МҮИС нь "Оюутан хөгжил"-ийг дэмжихээс гадна "Багш хөгжил"-ийг өндөрт тавин, онцгойлон дэмждэг билээ. Үүний хүрээнд МҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн багш Л.Отгонбямба нь монголын багш нарын дунд зохион байгуулагдсан "ҮЛ ТАСРАХ АЯЛГУУ" улсын тэмцээнд амжилттай оролцон ДЭД БАЙР-нд шалгарсан байна.
Уг тэмцээнийг TV5 телевизээр орон даяар 3 үе шаттайгаар зохион байгуулсан ба хот хөдөөгийн 340 багш нар өрсөлдсөнөөс шилдэг 22-ыг шалгаруулж ГАЛА тоглолтон дээр шилдэг дуучин багш нараа шалгаруулсан байна. МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ ИХ СУРГУУЛИЙН авъяаслаг дуучин багш Л.ОТГОНБЯМБА-даа нийт хамт олны зүгээс халуун баяр хүргэж ажлын амжилт хүсье. Таныг УРЛАГЫН ЯНЖИНЛХАМ БУРХАН МӨНХӨД ИВЭЭХ БОЛТУГАЙ.