ОУХС онцлох мэдээ /2/: 12сард болсон онцлох үйл явдлууд

12-р сард

Олон улсын харилцааны хөтөлбөрийн багийн япон хэлний ангийн оюутнууд “Японы соёлын өдөрлөг” зохион байгуулж уран бичлэг, кино өдөрлөг, японы жүжигчилсэн тоглолтыг бусад ангийн оюутнууд болон багш нартаа сонирхууллаа. 

Олон улсын харилцааны хөтөлбөрийн баг оюутны хөгжлийн хүрээнд “Зочны цаг” үйл ажиллагааг зохион байгуулж 12-р сард “Багшийн хөгжлийн Академи”-ийн захирал доктор Ду Жэ Ву-г урьж ОУГХА мэргэжлийн ангийн    оюутнуудад лекц уншуулсан.

Солонгос хэлний хөтөлбөрийн баг 2018 оны 12 сарын 13-нд БНСУ-ын Гачоны Их Сургуульд докторт суралцаж байгаа, орчуулагчийн олон жилийн туршлагатай Д.Баясгаланг урьж оюутнуудад “Орчуулгын ач холбогдол”, “БНСУ-д суралцах” сэдвээр яриа хийв. Уг ярианд СХОС, ОУГХА солонгос хэлний нийт 60 гаруй оюутан хамрагдав.

ОУГХА /япон хэл/ ангийн 3-р курсын оюутан Э.Алтангэрэл ШУТИС-аас зохион байгуулсан уран илтгэлийн тэмцээнд амжилттай оролцов.