.БГД 11-р хороо. МҮИС-ийн хичээлийн төв байр.616 тоот.
Цахим хаяг : d.munkhbat@mnu.edu.mn, munhbat_0626@yahoo.com
Холбоо барих утас: 96666908, 99943699
Факс: (976)-11-300799