Урлагийн сургууль

directors greeting

Сайн байна уу? Эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, доктор, профессорууд болон оюутан залуус, үе үеийн төгсөгчид та бүхэндээ МҮИС-ийн түүхт 20 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье! . Урлагийн сургууль нь Хөгжимдөх урлаг, Дуулах урлаг, Бүжиглэх урлаг, Жүжиглэх урлаг гэсэн 4 мэргэжлээр элсэлт авч эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд бид хөгжил дэвшил рүү тэмүүлж ирсэн бол одоо ололт, амжилтаараа бусдыг дагуулах, манлайлах зорилго тавин ажиллаж байна. Ингээд Монголоороо овоглосон Үндэсний Их Сургуультай ажил амьдралаа холбосон хүндэт үүсгэн байгуулагч, үе үеийн захирал, эрдэмтэн багш, судлаач, профессорууд, албан хаагч, суралцагч болон тэдний гэр бүлд аз жаргал сайн сайхныг хүсэхийн ялдамд та бүхний сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны эрдмийн их ажилд өндрөөс өндөр амжилт хүсье! Захирал П.Алимаа

Taniltsuulga

Урлагийн сургууль нь Хөгжимдөх урлаг, Дуулах урлаг, Бүжиглэх урлаг, Жүжиглэх урлаг гэсэн 4 мэргэжлээр элсэлт авч эхэлсэн. Жүжигчин  * Өөрийн орны болон олон улсын тайз, дэлгэцийн уран бүтээлд өвөрмөц дүр бүтээх * Дэлхийн кино урлагын сор бүтээлүүдийн лүрүүдэд дуу оруулах * Монголын болон олон улсын телевизийн нэвтрүүлэг, шоу тоглолтуудын хөтлөгч болох * Дэлхийн алдартай кино компианууд болон олон улсын төслийн багт хамтран ажиллах * Олон улсын хэмжээний брэнд бүтээгдэхүүний нүүр царай болон дэлхийд сурталчилах Дуучин  * Монголын хийгээд дэлхийн сонгодог урлагын бүтээлд дүр бүтээх * Эстрад урлагын болон нийтийн дууны олны танил дуучин болох * Хамтлагийн буюу бие даасан уран бүтээлээрэй олон улсад эх орноо сурталчлах * Дэлхийн хэмжээний олон улсын тэмцээнүүдэд мэргэжлийнхээ дагуу оролцох * Дэлхийн алдартай кино компианууд болон олон улсын төслийн багт хамтран ажиллах * Олон улсын хэмжээний брэнд бүтээгдэхүүний нүүр царай болон дэлхийд сурталчилах Хөгжимчин * Монголын язгуур урлаг, хөгжмийн зэвсэгийг хамтлагын буюу бие даасан уран бүтээлээрээ дэлхйид сурталчлан таниулах * Олон улсын болон өөоийн орны хөгжмийн бүтээлүүдийг дэлхийн тайзнаа тоглох * Дэлхийн хэмжээний олон улсын тэмцээнүүдэд мэргэжлийнхээ дагуу оролцох  * Дэлхийн алдартай кино компианууд болон олон улсын төслийн багт хамтран ажиллах * Олон улсын хэмжээний брэнд бүтээгдэхүүний нүүр царай болон дэлхийд сурталчилах Бүжигчин * Сонгодог, модерн болон монгол бүжгэн жүжгийн дүр бүтээх * Хамтлагийн болон соло бүжгийн дэглэлт хийж дэлхийн алдартай тайзнаа амилуулах * Дэлхийн хэмжээний олон улсын тэмцээнүүдэд мэргэжлийнхээ дагуу оролцох * Монголын алдартай бүжгийн компаниуд болон олон улсын төслийн багт хамтран ажиллах * Олон улсын хэмжээний брэнд бүтээгдэхүүний нүүр царай болон дэлхийд сурталчлах

Хөтөлбөр

Урлагийн сургууль