Хууль зүй удирдлагын сургууль

directors greeting

Танилцуулга

Эрхэм зорилго:  “Багшийн хөгжлийн хөтөлбөр”-т тулгуурлан салбартаа болон олон улсад танигдсан мэргэжилтэнг бэлтгэх “Оюутны 4 талт хөгжил”- ийг ханган мэрэгжилийн ур чадвар, бие бялдар, гоо зүй, сэтгэлгээ болон хандлага харилцааны ур чадварыг нь өнөөгийн түвшинд хүрсэн эрх зүйч, хуульчид бэлтгэхэд оршино. Зорилтууд:  Олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хуралд идэвхитэй оролцож, инновацид сууриалсан судалгаа шинжилгээний ажлыг тэргүүлэх зэрэгт тавьж ажиллана Багш нараа гадаадын Их Сургуульд докторантын сургалтанд бодлоготойгоор хамруулах Багш нарын бүрэлдхүүнд докторын зэрэгтэй эрдэмтэн нарын хувийг нэмэгдүүлэх Бүрэлдэхүүн сургуулийн багш нараас хуульч, өмгөөлөгчийн эрх авахад анхаарч ажиллах Хууль Зүйн Удирдлагын Сургуулийн түүхэн замнал: Гэгээрлийн сайдын 1998 оны 7-р сарын 09-ний өдрийн 154 тоот тушаалаар “Энгима” ХХК-ний дэргэд “Чандмань- Эрдэнэ” нэртэй, коллежийг Эдийн засаг, Эрх зүй гэсэн хоёр мэргэжлийн ангитай байгуулж сургалтын үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй билээ.  Улмаар цаашдын хөгжлийн явцад Монголын Үндэсний Дээд Сургууль, Монголын Үндэсний Их Сургууль болон өргөжин тэлж, хөгжсөн ууган  салбар сургуулийн нэг болох Хууль Зүй Удирдлагын Сургууль зохих байр суурь эзэлж байна.     Энэхүү сургалт судалгааны чиглэмж бүхий сургуулийг анх үүсгэн байгуулж санаачлагчид нь “Энигма” компаний захирал Д.Мөнхбат, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор С.Жанцан нар байв.     ХЗУС-ийн бүрэлдэхүүнд 2009 онд Иргэний Аюулгүй Байдал, Бие Хамгаалах анги нээж хичээл сургалт эхэлсэн буюу хожим 2016 онд Аюулгүй Байдал гэж нэршсэн бөгөөд түүний зорилго нь байгууллага хувь хүний аюулгүй байдал, түүний удирдах, зохион байгуулах, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг  бүхий байгууллагад хөрвөн ажиллах чадвартай мэрэгжилтэн бэлтгэхэд оршиж байна. Мөн 2015 онд Цэргийн эрдэм хэмээх сургалт зохион байгуулж, сургалтыг зөвхөн ХЗУС төдийгүй МҮИС-ийн бүх салбар сургуулийн ...

Хөтөлбөр

Хууль зүй удирдлагын сургууль